Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.77%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.50%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.39%
- 2014 / 07 / 07
HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2014 ОН. (¹25)
БСБ Сервис ХХК-ийн Ерөнхий захирал Б.Жаргалсайхан: Хоцрогдлыг арилгаж дэвшлийг авч ирсэн юм бүхнийг би дэмждэг

HC: Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Аливаа зүйлд эхлэл их чухал. BSB компани 1991 онд анх банк санхүү, бүртгэлийн чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлсэн гэдэг. Харин одоо электрон барааны улсдаа тэргүүлэгч аж ахуйн нэгж болж чадлаа?
БЖ
: BSB (БСБ) гэдэг нэр Банк Санхүү Бүртгэл гэсэн үгийн товчлол. Анх программ хангамжийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Голдуу банк санхүү бүртгэлийн программистуудаас бүрдсэн компани байсан. Программыг бичихэд компьютер хэрэгтэй. Гэтэл компьютерийн хангамж тааруухан байв. Тиймээс манай компани Сингапураас компьютер оруулж ирж давхар зарж эхэлсэн. Тэгээд компьютерийн худалдааны чиглэл нь илүү түлхүү хөгжсөн.

HC: Бизнесийн зайлшгүй хэрэгцээ шаардлагын улмаас үндсэн үйл ажиллагаанаасаа өөр худалдааны салбар руу оржээ дээ?
БЖ
: Тэр үеийн цаг үеэс л хамаарсан. Тухайн үед Монголд ямар ч бизнес байгаагүй учраас бизнес хийхэд хоосон орон зай байсан хэрэг. Ноцтой алдаа л гаргачихгүй бол хэн түрүүлж хийсэн нь хожиж, өрсөлдөөн байхгүй байсан юм.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
HR Фото