MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
0.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
100.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
0.00%
HR Strategy | ХН стратеги
-2008 / 11 / 03

 
Олон жижиг бизнесийн эздийн хувьд өрсөлдөхүйц тэтгэмж тусламжийн багц бий болгохоос авхуулаад байнга өөрчлөгддөг засгийн газрын дүрэм журмыг мөрдөх хүртэл ажил олгогчийн янз бүрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь нэлээн ядаргаатай ажил билээ. Том бизнесээс ялгаатай нь жижиг компаниуд эдгээр асуудлыг хариуцах тусгай хүний нөөцийн хэлтэстэй байх зардлыг дийлдэггүй. Үүний дүнд эдгээр үүрэг хариуцлага эзэнд өөрт нь ногддог. Гэвч эздэд эдгээр үүрэг хариуцлагыг үр дүнтэй гүйцэтгэх цаг зав, туршлага байдаггүй.
-2008 / 10 / 12
Хүний нөөцийн бодлого. Улс орон нь хүний нөөцийн бодлогоо зөв боловсруулж, тэдний хүчийг шавхан ажиллавал дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж, улс орны хэмжээнд эдийн засгийн өсөлт явагдах боломжтой юм.

Хичээлийн тойм:
Хүний нөөцийн бодлого боловсруулах
•    Сонгон шалгаруулалт
•    Ажлын чиглүүлэг
•    Үргэлжилсэн суралцалт
•    Гүйцэтгэлийн менежмент
-2008 / 10 / 12
.Дасан зохицолын хөтөлбөр компанид ажилтан сонгон шалгаруулж авах үйл явцтай нягт холбоотой байдаг учир юуны түрүүнд энэхүү салбарт компаний баримтлах бодлогын талаар дурьдах ёстой.
        Компани өөрийн хүний нөөцийн өсөлт хөгжилд ихээхэн анхаарал тавьдаг. Гаднаас шинэ ажилтан сонгон шалгаруулж авахдаа зөвхөн анхан шатны (staff) ажлын байранд авдаг. Үүний тулд санхүүгийн чиглэлийн их, дээд сургууль, жишээ нь МГУ, ГAУ, Санхүүгийн Академийн төгсөгчдөөс мэргэжлийн бэлтгэл хангасан болон англи хэлний өндөр мэдлэгтэй хүмүүсийг сонгон шалгаруулдаг. Бид ажлын туршлагатай хүмүүсийг авахаас илүүтэйгээр шинэ хүмүүст “Эрнст энд Янг” компанид ажиллах дадлага, туршлагыг ажил, сургалтын үйл явцын үр дүнд суулгахыг чухалчилж үздэг
-2008 / 10 / 12
“Human capital” буюу хүний капитал гэсэн ухагдахуун эдийн засаг, улс төр, нийгэм соёлын аль ч салбарт хэрэглэгдэх болжээ. 1960-аад он хүртэл хүнийг капитал гэж үзэхээс дэлхийн ихэнх эдийн засагч, эрдэмтэд цааргалж байсан ч тухайн улс орны эдийн засгийн хөгжилд хүн хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг эртнээс тодорхолж байсан билээ. Адам Смит “ Yндэстнүүдийн баялаг, түүний эх сурвалж” бүтээлдээ боловсролын ач холбогдлыг хэдэнтээ онцлон тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, “хүн боловсрох, суралцах, туслахаар ажиллах үедээ олж эзэмшсэн авьяас, чадвар нь бодит зардалтай байдаг бөгөөд тэр нь тухайн хүнд хамаарагдах тогтмол капитал болно. Тэдгээр авьяас чадвар нь тухайн хүний баялаг, хөрөнгө хуримтлуулах хэрэгсэл болох ба улмаар, тухайн нийгмийн баялгийг бүрдүүлнэ.” гэжээ.
HR Фото