МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.19%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.83%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.49%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.42%
HRM- Сургалт хөгжил
- 2016 / 04 / 24
БИ МЕНЕЖЕР БОЛМООР БАЙНА. ХАРИН ЮУНААС ЭХЛЭХ ВЭ?

Менежер – энэ бол нэр хүндтэй бахархам сайхан албан тушаал. Чихнээ дасал болсон энэ үгний нарийн утга агуулгыг бид тэр бүр бүрэн гүйцэд ойлгодог билүү. Тэгэхээр бага ч болов мэдээлэл өгөхийг хичээлээ.

Өнөөдөр бараг хүн бүр л өөрсдийгөө менежер хэмээн цоллодог болсон цаг үе л дээ. Ачигч гэхэд ачаа зөөгч менежер, цэвэрлэгч - үйлчлэгч бол талбайн менежер. Уг нь болохгүй юу байхав гэж хэлэх нэгэн гарах л байх.

Гэтэл уг чанартаа менежер гэдэг нь мэргэжлийн өндөр төвшний удирдан зохион байгуулагч болохоос биш яавч хэн нэгэн гүйцэтгэгчийг “өөд татсан” чимэг гуншин биш юм.

Менежер гэдэг үгийн оносон тодорхойлолтыг мэдэхийн тулд гарын доорх англи – монгол толь бичгийг сөхье. Энд менежер гэдэг нь эдийн засгийн үйл явцыг удирдан зохион байгуулагч, эзэн хэмээн тайлбарлажээ. Энэ мэргэжил Америк оронд үүссэн. Харин манайд 15 жилийн өмнөөс л хэрэглэгдэх болсон нь үнэн. Гэхдээ ч цоо шинэ ойлголт биш гэдгийг бид бүгд л мэднэ.

Менежер ямар үүрэгтэй вэ?
Санхүүгийн өндөр үр ашигтай төсөл хийж түүнийгээ хэрэгжүүлэх

Зоримог, оновчтой шийдвэрийг богино хугацаанд гаргах, гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх

Өндөр ур чадавхитай, нарийн мэргэжлийн хүмүүсийг нэгтгэн үр ашигтай ажиллуулах нөхцөлийг бүрэлдүүлж зохион байгуулах. Тэдний хоорондын ажлын уялдаа холбоог оновчтой болгох.

Ийм үүрэг хариуцлагыг хүлээсэн менежер хүн удирдах туршлагаас гадна хууль эрх зүйн өндөр мэдлэгэтэй, зохих түвшний сэтгэл зүйч, дээр нь зах зээлийг хянах чадамжтай байх шаардлагатай. За бас цаг тутам шинийг эрэлхийлж сурч боловсрох эрмэлзэлтэй, бусаддаа ажлын шинэ арга барил, технологийн ололтыг зааж сургах чадвартай байх нь хамгаас чухал юм байна.

Та оросын киног ялангуяа хуучны зөвлөлтийн киног үзэж снирхдог байсан бол Ильф ба Петров нарийн зохиолыг нь бичсэн алдарт “12 сандал” хэмээх инээдмийн киног үзсэн л байгаа. Түүний гол баатар Остап Бендер маш чадварлаг менежер. Түүний мөнгө олох, шинэ санааг хормын төдийд сэтгэж олоод бусдад итгүүлж, хамтран бизнес төлөвлөгөө боловсруулж буй нь үнэхээр гайхамшиг шүү.

Би менежер болмоор л байна. Харин юунаас эхлэх вэ?
Юуны өмнө өөрөөсөө эхэл. Та өөжрийнхөө яг юунд сонирхолтой, ямар туршлага хуримтлуулсан, чадавхи боломж зэргээ нягталж нэг сайн үзсэний дараа хүнтэй, хүний нөөцтэй ажиллах, үйлдвэрлэлийн үйл явцыг удирдах эсвэл санхүү төлөвлөлтөн дээр чадах нь уу гэдгээ сонго.

Та өөрийнхөө чадал чансааг шударгаар тодорхойлохын тулд юуны түрүүнд мэргэжлийн сэтгэл судлаачид хандах хэрэгтэй. Түүнтэй хийсэн ярилцлагын дараа таны сонирхол, чадавхи чиг хандлагын түвшин тодрох болно. Хэрэв шалгуур үзүүлэлтийг давж чадвал та менежер болчихлоо хэмээн “онгирох” хэрэггүй. Харин цаашдаа менежер болохын төлөө сурах зөвшөөрлөө авчихлаа л гэж бод.

Амаргүй хүнд замыг туулна
Та суралцаж байх хугацаандаа олон найз нөхөдтэй болох хэрэгтэй. Таны дэргэд тохой зэрэгцүүлэн сурч буй хүн чинь ирээдүйд танд ажил олгох ч юм билүү, хэн мэдэх билээ дээ.

