Мэргэшүүлэх хөтөлбөр
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
20.51%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
10.26%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
17.95%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
10.26%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
7.69%
Ур чадварын дутагдал — Skills Gap
17.95%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
15.38%
MHRI - Олон Улсын хөтөлбөрүүд
- 2026 / 08 / 31
MHRI EIP 2026 | SEOUL KOREA + GHR Forum | Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материал

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материал

Тайлбар: Дараах жагсаалтын дагуу бүх материал бэлэн болсны дараа визний материал хүлээн авах төвөөр дамжуулж визний хүсэлтээ хүсэлт гаргагч өөрийн биеэр бүрдүүлэн өгөх үүрэгтэй байна. 


Бүх материал англи эсвэл солонгос хэл дээр баталгаат орчуулгаар орчуулагдсан байх шаардлагатай байдаг бөгөөд, орчуулгыг зөвхөн тухайн визний материал хүлээн авах төв өөрсдөө хийдэг.

1. Хүчинтэй гадаад паспорт эх хувиараа

2. Цээж зураг (1 хувь) – 3,5 Х 4,5 хэмжээтэй.

3. КVAC визний хураамж төлсөн төлбөрийн баримт [Шар хуудас]

КVAC fee - Виз хүсэлт гаргагч нь КVAC виз мэдүүлэх төвд визийн хураамж болох 57,000 төгрөгийг виз мэдүүлэхийн өмнө төлсөн байх шаардлагатай.

  • Дансны дугаар: 404202900 ХХБ
  • Хүлээн авагчийн нэр: International Organization for Migration Country Office in Mongolia Дансны дугаар
  • Гүйлгээний утга: Овог нэр, гадаад паспортын дугаар, KVAC Service Fee

4.  Ажлын газрын тодорхойлолт – 1 хувь

  • Тухайн байгууллагад 6 сараас дээш ажилласан байх.)

5.  Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа – Англи хэл дээр 1 хувь.

  • 2025 2026 оны лавлагааг e-mongolia-с Англи хэл дээр хэвлүүлж авна.
  • Хэрэв НДШ төлдөггүй хувиараа ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг бол Ажил гүйцэтгэлийн гэрээг хавсаргаж болох бөгөөд, өөр санхүүгийн орлогыг тодорхойлох бүхий л төрлийн бичиг баримтыг хавсарган өгч болно.
  • Хэрэв компанийн захирал бол ААН гэрчилгээний хуулбар [Хуулбар дээр гүйцэтгэх захиралаар ажилладаг болох нь харагдаж байх шаардлагатай,] болон E tax –аас компанийн татвар төлөлтийн лавлагаа [Татварын өргүй байх шаардлагатай] – сүүлийн 2 жил
  • Хэрвээ хувиараа бизнес эрхлэгч бол хувиараа татвар төлсөн татварын лавлагаа – сүүлийн 2 жил

6.  Гэрлэлтийн лавлагаа – 1 хувь (E-Mongolia-с англи хэл дээр хэвлэж авна.)

7.  БНСУ-ын Яаманд өгдөг 6 сарын дансны хураангуй хуулга – 1 хувь

  • QR кодтой байдаг, Интернэт банк эсвэл киоскноос авдаг.

8. Визний анкет – 1 хувь

9. Ажиллаж буй байгууллагаас нь төлбөрийг төлж, батлан дааж байгаа тохиолдолд аяллын төлбөрийг байгууллага нь төлж байгааг тодорхойлсон тодорхойлолт албан бичиг, тухайн байгууллагын татварын лавлагаа /etax-с авах/



Арга хэмжээнд оролцох болон хөтөлбөртөө холбоотой шинэ мэдээллийг цаг тухай бүр авах бол энэхүү бүртгэлийн хуудсыг бүрэн бөглөж бидэнд илгээнэ үү! (Өмнө нь бүртгүүлсэн бол дахин бүртгүүлэх шаардлагагүй) https://forms.gle/5B6ZVq2pCNjYMv2S6


90001075 | 80001075 | 70001075
MHRI EIP 2026 | SEOUL KOREA + GHR Forum | Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материал 9000-1075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 04 / 27
Япон улсад хүний нөөцийн туршлага судлах бодит хөтөлбөр зарлагдлаа. Дэлхийгээс суралц. Дотооддоо хэрэгжүүл. Стратегийн давуу тал бий болго.
Хиймэл оюун ухаанд суурилсан шинэ үеийн хүний нөөц | ОУ-н сертификаттай сургалтанд урьж байна.
- 2025 / 10 / 11
Энэхүү хөтөлбөр нь өндөр хөгжилтэй улс орнууд болон дэлхийд амжилттай хэрэгжиж буй байгууллагуудын хөгжил дэвшлийн туршлага, бодлого, инновацын менежмент, хүний нөөцийн хөгжил, байгууллагын соёлын сайн жишээнүүдээс суралцах зорилготой хөгжлийн хөтөлбөр юм.
- 2025 / 10 / 10
-2025 / 01 / 03
Incentive tour гэдэг нь ажилчид, бизнес түншүүд эсвэл үйлчлүүлэгчдэд урам зориг өгөх, тэдний гүйцэтгэлийг үнэлэх зорилгоор зохион байгуулдаг аялал юм. Энэ төрлийн аялал нь ихэвчлэн компаниудын үйлчилгээний гүйцэтгэл, борлуулалт, зорилго биелүүлэхэд амжилт гаргасан хүмүүсийг шагнах, урамшуулах зорилготой.
-2024 / 09 / 09
БНСУ | СӨҮЛ Хотод (SEOUL + ULSAN | BUSAN | Туршлага судлах VIP хөтөлбөртэй) зохион байгуулагдах GLOBAL HR FORUM 2024 - н Монгол Улсаас оролцох төлөөлөгчдийн АЛБАН ЁСНЫ БҮРТГЭЛ явагдаж байна.
-2024 / 05 / 22
Монголын Хүний Нөөцийн Институт БНСУ-ын мэргэжлийн институтууд болон аялал жуулчлалын компаниудтай хамтран Танд Солонгосын ТОП хотуудад зохион байгуулагдах "ХӨГЖЛИЙН НУУЦААС СУРАЛЦЪЯ" Олон Улсын Сургалт / Туршлага судлах аялалын тусгай хөтөлбөр, мэргэжлийн үйлчилгээг танд болон таны хамт олонд санал болгож байна.
HR Фото