Сургалт, хөгжил
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.64%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.47%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.77%
Сургалт, хөгжил
MHRI (level - B) - Хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалт | Сертификаттай
Хүний нөөцийн менежмент сертификат олгох үндсэн сургалт

Монголын Хүний Нөөцийн Институтийн дэргэдэх Human Capital сургалт, үнэлгээний төвийн хүний нөөцийн удирдлагын BCHRM (level B) хөтөлбөр нь хүний нөөцийн удирдлагаар мэргэших сонирхолтой хүмүүсийг бэлтгэх зорилготой эрчимжүүлсэн сургалт юм.


Хүний нөөцийн удирдлагын хүчирхэг мэдлэг, мэдээллийн сантай, олон жилийн туршлага бүхий мэргэшсэн зөвлөхүүд таны хүний нөөцийн албан тушаалын өсөлт (HR Career) –г мэргэжлийн түвшинд амжилттай бэлтгэнэ.

Сургалт нь байгууллагад шинэ ажилтан авахаас эхлээд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох хүртэлх хүний нөөцтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэх арга зүйг практик жишээн дээр суурилсан агуулгаар зааж сургадаг.

Энэхүү сургалтыг бүрэн дүүргэсэн суралцагч хүний нөөцийн ахисан шат (MHRI Level-A) –ны сургалтанд болон хүний нөөцийн манлайлал (HR Leadership) –ын бусад хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.

Сургалт нь бизнест тулгамдаж буй асуудлыг шийдэх практик агуулгаас гадна байгууллагын сэтгэл зүйн тест оношлогооны нэмэлт хөтөлбөртэй.

Сургалтаар шинэ шинэлэг болон ажил дээр шууд ашиглах боломжтой гарын авлага, маягт загвар, жишээ, сургалтын материалаар бүрэн хангадаг.

Тус сургалтанд хэн хамрагдах вэ?

Хүний нөөцийн удирдлагаар мэргэжлийн түвшинд гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй хүний нөөцийн мэргэжилтнүүд болон менежерүүд

Сургалтын агуулга / Үндсэн модуль

1.    Хүний нөөцийн төлөвлөлт

2.    Ажилд авах үйл ажиллагаа / Бүрдүүлэлт ба сонгон шалгаруулалт

3.    Хүний нөөцийн сургалт ба хөгжил / Сургагч багшийн ур чадвар

4.    Хөдөлмөр эрхлэлт ба хөдөлмөрийн эрх зүй

5.    Ажилтны бүтээмж ба гүйцэтгэл

6.    Цалин хөлс / шагнал урамшуулал

7.    Зэрэг дэвийн тогтолцоо

8.    Ажлын шинжилгээ / Албан тушаалын тодорхойлолт

9.    ХНУ-н хөгжлийн үе шат / Судлагдахуун

10.  ХНУ-н чиг хандлага / Дижитал хүний нөөц г.м нийт 20 үндсэн сэдвийн хүрээнд 60 академикийн цагийн тусгай хөтөлбөрт мэргэшүүлэх сургалт юм.


Сургалтын бүрэн хөтөлбөрийг ЭНДЭЭС татаж авна уу.

Сургалтын үргэлжлэх хугацаа:

Танхим, онлайн ба танхим онлайн хосолсон (Hybrid) сургалтын шинэ элсэлт ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ДАВАА ГАРАГТ ЭХЛЭНЭ. Сургалт 21 хоног буюу 3 долоо хоног / ажлын өдрүүдэд хичээллэнэ. Нийт 60 ак/цаг  Үүнд:

* Сургалт үргэлжлэх хугацаа болон төлбөр:

  • Онлайн анги 21 хоног. Нийт 60 ак/цаг - 350,0₮
  • Онлайн ба танхим хосолсон / Hybrid анги 21 хоног. Нийт 60 ак/цаг - 450,0₮
  • Танхимын анги 21 хоног. Нийт 60 ак/цаг - 550,0₮

Үнэлгээ/ Шалгалт

Суралцагчдыг модуль тус бүрийн төгсгөлд даалгавар, бичгийн шалгалтаар үнэлдэг. Төгсөлтийн сертификатын хавсралт нь үнэлгээний голч дүнтэй байна.

Төгсөлт ба гэрчилгээжилт

Хөтөлбөрт заагдсан модулийг амжилттай дүүргэсэн төгсөгчдөд:

  • Монголын Хүний Нөөцийн Институтийн MHRI (level B) хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтын гэрчилгээ / серификат олгогдоно.
  • Мөн шилдэг төгсөгчдөд захирлын нэрэмжит тусгай батламж / шагнал гардуулна.

Бүртгэл / Баталгаажуулалт

Элсэгч дараах материалуудыг бүрдүүлнэ:

Шинэ элсэлтүүд: /Өөрийн боломжит хугацаанд тохируулан сонголтоо хийнэ үү/

Элсэлтийн дугаар

Эхлэх өдөр

Бүртгэл хаагдах өдөр

Төлөв 

MHR/Level-B #430

2024.08.12

2024.08.10

Бүртгэл явагдаж байна

MHR/Level-B #431

2024.08.192024.08.17

Бүртгэл явагдаж байна

MHR/Level-B #432

2024.08.262024.08.24

Бүртгэл явагдаж байна

MHR/Level-B #433

2024.09.022024.08.31   Бүртгэл явагдаж байна

MHR/Level-B #434

2024.09.092024.09.07

Бүртгэл явагдаж байна



Хавсралт файлаас элсэх хүсэлтийг татаж авч info@mhri.mn хаяг руу илгээж бүртгэлээ баталгаажуулна уу.

Нэмэлт мэдээлэл, тодруулах зүйл байвал: МХНИ | 7000-1075 | 8000-1075 | 9000-1075
Шууд чат: СУРГАЛТЫН АЛБА


Хүний нөөцийн удирдлагын сертификат олгох ҮНДСЭН СУРГАЛТ – BCHRM (level B)
HR Фото