Ер нь нэр хүндтэй том компани, байгуулагууд танил талаа харж ажилд авдаг нь нууц биш. Тэгэхээр “арын хаалгаар” менежер болчиход амархан ч ажил нураагч нэгэн болчихоод халагдах үед ямар ч танил туслахгүй гэдгийг санаарай.

Ажилд авчих “монцгор” танил байхгүй гээд гутраад хэрэггүй. Зарим нэг компани байгуулагдахдаа зориуд “шинэковууд”-ыг ажилд авах дуртай байдаг. Учир нь өрсдийн бодлого, орчин, сонирхолд нийцүүлэн “хүмүүжүүлэх”-эд илүү хялбар байдаг бололтой.

Эцэст нь удирдах ажлын дадал туршлагагүй хүнийг өндөр түвшний менежерийн албанд шууд томилно гэдэг “санахын гарз”. Туршлагагүй хүнийг ажиллуулж эрсдэлд орох сонирхол хэнд ч байхгүй нь мэдээж. Ямар ч сонины ажлын зар дээр “ ….. с доошгүй жил ажилласан менежерийг ажилд авна” гэж байдгийг анзаарсан биз дээ. Тиймээс танд ажлын дадлага туршлага үгүй бол доод түвшнээс эхлэж ажиллахаас бүү шантар. Ингэж л сайн мененжер болох суурь чинь тавигдах юм.

Нэр төр ямар үнээр олдох вэ?
Та менежер. Ажлын таньанхны өдөрэхэлж байна гэж бодье. Шинэ албан газар, шинэ хүмүүс. Бүгд таныг хүлээсэн харцаар ажиглана. Хөдөлгөөн бүрийг чинь сонжино. Жижиг компанид жижиг асуудал, харин томд том л асуудал байдаг. Танай шинэ хамт олон дотор 20 – 30 жил ажилчихсан хамт олондоо нэр хүндтэй “хөгшин бурхи”ч бий, таныг ирэхээс өмнөхөн ажилд орсон ч албан ёсны биш “лидер” буюу нууц ноёнтон ч бас байх. Элдэв ааш араншин, нэр хүндтэй хүмүүстэй хэрхэн зөв харилцах вэ?


Юуны өмнө хамт олныхоо сонирхлыг судал. Тэдний нөөц бололцоог нээж өг. Ингэсэн тохиолдолд ажил үүргийн хуваарилалтыг зөв оновчтой хийж чадна. Ингэж чадвал таны нэр хүнд өснө. Хамт олны дунд дулаан уур амьсгал, итгэлцлэл үүснэ.

Ажилтандаа даалгавар захирамж өгөхдөө тэднээс эцсийн бүлэгт ямар үр дүн хүсч буйгаа тодорхой сайн ойлгуул. Үүний тулд үр дүнд хүрэх арга замыг нь хүртэл нарийвчлан хэлэхээсээ ч битгий залхуур.

Гэхдээ ажилтнууддаа шинэ арга барил, технологи зааж сургах гээд эцэст нь ажлын ачааллыг өөр дээрээ үүрчихдэг алдаанаас зайлс хий. Таны энэ хэт их хичээл зүтгэлийг хэн ч үнэлэхгүй. Харин ч бүр эсрэгээр нь овжин гээч нь ашиглах болно.

Удирдах албан тушаалтны зайлшгүй баримтлах ёстой зарчим бол шудрага ёсыг алхам тутамдаа мөрдөх. Сайн ажилтныг “тэнгэрт гартал” нь магтан сайшаахаас бүү цааргал. Харин алдаа гаргасан ажилтантайгаа хамт олны дунд бус ганцаарчилан уулзаж ярилцах хэрэгтэй.

Менежер хүний хамгийн том дайсан бол эрх мэдэл. Та эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад байвал хамт олныхоо өмнө үнэ цэнээ алдаж эхэлнэ. Хамт олондоо хайхрамжгүй “ чулуудсан” нэг л муу үг тэдний дунд элдэв хов үүсгэх “үр” болон цацагдана. Хэрвээ танай ажилтнуудын ажлын бүтээмж буураад эхэлбэл хамгийн түрүүнд та өөрийгөө л буруутга. “Загас толгойноосоо өмхийрдэг” гэсэн нэг үг байдаг даа. 


