MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
0.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
100.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
0.00%
Workforce | Ажиллах хүч
- 2010 / 12 / 04
Өөрийн оюуны өмчийг хамгаалах (L2)
Халагдсан ажиллагсдын талаар бодлоготой бай

Сэтгэл дундуур үлдсэн хуучин ажиллагсад тань таны хувьд нууцлалын аюул болохоос сэргийл. Нууц бичиг баримтуудыг компаниас авч гарах боломжгүй байх төлөвлөгөөтэй бай. Дараах алхамуудыг дагаж мөрд:

    * Хөдөлмөрийн гэрээг цуцалмагц тэр ажилтныг компаниас гаргаж бай. Ажилтныг халагдахад өөрийнх нь зүйлсийг авахад нь зориулж хэдэн өдөр байлгах нь тэр хүнийг компанид тань үнэ цэнэтэй байж болох цааснууд болон бусад мэдээллүүдийг авч гарахад хүргэнэ. Ажилтан ширээнээсээ хувийн холбогдолтой зүйлсээ авах үед хянагчийг хажууд нь байлцуул.
    * Үйлчлүүлэгчийн жагсаалт, үнийн жагсаалт зэрэг компаний нууц мэдээллүүдийг шууд буцааж өгөх арга хэмжээг ав. Эдгээр бичиг баримтуудыг цаг алдалгүй буцаан өгсөн тохиолдолд ажлаас гарсны төлбөр олгох нөхцөл тавь.
    * Бизнесийн өрөө талбай, ширээ ба хавтасны шүүгээний түлхүүрийг эргүүлж өгөхийг шаард. Хэрэв эргүүлж өгөөгүй бол цоожоо соль.
    * Компьютерийн сүлжээнээс тухайн хүний нууц үгийг шууд устга. Хэрэв хүн танай сүлжээ рүү гэрээсээ холбогдож, маш хялбархан нэвтэрч чухал мэдээллүүдийг татаж авч болдог бол ингэх нь онцгой чухал юм.

Компьютерийн нууц үгнүүдийг ашигла

Компьютерүүдэд эсвэл сүлжээнд нэвтрэхдээ нууц үг ашиглахыг ажилчдаасаа шаард. Ингэх нь зөвшөөрөлгүй хүмүүсийг чухал файлуудаас хол байлгахад туслана. Ажилчдаа өөрийн нууц үгэнд хойрго хандуулахгүй байлга, сар бүр нууц үгийг нь солиул. Нууц үгийг компьютер нь санадаг боломжийг ашиглахгүй байхыг хүмүүсээс шаард. Эс тэгвэл зөвшөөрөлгүй хүн системд нэвтрэхэд хялбар болно. Сүлжээ ашигладаг хүмүүс ширээнээс холдох тохиолдолд сүлжээнээсээ гарч байхыг шаард, ингэвээс зөвшөөрөлгүй хэрэглэгчид тэдний ажлын байрнаас сүлжээнд нэвтэрч чадахгүй болно.

Бүх ажиллагсдаа нууцлалын гэрээнд гарын үсэг зуруул

Бүх ажиллагсаддаа оюуны өмчийн хулгай нь эд хөрөнгийн хулгайн нэгэн адил ноцтой гэдгийг ойлгуул. Нууц эсвэл худалдааны нууц мэдээллийн талаар ажиллагсад хариуцлагтайг илэрхийлсэн нууцлалын гэрээ эсвэл хөдөлмөрийн гэрээндээ нууцлалын заалтыг тусгаж байгуул. Компаний хувьд юуг нууц гэж үзэхээ та тодорхойл. Ингэх нь ямар мэдээлэл танай компанийх, ямар мэдээлэл танай хуучин ажилтаных гэдгийг маш ойлгомжтой ялгаж салгаж өгч байгаа тул нэн чухал юм. Гэрээнд ажилтан нууцлалыг хэрхэн хамгаалах алхамуудыг тусгасан байх ёстой, тухайлбал компьютерийн нууц үгийг ашиглах, албан газраасаа борлуулалтын жагсаалтыг гаргахгүй байх, дискэнд баримтыг хуулахгүй байх гэх мэт.

