Уулзалт зөвлөгөөн
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.19%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.83%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.49%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.42%
HR Directors summit
- 2013 / 06 / 30
Монголын компанийн засаглалын кодекс
 Манай улсын тухайд компанийн эрх зүйн зохицуулалт бий болгож улмаар ард иргэд маань компанийн бүтэц зохион байгуулалтын хэлбэрт тулгуурлан бизнесийн үйл ажиллагаа явуулж эхлээд төдий л удаагүй, бидний хуримтлуулсан туршлага ч зарим тохиолдолд хангалтгүй байгаагаас алдах эндэх нь их, компанийн бүтцийг үр дүнтэйгээр хэрэглэж чадахгүй байна.
 
Нөгөө талаас дэлхий дахинаа компанийн бүтэц зохион байгуулалт дан ганц эрх зүйн зохицуулалтаас хэдийнээ хальж өдрөөс өдөрт улам нарийсан өөрийн гэсэн нийтлэг зарчим, жишиг стандарттай болоод байгаа билээ. Тэдгээр зарчим, стандартууд нь нийтлэг эрх зүйн зохицуулалтаас гадна амьдралд үр дүнгээ нотолсон зан заншлын, ёс зүйн хэм хэмжээг агуулсан байдаг бөгөөд түүнийг “Компанийн засаглалын кодекс” буюу компанийн удирдлага, зохион байгуулалтын зарчмууд гэж томьёолж хэвшсэн байдаг.
 
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнууд төдийгүй олон улсын байгууллагуудын хэмжээнд 1999 онд анх баталж, улмаар 2004 онд нэмэлт, өөрчлөлт оруулаад байгаа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас баталсан “Компанийн засаглалын зарчмууд”-ыг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөөд байна.
 
Монгол Улсын тухайд компанийн засаглалын талаар 2000 оны эхнээс түлхүү ярилцаж эхэлсэн бөгөөд компанийн засаглалыг манай улсад хөгжүүлэх нь компаниудын ялангуяа үнэт цаас нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг хувьцаат компаниудын удирдлага, зохион байгуулалтын тогтвортой бөгөөд зохистой ажиллагааны нөхцлийг бүрдүүлж, улмаар хувьцаа эзэмшигчид болон компани хоорондын итгэлцэл хэвээр хадгалагдаж, тухайн компанийн хөрөнгө оруулалт татах чадвар өсөн нэмэгдэх ач холбогдолтой. Эдгээр нь улс орны нийгэм, эдийн засгийн макро түвшиний тогтвортой байдал, өсөлтийг нөхцөлдүүлэх юм.
 
Тодруулбал, компанийн засаглалын кодекс нь хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчид, бизнесийн түншүүд, ажиллагсад зэрэг оролцогч талууд болон компанийн удирдлагын ашиг сонирхлын нэгдлийн зохистой харьцааг тогтоож, компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулах гадаад, дотоод таатай орчныг бий болгон, компанийн удирдлага болох төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны зохистой горимыг тогтоож өгдөг.
 
Дээр дурдсанчлан компанийн засаглалын хөгжил, үр дүнтэй байдал нь эрх зүйн зохицуулалтаас гадна компанийн зохистой засаглалын хэм хэмжээ тухайн нийгэмд төлөвшсөн, нийтлэг зан заншил, оролцогчдын мэдлэг чадвар, туршлага болон ухамсарын түшин хэр өндөр байгаа зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг байна.
 
Иймээс энэхүү Монгол Улсын гэх Компанийн засаглалын кодексийг олон улсын хэмжээнд мөрдөж буй нийтлэг зарчим болох Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас баталсан “Компанийн засаглалын зарчмууд”, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмж, зөвлөгөө, дэлхийн бусад улс орны туршлага, өөрийн орны онцлог, бодит нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр боловсруулсан болно.
 
Энэхүү кодексийг хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг, нээллтэй буюу хувьцаат компанид тухайлан зориулж боловсруулсан бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компани болон бусад хуулийн этгээдийн тухайд өөрийн онцлогт тохируулан хэрэглэх боломжтой юм.

Энэхүү кодекс нь бүтцийн хувьд 10 бүлгээс бүрдэх бөгөөд агуулгын хувьд нийтлэгээр мөрдвөл зохих зарчмуудаас гадна зохих заавар, зөвлөмж, тэдгээрийн тайлбарыг багтаасан байгаа.
 
Манай улсын компани бүр компанийн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа хэвшил болгож улмаар компанийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бүрдүүлэн, эдийн засгийн эргэлтийн хурд, хэр хэмжээ болон өсөлтийг ойрын ирээдүйд бодитой хэмжээгээр нэмэгдүүлэх болтугай.

Бүрэн эхээр нь татаж авах

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
Д.Батжаргал /Доктор, профессор/
СЭЗДС-ийн Захирал
Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн ТУЗ-ийн дарга 


Монгол оронд менежментийн орчин үеийн сэтгэлгээ төлөвших үйл явцад ерөнхийлсөн дүн шинжилгээ хийж, байгууллагын менежментийн чадамжийг тодорхойлогч зангилаа асуудалд та бүгдийн анхаарлыг хандуулахыг хүсэж байна. Бидний амьдарч буй өнөөгийн ертөнцийг ерөнхийд нь хөгжил дэвшил хурдасч  байна гэсэн нэгэн онцлог шинжээр тодорхойлж болно. Тийм учраас бизнесийн байгууллагын менежментийн чадамж ямар байх нь хөгжлийн энэ хурдцыг ойлгож, мэдэрч, бизнестэйгээ холбон харж, ухаарах явдалаас шууд хамаарна.


- 2013 / 04 / 27
Компанийн засаглалын зөв тогтсон орчин эдийн засгийн нээлттэй, тогтвортой байдлыг улс оронд бий болгодог. Ийм орчинд xөрөнгө тодорхой xэмжээгээр чөлөөтэй урсаж, эдийн засгийн xөдөлгүүрт xөшүүрэг болж байдаг. Ялангуяа гадаадын xөрөнгө оруулалтын урсгалыг монголын бизнесийн орчин руу татан оруулахад xууль ёсыг дээдлэх орчинд, компанийн удирдлагын олон улсад xүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчмуудыг xэрэгжүүлэн ажилладаг гэдгээ олон улсад таниулах xэрэгтэй.
- 2012 / 06 / 09
HR Фото