Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.21%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.68%
- 2014 / 01 / 27
HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2014 ОН. ДУГААР САР (¹22)
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн яамны сайд Я.Санжмятав

HC: Танд энэ өдрийн мэнд хүргэе
    
Я.С:
Та бүхэнд болон Human Capital сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.

HC: Шинэ он гараад удаагүй байна. 2013 онд Монголын хөдөлмөрийн салбарын бодлого, төлөвлөлтийн биелэлт хэр байв. Хэрхэн дүгнэж байгаа вэ?
Я.С: Хөдөлмөрийн яамны хувьд 2013 он ажил, бүтээлийн ургац арвинтай, шинээр олон олон ажлуудын эхлэлийг тавьсан жил байлаа. Энд ганц манай хамт олон гэлтгүй, ерөөсөө энэ салбарт хамаатай бүх хүн хичээж ажилласныг хэлэх учиртай, үр дүн ч чамлалтгүй гарсан. Тухайлбал, 2013 онд Хөдөлмөр-нийгмийн зөвшлийн гурван талтайгаа хамтран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард тооцсоноор 140400 төгрөг байсныг 36 хувиар нэмэгдүүлж, 192000 төгрөг болгон шинэчлэн тогтоосон. Мөн онлайн мэдээллийн сүлжээ буюу ажил хайгч, ажил олгогчийг шууд холбох хөдөлмөр зуучлалын мэдээллийн “Е-бирж”-ийг нэвтрүүлж, 141 сум, 134 хороонд 355 ширхэгийг байршуулан ажиллуулж, үйл ажиллагаа нь тогтворжсоноор хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 110 мянган хүн шинээр бүртгүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,8 дахин нэмэгдсэн. Ажлын байрны хувьд 49331 гаруй ажлын байр бий болгох зорилтыг дэвшүүлж, 105 хувиар биелүүлэн, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33 хувиар их буюу 51917 ажлын байр шинээр бий болсон юм. түүнчлэн Монголын Залуучуудын холбоотой хамтран оюутнуудыг зуны амралтаараа ажилтай, орлоготой байхад нь анхаарч, өнгөрсөн зун “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүдийг хэрэгжүүлснээр авто зам, төмөр зам, барилга, уул уурхайн салбарт 1529 оюутан залуусыг түр ажлын байраар хангасан. Гадаад ажиллах хүчний идэвхжил хамгийн өндөр байдаг 8 дугаар сарын байдлаар манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар, харин гадаадад хөдөлмөр эрхлэхээр явж буй хүмүүсийн тоо 26 хувиар буурсан.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
HR Фото