HRM / ХНМ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
9.44%
Үнэнч байдал
19.71%
Өрсөлдөх чадвар
20.21%
Бусадтай нийцэх байдал
23.82%
Гадагшаа чанар
0.56%
Ёс суртахуун
20.43%
Өөдрөг үзэл
5.83%
Байгууллагын соёл
- 2008 / 10 / 12
Ажилтны Хандлага, Aжлын ханамж, Үнэт зүйл гэж юу вэ? (Аttitudes, Job Satisfaction, and Values)
Хүний хандлага нь маш чухал зүйл бөгөөд байгууллага амжилтанд хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлөх нь зайлшгүй боловч ажилчдын ажилдаа хандах хандлагаас их зүйл хамаардаг. Шинэ хүнтэй танилцах, шинэ нөхцөл байдалд ороход хүмүүс ихэвчлэн нээлттэй бөгөөд хандлага нь тогтоогүй байдаг. Учир нь тухайн нөхцөл байдлын талаар сайн танилцаж амжаагүй, ойлголт хангалтгүй байдагт оршино. Хэсэг хугацааны дараагаас тухайн орчин нөхцөл байдлын талаар ерөнхий мэдээлэлтэй болж өөрийн гэсэн хандлага бүрэлдэн тогтоно. Хандлага ямар байгаагаас хүмүүсийн хоорондын харилцаа шалтгаална. Эерэг хандлагатай байх нь хүмүүсийн хооронд тааламжтай харилцааг үүсгэнэ.
Орчин нөхцөл нь хандлага тогтоход гол нөлөө үзүүлнэ. Бид хэдийгээр гадаад орчин нөхцөлийг хянаж чадахгүй боловч, өөрсдийн хандлагыг хяналтандаа авч чадна.  Өөрөөр хэлбэл тухайн хүний хандлагаас шалтгаалж, гадаад нөхцөл байдал, өөрийн амьдралын хөгжил дэвшил шалтгаалдаг.

 АЖЛЫН ХАНАМЖ (Job Satisfaction) гэдэг нь ажлын үр дүнгээс шалгаалан үүсэх сэтгэл хөдлөлийн ханамжтай ба ханамжгүй  байдал юм. Өөрөөр хэлбэл ажилдаа хандах хандлагын нийлбэр цогц юм. Ажилтнуудын ажлын ханамж өндөр байх нь тухайн байгууллагын менежмент сайн байгааг илэрхийлсэн чанарын тэмдэг гэж хэлж болно. Ажилтны ажлын ханамж муу байгаа нь дараах зүйлсээр илэрдэг. Ажилчдын гомдол санал ихсэх, ажлын гүйцэтгэл буурах, бүтээгдэхүүний чанар муудах, хулгай гарах, ажил хаялт хийх, шалтгаангүй ажил таслах, ажилтнууд ихээр ажлаасаа гарах.
Ажилтнуудын ажлын ханамжид дараахи хүчин зүйлүүд нөлөөлнө.
1.    Ажлаа зөв сонгосон эсэх
2.    Цалин, хөлс
3.    Албан тушаал ахиж дэвших, сурч хөгжих боломж 
4.    Удирдлага, менежмент
5.    Хамт ажиллагсад 
6.    Ажилдаа хандах хандлага
Америкийн Нэгдсэн Улсын нийт ажилтан, ажилчдын 71% нь өөрсдийн ажилдаа сэтгэл ханамжтай байдгийг судалгаагаар илрүүлжээ.  Сургууль төгсөөд шинэ ажилд ороод эхний 6-24 сард ажлын ханамж өндөр байдаг бөгөөд үүнээс хойш ажлын ханамж тогтворждог байна. Адилхан ажил хийж байгаа мөртлөө ажилтан бүрийн сэтгэл ханамж өөр өөр байдаг нь тэдний хандлага,  амьдралыг үзэх үзэлтэй холбоотой. 

