HRM / ХНМ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
9.49%
Үнэнч байдал
19.77%
Өрсөлдөх чадвар
20.08%
Бусадтай нийцэх байдал
23.74%
Гадагшаа чанар
0.58%
Ёс суртахуун
20.56%
Өөдрөг үзэл
5.78%
Байгууллагын соёл
- 2009 / 10 / 23
Байгууллагын соёл(L1)
Соёл гэдэг нь нэр томъёонд үндэслэсэн юмс үзэгдлийн зохион байгуулалт. Энэ бол хэл, зан заншил, багаж зэвсэг, итгэл үнэмшил юм. Соёл бол хүн төрөлхтний хуримтлуулсан оюуны болоод материаллаг үнэт өв сан бөгөөд нийгмийн гишүүдийн зан үйлийг тогтоох ,чиг хандлагыг бүрэлдүүлэх эх сурвалж юм.
Соёл нь дараахь шинжийг агуулдаг байна.
• Соёлд суралцдаг. Нийгмийн нөлөөн дор гишүүд соёлд суралцдаг учиртай .
• Соёл нийтлэг байдаг. Нийгмийн бүх гишүүдэд соёл нийтлэгээр оршин байдаг.
• Соёл үеэс үед дамждаг . Материаллаг болон моюуны бүтээлээрээ аливаа ард түмэн хуримтлуулсан мэдлэгээ шинэ үедээ өвлүүлж, баяжиж байдаг.
• Соёл дүрслэл, төлөөллийн шинж чанарыг агуулж байдаг. Соёл бол хүний нэг юмаар нөгөө зүйлийг төлөөлүүлэн билэгдэн харуулах авъяас чадвар дээр үндэслэдэг.
• Соёл өөрийн бүтэцтэй байдаг . Соёл нь өөрийн бүтэц тогтолцоотой нэгдмэл систем юм.

Байгууллагын соёлын тухай сүүлийн 20 – оод жилд их ярих болсон байна. Энэ нь байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, амжилтанд соёлын нөлөө их байгаатай холбоотой юм . Байгууллагын соёл нь агуулгын хувьд өөрөө их өргөн хүрээтэй энэ таларх судалгаа шинжилгээ нь өөр өөр байгуулагууд дээр янз бүрийн аргаар хийгдснээс үүдэн нэгдмэл ойлголт, тодорхойлолт гарч ирээгүй байна.

Байгууллагын соёл гэдэг нь: Джоан Мартин 1999 " Бид ямарваа байгууллагатай харьцах үед хүмүүсийнх нь хувцаслах өвөрмөц маяг, тэнд юу болдог тухай найз нөхдийн яриа, ажлын тогтсон дүрэм журам, бүгдээрээ мөрддөг зан үйлийн хэм хэмжээ, уламжлал, үүрэг даалгавар , цалин хөлсний систем , өвөрмөц үг хэллэг , хошин яриа зэрэгтэй учирдаг. Энэ бүгд бол байгууллагын соёлын бүрэлдхүүн хэсэг бөгөөд түүний илрэл юм" гэжээ.

Байгууллагын соёл нь доорх үр нөлөөг авч ирдэг:
- Байгууллагын соёл нь тухайн байгууллагын хөгжлийн түүх , түүний цаашдын чиг хандлага, удирдлагын бодлого, үйл ажиллагааг танин мэдэх эх сурвалж болдог.
- Байгууллагын гишүүд болон гадны хүмүүст тухайн байгууллага дотор хэрхэн биеэ авч явах , хэрхэн харьцахыг заан зохицуулдаг ач холбогдолтой.
- Байгууллагын соёл нь урт удаан хугацааны туршид зөв зүйтэй үр өгөөжтэй гэдэг нь батлагдсан итгэл үнэмшил, үнэт зүйлс, туршлагыг агуулдаг . Энэ нь бий болсон бэрхшээлийг хэрхэн даван туулах шийдвэрийг гаргахад чиглүүлэх, явах замыг зааж өгдөг ач холбогдолтой.