Баримт бичгүүддээ хяналт тавь

Нууц эсвэл худалдааны нууц мэдээллийг авах хатуу журмыг тогтоож хэрэгжүүл. Нууц мэдээлэлд нэвтрэх шатлалыг ажиллагсдынхаа дунд тогтоо-зөвхөн харах шаардлагатай хүмүүсд л зөвшөөрөл олго. Жишээлбэл худалдааны төлөөлөгчид өөрийн нутаг дэвсгэрийн худалдан авагчийн холбоо барих мэдээлэл хэрэгтэй болж болох юм. Гэхдээ худалдааны төлөөлөгчид нийт үйлчлүүлэгчдийн жагсаалт шаардлагагүй ба тооцооны мэдээлэлд нэвтрэх шаардлагагүй юм. Гол цахим бичиг баримтуудаа (худалдан авагчийн мэдээллийн сан гэх мэт) "read only" болгон тэмдэглэ. Ингэснээр өөрчлөлт оруулах эсвэл дискэнд хуулбарлах боломжгүй болно.

Сониуч харцыг өөртөө бүү хандуул

Нууц мэдээллийг сонирхох гэж буй хүмүүст хялбар боломж бүү олго. Өөрийн ажилтан бүрийг хамгаалалтын анхан шатны тодорхой арга хэмжээ авахыг шаард. Бичиг баримтуудыг хэзээ ч бүү ил байлга. Хэрэглэж дууссан бол эсвэл ширээнээсээ хол байх үедээ бичиг баримтуудаа хавтсанд нь далд хийж бай. Өөрөө байхгүй үедээ хавтасны шүүгээ болон ширээгээ түгжиж бай. Хэрэглээгүй үедээ компьютерийн файлуудаа хааж бай. Мөн ширээнээсээ холдох үедээ файлаа дэлгэц дээрээ хэзээ ч бүү үлдээж бай.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
Өндөр үнэлэмжтэй хүний нөөц болох зөвлөмж: Өөрийгөө сонсож мэргэжлээ сонго | Сонгосон мэргэжлээ илүү өнгө оруул, байнга зүлгэ!
- 2022 / 05 / 21
Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.
- 2022 / 02 / 08
-2021 / 07 / 19
Хүн хэдий чинээ нүдэнд дулаахан байна, төдий чинээ богино хугацаанд шинэ хамт олонтойгоо сайхан харьцааг тогтоож чаддаг. Энэ үед анхны сэтгэгдэл хамгийн тогтвортойгоор үлддэгийг анхаараарай.
-2020 / 02 / 16
Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тогтоох загварыг доор үзүүлэв. Ямар нэг хүчин зүйлийг харгалзан амралтын хугацааг уртасгах нь зүйтэй гэж үзвэл түүндээ нийцүүлэн амралтын хугацааг тогтоох аргачлалыг өөрчилж болно. Гэхдээ уг аргачлал нь ялгаварлан үзсэн бус ажилтан бүрийн амралтыг тооцох нийтлэг аргачлал байна. Хэрэв энэ бодлогод томоохон өөрчлөлт хийх шаардлагтай бол хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.
-2020 / 02 / 14
Баярын өдрүүдэд ажилтныг амраах тухай компанийн журмын загвар. Баярын өдрүүдэд ажилтан цалинтай амарч, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Доор дурдсан журамд Чөлөөт Баяр буюу жилд 2 өдөр нэмж амраах боломж олгох талаар санал болгосон. Хэрэв та Чөлөөт Баяр олгохыг хүсэхгүй бол уг заалтыг хасна. Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй. Ажил олгогч нарын ирүүлсэн нийтлэг баярын жагсаалтыг мөн багтаасан.
HR Фото