ҮНЭТ ЗҮЙЛС (Values) гэдэг нь тухайн хүнд удаан хугацааны турш, тогтвортойгоор оршин байдаг итгэл үнэмшил юм.  Үнэт зүйл гэдэг бол бие хүн нийгэмд оршихдоо өөртөө өөрийн гэсэн итгэл үнэмшлийг бий болгон, өөрийгөө удирдахад нөлөөлөх хүчин зүйл юм.
Юмыг сайн, муу, буруу, зөв гэж үнэлэхэд хүн болгон ялгаатай ханддаг нь тэдний үнэт зүйл хоорондоо ялгаатай байдагтай холбоотой. Үнэт зүйл нь хандлагаас ялгаатай. Хандлага нь тухайн нэг объект, үйл явдал , хүнд шууд ханддаг бол үнэт зүйл нь ерөнхийд нь амьдралыг үзэх үзэлтэй холбоотой байдаг.  Тухайн нэг ажилтан өөрийн ажил, хамт ажиллагсаддаа таагүй хандлагатай, ажлын сэтгэл ханамж доогуур байж болох боловч үнэт зүйл нь үүний эсрэгээр  ажил, хамт олон бол түүний амьдралын нэг чухал хэсэг гэж үздэг байж болно.
 Энэ нь үнэт зүйл, хандлага хоёрыг ялгаатайг илэрхийлж байна. Хандлагаар тухайн хүний үнэт зүйлийг тодорхойлж болохгүй, мөн үнэт зүйлээр хандлагыг тодорхойлж болохгүй. Гэхдээ үнэт зүйл нь хандлагад нөлөө үзүүлж байдаг.  Үнэт зүйл буюу амьдралыг үзэх үзэл нь зөв тодорхойлогдсон хүний бусдад хандах хандлага эерэг байх  магадлал илүү.
Үнэт зүйл нь  хувь хүний үнэт зүйлс, байгууллагын үнэт зүйлс, улс орны үнэт зүйлс гэж түвшингээрээ хуваагдана. Байгууллагын үнэт зүйлсийг байгууллагын философи, зарчим гэж ойлгож болно.  Ажилтан хүн байгууллагынхаа үнэт зүйлсийг дагах ёстой.
 Улс орон бүр өөрийн үнэт зүйлсээр хоорондоо ялгаатай байдаг.  Өндөр хөгжилтэй орнуудын бизнесменүүд хэрхэн мөнгө олох боломжийг бий болгох вэ (шинэ технологи нэвтрүүлэх, шинэ үйлчилгээг бий болгох, шинэ санаа олох гэх мэт ) гэж хуулийн дагуу мөнгөний төлөө ажилладаг бол зарим хөгжил буурай оронд  А нь Б-ээс хэрхэн яаж илүү гарах вэ, мөнгө хурдан олох арга зам байна уу гэж мөнгөний төлөө ажиллах нь тухайн улсуудын хувь хүний, байгууллагын, улс орных нь үнэт зүйлс хэрхэн бүрэлдсэнтэй шууд холбоотой зүйл юм. 

Үргэлжлэл Human Capital сэтгүүлийн 3-р дугаарт нийтлэгдэнэ.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2021 / 07 / 18
Бизнесийн харилцаа харилцаа тасралтгүй хөгжиж байгаа хэдий ч цахим шуудан буюу И-Майл ашиглалт ажил хэргийн үндсэн хэрэгсэл хэвээр байна. Цаашид ч байх буй за. Харин сүүлийн үед эзнээсээ илүү ухаантай утас гэдэг шиг албан харилцаанд ашиглаж байгаа И-Мэйл бичих соёл Монголчуудын маань хувьд асуудалтай байна.
