МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.32%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.53%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.35%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.73%
HRM- Шагнал урамшуулал
-2016 / 12 / 30
Хүн хэдийгээр хамтын хөдөлмөрт оролцдог хэдий ч хувийн хэрэгцээ, сонирхлоо хэзээ ч орхидоггүй.
-2015 / 05 / 15
Шагнал урамшуулалын мэргэжилтнүүд ажилтнуудынхаа хэрэгцээ түүнчлэн зардлыг байнга тэнцвэртэй байлгах ёстой. Влерикбизнесийн сургуулийн гаргасан “C&B” лидерүүд гэсэн судалгаагаар шагнал урамшуулалын мэргэжилтнүүдийн талаас багагүй хувь нь л бизнесийнхээ стратегийг шагналын бодлого болгон хөрвүүлэх чадвартай байдаг аж.
-2011 / 11 / 28
Цалин хөлсийг дотор нь 4-н бүрэлдэхүүн хэсэгт хуваадаг.Үүнд:
1. Үндсэн цалин
2. Нэмэгдэл цалин
3. Нэмэгдэл
4. Шагнал урамшуулал орно.
-2011 / 03 / 17
Цалин тооцооны энэхүү систем нь тогтмолоор, цагаар, ажлын нарядаар гэх мэт бүх төрлийн цалингийн тооцооллыг хийх бөгөөд өдрөөр, 7 хоногоор, 14 хоногоор гэхчилэн сард хэдэн ч удаа цалингийн бодолтыг хийх боломжтой. Систем нь санхүү, хүний нөөц болон цаг бүртгэлийн системтэй шууд холбогдон ажиллах бөгөөд цалин бодолтын үр дүнг ажилтан бүрт e-mail-ээр илгээнэ. Мөн татвар, НДШ-ийн зэрэг бүх төрлийн тайланг хүссэн хугацаандаа, хүссэн хэлбэрээрээ авах боломжтой. 
-2010 / 07 / 14
Хүмүүн гэгч байгалийн амьтан болохын хувьд эгэл махан биетэй, хүсэл сэтгэлийн үйлтэй, далд ухамсар зөн билгийн шинжтэй, нийгмийн амьтан болохын хувьд санаачлагч, оюунлаг шинжтэй юм. Хоол унд, орон байр зэрэг материаллаг хэрэгцээ, өөрийгөө нотлох, сэтгэл хангалуун байх, үнэ цэнэтэй хөдөлмөр эрхлэх, оюуны хэрэгцээ үйл ажиллагааг нь зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр хэрэглээнд нөлөөлөх замаар хүмүүсийг идэвхжүүлдэг.
-2010 / 01 / 31
Шинэ ажлын байр хайж байгаа эсвэл одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун байхын тулд цалингаа нэмэгдүүлэхээр тохирмоор байна уу? Гэхдээ мэдээж энэ нь амаргүй байх нь тодорхой юм. Ажил олгогч эсвэл дарга та 2-ын шаардлага нэгэн цэгт огтлолцож байвал эерэг үр дүн гарах боломжтой юм. Тиймээс та хангалттай мэдээлэл, сайн бэлтгэлтэй байснаар тохиролцоонд хүрж цалингаа нэмэгдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
-2009 / 10 / 23
Шагнал гэхээр л заавал мөнгө байх ёстой гэж үү? Шагнал хүнийг урамшуулж, идэвхжүүлж, илүү урам зоригтой болгодог. Шагнал олон төрөл байж болно. Менежментийн шинжлэх ухаанд хүний 4-5 хэрэгцээг тодорхойлсон байдаг. Тэгээд эдгээр хэрэгцээгээ доороос нь дээш нь дараалуулдаг. Тэгвэл хамгийн доод талын хэрэгцээ нь мэдээж хүний амьд явах хэрэгцээ, тэгээд мөнгөн урамшуулал, хүний нийгэмтэй харьцах харьцаа, бусдад танигдах хүсэл, өөрийгөө илтгэх зэргээг дараалдаг байна. Хүн олон жил ажиллаад, бусдад хүндлэгдээд ирэхээр мөнгөн шагнал тухайн хүнийг төдийлөн урамшуулж чададгүй, харин бусдад танигдах, өөрийгөө илтгэж харуулж буй нь тухайн хүмүүст урамшуулал болж чаддаг.Тэгвэл дөнгөж ажилд орсон буюу залуу ажилчидыг мөнгөн шагнал илүү урамшуулдаг гэж үздэг байна.

-2009 / 09 / 04
Энэ удаад бид хүний нөөцийн мэргэжилтэн, менержерүүд та бүхэндээ  санхүүгийн жилийн эцэст ажилтнуудаа идэвхжүүлж, сэдэлжүүлэх үйл ажиллагаанд 3айлшгүй хэрэгцээтэй болдог "шагнал" тодорхойлоход шаардагддаг бичиг баримтын бүрдүүлэлтийн маягтуудыг хүргэж байна.
-2009 / 08 / 22
Төрийн хүндэтгэлд одон медалиас эхлээд алдар цол хүртэгсэд орно гэж үзэж байна. Эдүгээ энд тэндхийн ой, сэлтийг тохиолдуулан эвэртэн туурайтан бүтээсэн бүтээгээгүй элдэв шагнал одон өргөмжлөлөөр биесээ хучих шахам болжээ. Хуучин нийгэмд сайшаалын үнэмлэх, баярын бичиг гэхээр хүний хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн болж ам хаадаг байв. Тэр үед төрийн одон медаль алдар цол хүртэнэ гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил байлаа. Ахмад үе маань чөмгөө дундартал зүтгээд дайсны суманд дайраг дан эрхтэн мөчнөөсөө салсан ч тэр хүндтэй шагналыг хүртэгсэд тун ховор байсан. Өнөөдөр тэр намынх, төрийн бус байгуулагынх гэх мэт олон янзын шагнал, одон тэмдэг өргөмжлөл тоогоо алдсан байна.
HR Фото