МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.32%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.53%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.35%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.73%
HRM-Хөдөлмөрийн эрх зүй
- 2012 / 03 / 10
Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр  Улаанбаатар хот

НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ.  Нийтлэг үндэслэл

    1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

   1.1. Энэ хуулийн зорилт нь нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

    2 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт  өдрүүдийн тухай хууль тогтоомж

    2.1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль,1 Хөдөлмөрийн тухай хууль,2 Үндэсний их баяр, наадмын тухай хууль3, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

    3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

    3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
       3.1.1. “нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг;
       3.1.2. “нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр” гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг.

ХОЁРДУГААР БYЛЭГ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд,тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх


    4 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын өдөр
  
    4.1. Нийтээр тэмдэглэх баярын өдөр:

        4.1.1. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13;
        4.1.2.Бүгд Найрамдах Улс тунхагласны баяр: 11 дүгээр сарын 26;
        4.1.3.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2;
        4.1.4. Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
        4.1.5. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
        4.1.6. Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.

    5 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр

    5.1. Дор дурдсан тэмдэглэлт өдрийг Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэнэ:

        5.1.1. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр: 1 дүгээр сарын 13;
        5.1.2. Зэвсэгт хүчний өдөр: 3 дугаар сарын 18;
        5.1.3. Эрүүл мэндийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 7;
        5.1.4. Оюуны өмчийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 26;
        5.1.5. Гэр бүлийн өдөр: 5 дугаар сарын 15;
        5.1.6. Залуучуудын өдөр: 8 дугаар сарын 25;
        5.1.7. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр: 9 дүгээр сарын 10;
        5.1.8. Байгаль орчныг хамгаалах өдрүүд: 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоног;
        5.1.9. Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1;
        5.1.10. Монгол Улсын Нийслэлийн өдөр: 10 дугаар сарын 29;
        5.1.11. Ардчилал, хүний эрхийн өдөр: 12 дугаар сарын 10;
/Энэ заалтад 2004 оны 12 дугаар 09-ний өдөр өөрчлөлт орсон/
        5.1.12. Эх орончдын өдөр: гуравдугаар сарын 1;
/Энэ заалтыг 2004 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
        5.1.13.Шинэ ургацын өдрүүд: 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 20;
/Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
        5.1.14.Үндэсний эрх чөлөөний өдөр: 12 дугаар сарын 29.
/Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

        5.1.15. Монгол Улсын төрийн далбааны өдөр: 7 дугаар сарын 10.
/Энэ заалтыг 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

    5.2. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, энэ хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон тэмдэглэлт өдрийг Засгийн газар тогтооно.

    6 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх

    6.1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд төрийн ёслолын арга хэмжээг зохион байгуулж болно. Төрийн ёслолын журмыг Засгийн газар батална.
    6.2. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг зардал багатай, хуульд өөрөөр заагаагүй бол нэг өдрөөс илүүгүй хугацаагаар тэмдэглэнэ.
    6.3. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн үеэр улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх уралдаан, тэмцээний бай, шагнал нь Yндэсний их баяр наадмын бай шагналаас илүүгүй байна.
  
    7 дугаар зүйл. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

    7.1. Засгийн газар энэ хуулийн 5.2-т заасан баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам баталж, төсөвт тусгагдсан зардлын гүйцэтгэлд хяналт тавина.
    7.2. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 4, 5 дугаар зүйлд зааснаас бусад орон нутгийн хэмжээнд тэмдэглэх тэмдэглэлт өдрийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам, зардлыг батална.
    7.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөвт зардлыг хэтрүүлэхгүйгээр баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулна.

ГУРАВДУГААР БYЛЭГ

Бусад зүйл

    8 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

    8.1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

       8.1.1. энэ хуулийн 6.2, 6.3, 7.3-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгох;
       8.1.2. энэ хуулийн 6.2, 6.3-т заасныг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагыг 70000-250000 төгрөгөөр торгох.

  
                                             МОНГОЛ УЛСЫН
                                             ИХ ХУРЛЫН ДАРГА                                                              С.ТӨМӨР-ОЧИР
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 04 / 20
Ажил эрхэлтийг зогсоох нь ажил олгогч болон менежерийн хувьд шийдвэрлэхэд төвөгтэй асуудлуудын нэг бөгөөд энэ нь бизнесийн чухал хэсгийн нэг юм. Хэрэв ажил олгогч энэ асуудалд анхааралтай хандахгүй бол ажлаас халах процессын явцад гаргасан алдаанууд тань хуулийн байгууллагын өмнө таны эсрэг зэвсэг болно.
Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.
- 2016 / 04 / 15
Гэрээгээр олгосон хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого, Тогтмол бус үйл ажиллагааны орлогод хувь хүний орлогын албан татварын жилийн 84000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх үү?   
Хувь хүний орлогын албан татварын хуулийн 24.1-т заасан хөнгөлөлтийг зөвхөн тус хуулийн 11.1.1-11.1.6-д заасан орлогод үзүүлнэ гэж заасан.
- 2011 / 11 / 28
-2011 / 09 / 16
Нийтээр амрах баярын өдөр ажилласны болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны, илvv цагаар ажилласны нэмэгдлийн доод хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон байдаг. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтанг нөхөн амруулаагvй бол дундаж цалин хөлсийг 2,0 дахин, илvv цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтанг нөхөн амруулаагvй бол тvvнд 1,5 дахин, тvvнээс дээш хэмжээгээр нэмэгдvvлсэн цалин хөлс олгох ёстой. Хуулиар доод хэмжээг нь тогтоосон нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр нэмэгдvvлэн олгож болно. Харин хуульд заасан хэмжээнээс доогуур хэмжээгээр тогтоож болохгvй.
-2011 / 07 / 04
Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө авсан бол мөн сарын 01-ний өдрөөс, тухайн сарын 15-ны өдрөөс хойш авсан бол дараа сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно. Тэтгэвэр авагч нь тэтгэвэр тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний өөрчлөлтийн талаар нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр нь мэдэгдэх үүрэгтэй. Тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно. Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан, тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг “нийгмийн даатгалын үндэсний зөвлөл”-ийн саналыг үндэслэн засгийн газар тогтооно.
-2011 / 06 / 30
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий бага хурал нь, Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1958 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан дөчин хоёр дугаар чуулганаараа, Чуулганы хэлэлцэх асуудлын дөрөв дэх зүйл болох ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэд алагчилахгүй байхтай холбоотой тодорхой саналыг батлахаар шийдвэрлэж, эдгээр саналыг Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай 1958 оны Конвенцийн нэмэлт болгон зөвлөмжийн хэлбэрээр батлахаар тогтож, нэг мянга есөн зуун тавин найман оны зургаадугаар сарын хорин тавны энэ өдөр доорхи зөвлөмжийг Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай 1958 оны зөвлөмж хэмээн нэрлэхээр тохиролцон батлав.
HR Фото