Аливаа байгууллагад түүний соёл нь нийтлэг болсон дараахь шинж чанаруудыг агуулж байдаг:
- Зан үйлийн тогтсон хэв маяг
- Хэм хэмжээ
- Ноёлох үнэт зүйлс. Үзэл баримтлал
- Дүрэм журам
- Байгууллагын уур амьсгал
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2021 / 07 / 18
Бизнесийн харилцаа харилцаа тасралтгүй хөгжиж байгаа хэдий ч цахим шуудан буюу И-Майл ашиглалт ажил хэргийн үндсэн хэрэгсэл хэвээр байна. Цаашид ч байх буй за. Харин сүүлийн үед эзнээсээ илүү ухаантай утас гэдэг шиг албан харилцаанд ашиглаж байгаа И-Мэйл бичих соёл Монголчуудын маань хувьд асуудалтай байна.
Байгууллагын соёл гэдэг нь байгууллагын бусдаас ялагарах байгууллагын доторх гишүүдийн янз бүрийн үзэл бодлыг нэгтгэж байдаг хүчин зүйл юм. Байгууллагын соёлыг тухайн байгууллагын удирдагч тодорхойлж ажилчид нь хэрэгжүүлдэг. Байгууллагын соёл нь ажилчид хоорондын харилцаагаар илэрдэг тул байгуулагын соёл өндөр байх нь ажилчдын мэдлэг чадвар сайн байхтай холбоотой. Байгууллагын соёл гэдэг нь практик үйл ажиллагаа мэдлэг ёс заншил итгэл үнэмшлийн дүрээр хамарсан нийгмийн уламжлалт зан төлөвийг хэлнэ.
- 2011 / 01 / 23
Аль нэг компанид матаас газар авах нь компанийн дотоод уур амьсгал, зорилгоос бүрэн хамаарна. Албан хаагчид ээлж ээлжээр орж ирээд нэг нэгнээ газар доор ортол нь муулаад байгаа бол компанийн хэвтээ холбоосын систем ажиллахгүй байна гэсэн үг. Хэрэв компанийн дотоод уур амьсгал нааштай, өмнөө тавьсан зорилго нь тодорхой үр дүнд хүрэхийг илүүд үзэж байвал хүн дээшээ гүйж “алтан хошуу“ өргөхийн оронд шүүмжлэлээ нөгөө хүндээ шууд хэлж, цаад хүн нь ч гэсэн зохих ёсоор хүлээн авах байсан. Ажил хэрэгтэй холбоотой шүүмжлэл ямар ч ач холбогдолгүй болоод ирэхээр үнэн худал мэдэгдэхгүй зүйлээр матах нь хавьгүй хялбар болдог. Энэ нь удирдлагаас бүх зүйл хамаарна гэсэн үг.
- 2010 / 10 / 06
-2010 / 03 / 22
Компьютер дээр бичиг боловсруулж суухад ч юм уу, эсвэл хэн нэгнээс файл автал үсэг буюу фонт нь танигдахгүй тэмдэгтүүдээр гарах тохиолдол бидэнд олонтаа таардаг. Энэ нь олон улсад нийтлэг мөрдөгддөг үсэг, тэмдэгтийн кодчиллын нэгдсэн систем болох UNICODE-ыг хэрэглээгүйгээс болж буй юм. Тус кодыг 1991 оноос хөгжүүлж ирсэн бөгөөд эдүгээ нэгэнт олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа билээ.
-2009 / 09 / 04
Судалгаанаас vзвэл цагийг хамгийн vр ашиггvй vрэгчдийн тоонд наймаачид ордог ба ажлын цагийн дөнгөж 20 хувьд нь vндсэн ажлаа хийдэг. Тэд өдөрт дөнгөж 2 цаг л жинхэнэ ажилчидтайгаа уулзаж ярилцдаг байна. Yлдсэн vнэт цагаа эвшээж суух, хэн нэгэнтэй чалчих, ном сонин унших, утсаар ярих, гарч орох зэргээр vрдэг ажээ.
Өөрийн болон компанийн цаг идэгчдийн жагсаалтыг менежерvvд удаалдаг ажээ. Менежерvvдийн 95 хувь нь ажлын 8 цагийн дөнгөж дөрөвт нь ажилладаг байна.
-2009 / 08 / 25
Аливаа хүний бусад хүмүүстэй хийж байгаа яриа хөөрөөний 40 орчим хувь нь маргаан байдаг гэсэн судалгааны дүн гарчээ. Маргаанд хүмүүс янз бүрээр ханддаг, тухайлбал зарим хүн хэн нэгтэй маргалдаж үг сөргөлдөж байж сэтгэл санаа ханадаг бол зарим нь ам мурийж хэн нэгтэй цэц булаалдахаас дандаа зайлсхийж явдаг. Гэхдээ өдөр тутмын амьдралдаа маргаанаас ангид байдаг хүн хорвоод үгүй билээ. Нэгэнт л маргаанаас ангид байж чадахгүйгээс хойш маргаанаас “таашаал авч сэтгэлээ онгойлгож” байх чадварыг эзэмших нь хүн болгонд хэрэгтэй.
HR Фото