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 03
"XXI зууны амжилтын түлхүүр бол тасралтгүй сургалт юм. Ажил, амьдралдаа амжилт гаргахад насан туршдаа суралцах шаардлагатай". /БрайанТрейси/
Харилцааны соёл эзэмшсэн байх. Ямар ч албан тушаалын хүнтэй эелдэгээр ярилцаж, ижил түвшинд харилцах.энэ нь менежер хүнийг хэр боловсролтойг харуулаад зогсохгүй бусдыг хэрхэн хүндэлж чаддагийг үзүүлэх нэг шалгуур бөгөөд менежерийн нэг амжилтын үндэс юм.
- 2016 / 05 / 01
Мэргэжлийн сонголт. Өөрийгөө таньж мэдэхээс эхлэнэ. "Ажил мэргэжил бүр сайхан". Ямар мэргэжил сонгох вэ? гэхээс өмнө Би ямар хүн бэ? гэдэг асуултанд хариулаад үз. Гадуур харж байхад өөрийн ажил мэргэжилд сэтгэл хангалуун хүн ховор байх аж. Ямар учраас? Муу мэргэжил, муу хүн гэж байхгүй. Хүн өөрийгөө таньж мэдээд, өөртөө тохирох ажил мэргэжил олж хийж чадаагүй л гэсэн үг.Жишээ нь, менежерийн гол шинж чанар бол – нийтэч, илэн далангүй байх явдал. Бүрэг даруу хүн бусдыг удирдах менежерийн ажилд ороод ч хэрэггүй, дараа нь зовлон болох аюултай.
- 2016 / 04 / 23
-2016 / 04 / 20
Ажилдаа амжилт гаргаж, өөдрөг сэтгэлээр толгой дээгүүр алхахыг хүссэн хүн бүрт зориулагдаж байна. Та бол дарга. Цаг ямагт хариуцлагатай байх ёстой. Та хэзээ ч хариуцлагаас зугатаж чадахгүй. Та хариуцлагаа ухамсарлаж чадваас таны нэр хүнд өсч хүмүүсийн итгэлийг хvлээх болно. Хариуцлагаа ухамсарлаж хүлээж сурах хэрэгтэй гэж хэлэх нь магадгүй илүү сонсогдож болох юм. Удирдагч хүн гэдэг нь тэртэй тэргүй хариуцлага үүрдэг шүү дээ гэж бодогдож болно. Гэвч хариуцлагыг бүрэн хүлээх, хагас хүлээх гэж бас байдаг юм байна
-2016 / 04 / 18
Нийгмийн халамж зүй-психоанализийн багийн ахлагч доктор ( Ph.D), дэд профессор Б. Даваажав Хураангуй: Даяарчлалын үеийн “ХҮН” төвтэй хөгжлийн үзэл баримтлалын үүднээс хүний нөөц чадавхийн биологи уг чанар, бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүдийн харилцан үйлчэл, уялдаа холбоо, шүтэлцээ хамаарал, тэдгээрийн хөгжил, чадварын түвшинг дээшлүүлэх онол арга зүйн үндсийг судлан шинжилж, зохих дүгнэлтийг гаргасан болно. Түлхүүр үг: Нөөц чадавхи, эрч тэнхээ, хүч чадал, чадваржуулалт, чадвар, төгөлдөржилт Шинэ мянганы эхлэл XXI зууны даяарачлал нь хүн төрөлхтний өмнө зайлшгүй шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудлыг нийгмийн хөгжил, дэвшлийн эх сурвалж болгон тавьж байна. Даяарчлалын үндсэн нэгэн асуудал “ХҮН” төвтэй хөгжлийн үзэл баримтлал нь хүнийг бүхий л талаар хөгжүүлэн, эрүүл энх амьдрах, эрдэм мэдлэг эзэмших, амьдралын орчин нөхцлөө сайжруулах, сонголт хийх боломжийг өргөжүүлэх, улмаар түүний хөгжлийн түвшинг дээшлүүлэх олон талт, өргөн хүрээтэй нэгдмэл тогтолцоог тодорхойлсон. Энэ үзэл баримтлалын үүднээс хүний нөөц чадавхийн биологи уг чанар, бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүдийн харилцан үйлчлэл, уялдаа холбоо, шүтэлцээ хамаарал, тэдгээрийн хөгжил, чадварын түвшингийн талаар судалсан эрдэм шинжилгээний ажлын үр дүнг уншигч Та бүхэнд танилцуулж байна.
-2016 / 04 / 17
Судлаач И.Саньцар Монголчууд нүүдэлчин удмын ард түмэн билээ. Нүүдэлчин байх нь суурин ард түмнийг бодвол олон талаар дутагдалтай нь үнэн. Үл хөдлөх хөрөнгө гэж бараг мэдэхгүй. Түүхийн үнэт эд өлгий зүйлс нь нүүдэл суудлын явцад хугарч эвдрэх, норж урагдах, гээгдэж хаягдах гэх түмэн шалтгаанаар үрэгдэж алга болох нь элбэг. Тийм ч учир Монгол хүн үл хөдлөх хөрөнгийг шүтэхээс илүү хөдөлгөх, хувиргах, наймаалах эд хөрөнгийг ихээхэн эрхэмлэн үзнэ. Үүнээс уламжлан нүүдэлчин ард түмний боловсрол мэдлэг нь компакт, цомхон аль ч үед юунд ч шилжүүлэн хэрэглэж болох хурдан шалмаг хувирамтгай шинж чанартай байдаг. Энэ нь тэдний тархи толгой, генд нь оршиж байдаг.
HR Фото