Байгууллагын соёл гэдэг нь байгууллагын бусдаас ялагарах байгууллагын доторх гишүүдийн янз бүрийн үзэл бодлыг нэгтгэж байдаг хүчин зүйл юм. Байгууллагын соёлыг тухайн байгууллагын удирдагч тодорхойлж ажилчид нь хэрэгжүүлдэг. Байгууллагын соёл нь ажилчид хоорондын харилцаагаар илэрдэг тул байгуулагын соёл өндөр байх нь ажилчдын мэдлэг чадвар сайн байхтай холбоотой. Байгууллагын соёл гэдэг нь практик үйл ажиллагаа мэдлэг ёс заншил итгэл үнэмшлийн дүрээр хамарсан нийгмийн уламжлалт зан төлөвийг хэлнэ.
- 2011 / 01 / 23
Аль нэг компанид матаас газар авах нь компанийн дотоод уур амьсгал, зорилгоос бүрэн хамаарна. Албан хаагчид ээлж ээлжээр орж ирээд нэг нэгнээ газар доор ортол нь муулаад байгаа бол компанийн хэвтээ холбоосын систем ажиллахгүй байна гэсэн үг. Хэрэв компанийн дотоод уур амьсгал нааштай, өмнөө тавьсан зорилго нь тодорхой үр дүнд хүрэхийг илүүд үзэж байвал хүн дээшээ гүйж “алтан хошуу“ өргөхийн оронд шүүмжлэлээ нөгөө хүндээ шууд хэлж, цаад хүн нь ч гэсэн зохих ёсоор хүлээн авах байсан. Ажил хэрэгтэй холбоотой шүүмжлэл ямар ч ач холбогдолгүй болоод ирэхээр үнэн худал мэдэгдэхгүй зүйлээр матах нь хавьгүй хялбар болдог. Энэ нь удирдлагаас бүх зүйл хамаарна гэсэн үг.
- 2010 / 10 / 06
-2010 / 03 / 22
Компьютер дээр бичиг боловсруулж суухад ч юм уу, эсвэл хэн нэгнээс файл автал үсэг буюу фонт нь танигдахгүй тэмдэгтүүдээр гарах тохиолдол бидэнд олонтаа таардаг. Энэ нь олон улсад нийтлэг мөрдөгддөг үсэг, тэмдэгтийн кодчиллын нэгдсэн систем болох UNICODE-ыг хэрэглээгүйгээс болж буй юм. Тус кодыг 1991 оноос хөгжүүлж ирсэн бөгөөд эдүгээ нэгэнт олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа билээ.
-2009 / 10 / 23
Байгууллагын соёлын мөн чанар : Байгууллагын соёлын тухай ярихаас өмнө соёл гэж юу болохыг авч үзье. Соёлын тухай маш олон тодорхойлолт байдаг бөгөөд ойролцоогоор 200 гаруй тодорхойлолт байдаг байна. Тухайлбал: Оросын эрдэмтэд " Хүний бүтээсэн үнэт зүйлсийн нийлбэр цогц бол соёл " юм гэжээ. Судлаач Д. Нарандулам "Урьд өмнө байгаль , нийгэмд байгаагүй боловч хүний оюун ухаан, гараар бүтээгдсэн хүний хэрэгцээг хангаж хөгжүүлэхэд зориулагдсан материаллаг болон оюуны үнэт зүйлсийн нийлбэр цогц юм." гэж тодорхойлжээ.





-2009 / 09 / 04
Судалгаанаас vзвэл цагийг хамгийн vр ашиггvй vрэгчдийн тоонд наймаачид ордог ба ажлын цагийн дөнгөж 20 хувьд нь vндсэн ажлаа хийдэг. Тэд өдөрт дөнгөж 2 цаг л жинхэнэ ажилчидтайгаа уулзаж ярилцдаг байна. Yлдсэн vнэт цагаа эвшээж суух, хэн нэгэнтэй чалчих, ном сонин унших, утсаар ярих, гарч орох зэргээр vрдэг ажээ.
Өөрийн болон компанийн цаг идэгчдийн жагсаалтыг менежерvvд удаалдаг ажээ. Менежерvvдийн 95 хувь нь ажлын 8 цагийн дөнгөж дөрөвт нь ажилладаг байна.
HR Фото