Өмнө нь боловсролын тогтолцооны бэрхшээлийн талаар олон нийтлэл, санал санаачилга гарч байсан, өдгөө ч гарсаар л байгаа. Тэр бүгдийн нийтлэг агуулга нь Монголд маш олон их дээд сургууль байна, сургалтын чанар муу байна, сургалтын төлбөр өндөр гэх мэтчилэн боловсролын тогтолцоо, их дээд сургууль, багшлах боловсон хүчин, сургалтын орчин зэрэг асуудлыг зөвхөн шүүмжилсэн байр сууринаас үзэл бодлоо илэрхийлсэн байдаг.
Дээрх шүүмжлэлийн ихэнхтэй би ч бас санал нийлдэг ч энэ удаад суралцагчийн оролцоо хичээл зүтгэл, тэдний хөдөлмөрийн зах зээл дээрх ирээдүйн талаар санал бодлоо илэрхийлж байна. Нийтлэлд илэрхийлж байгаа жишээ, шүүмжлэлийг нийт оюутан, их дээд сургууль, ААН байгууллагад хамаатуулан туйлшрахгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |