МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
20.22%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
31.81%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.55%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.36%
HRM- Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт
- 2016 / 06 / 09
ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОЛТ



Сонголтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл  ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг  . Бүрдүүлэлтийн үйл ажиллагаа нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг  цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.


Ажил горилогчдын талаар найдвартай, үндэслэл сайтай мэдээлэл олж авахын тулд сонголтын олон янзын арга техникийг ашигладаг . Жишээ нь : Өргөдлийн маягт бөглүүлэх,намтрыг нь бичүүлэх, боловсрол ба туршлагыг нь үнэлэх, бичгийн тест авах, ярилцлага авах гэх мэт.

•    Сонголтын эхний шат : Өргөдлийн маягтуудтай танилцаж тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгөх 
•    Сонголтын 2 дахь үе шат : Нэр дэвшигчийн талаархи мэдээллийг нарийвчлан судалж, боловсруулалт хийж, ярилцах асуултуудыг  бэлдэх 
•    Сонголтын 3 дахь  үе шат : Ярилцлага 
•    Өмнө нь сайтар бэлтгэсэн асуултуудын загвараар 
•    Сулавтар хэлбэржүүлсэн байдлаар 
•    Тусгайлан бэлтгээгүй байдлаар 

Ярилцлагын зорилго нь ажил горилогчийн хувийн болон ажил хэргийн чанарын талаар шаардлагатай мэдээллийг цуглуулж, мэдээллийг шалгахад оршино.

“ В” хэлбэрийн  ярилцалгыг байгууллагын хүний нөөцийн албаны мэргэжилтэн  болон нэр дэвшигчийн ажлын байрны харьяа удирдлагын хэлтэс, албаны төлөөлөгч явуулна, Ярилцлага явуулахдаа :
•    Өмнө бэлтгэсэн ярилцлагын төлөвлөгөөтэй байх
•    Ярилцлагын эхэнд нэр дэвшигчид тохиолдож болох дарамтыг арилгах
•    Ярилцлагын арга барил нь сайн дурын, урам  өгөхөд чиглэсэн байхыг хичээх 
•    Бодит байх, нэр дэвшигчийн тухай анхны сэтгэгдлийг анхааралдаа авахгүй байхыг эрмэлзэх, дүгнэлтийг ярилцлага дууссаны дараа хийх 

Ярилцлагын явцад  нэр дэвшигчийн гадаад байдал (хувцасны загвар. биеэ барих чадвар. бие бялдар ), зан байдлын соёл (дохио зангаа, нүүрний хөдөлгөөн, ааш маяг ) хэл яриа соёл (санал бодлоо илэрхийлэх чадвар ) сонсох чадвар, ярилцлагыг явуулах ерөнхий стратеги (идэвхи сонирхолтой байдал, ярилцагчаас хамаарах байдал, өөртөө итгэлгүй байх, бие даасан байдал, түрэмгийлэл ) зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй . Гэхдээ нэр дэвшигчид мэдэгдэхгүйгээр ажиллах, үнэлгээ өгөх нь түүнийг сандралд  оруулахгүй байх нь чухал .

Сонголтын 4 дэхь  үе шат : Мэргэшлийн шаардлага тодорхой ажлын байр. албан  тушаалын ажил үүргийн  шаардлагад ажилтан мэргэжлийн  шинжээрээ тохирох явдал . Үүнд : 

Мэргэжлийн мэдлэг 
•    Мэргэжлийн ерөнхий мэдлэг 
•    Ажил үүргийн хуваарьт багтдаг чиг үүргүүдийг ямар ч аюулгүй гүйцэтгэхэд  шаардагдах мэдлэг, чадвар . туршлага
•    Аюултай нөхцлийг оношлох, урьдчилан сэргийлэх, арилгах, талын мэдлэг чадвар 

Ажил хэрэгч чанар 
•    Сахилга баттай хариуцлагатай байх 
•    Үнэнч, шударга байх 
•    Нэр хүндтэй байх
•    Санаачилгатай байх
•    Зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэлтэй байх
•    Бие даасан  шийдэмгий байх 

Бие хүний хувийн  болон сэтгэлзүйн шинж чанарууд 
•    Идэвхижүүлэлтийн чиглэл 
•    Оюун санааны хөгжлийн түвшин 
•    Сэтгэл хөдлөл болон мэдрэл – сэтгэцийн тогтвортой байдал 
•    Анхаарал (хэмжээ тогтвортой байдал,хуваарилалт өөр зүйлд анхаарал шилжих байдал)
•    Ой тогтоолт (удаан хугацааны шуурхай )
•    Сэтгэлгээ (сэтгэн бодох үйл ажиллагааны онцлог, суралцах чадвар )
•    Согтууруулах зүйлд дуртай эсэх 

Бие сэтгэл зүйн  чанар 
•    Тэсвэр хатуужилтай ажиллах чадвар 
•    Хурц хараатай 
•    Нүдэн баримжаа
•    Хурц сонсгол
•    Авиа ялгах байдал 
•    Үнэр ялгах чадвар

Эдгээрийг үнэлэхдээ шалгалт,экспертийн үнэлгээ, сэтгэл зүйн сорилт, тусгай багажийн хэмжилт зэрэг аргуудыг ашигладаг .

Сонголтын 5  дахь шат : Төгсгөлийн ярилцлагаар  ирээдүйн гүйцэтгэх ажил үүрэг, авах цалин хөлс, эдлэх хөнгөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч цаашид энэ байгууллагад ажиллах эсэхээ шийдэхэд тус дөхөм үзүүлнэ .

Сонголтын 6 дахь үе шат : Эмнэлгийн үзлэгт оруулах 

Сонголтын 7 дахь үе шат : Ажилд авах тухай шийдвэр гаргалт .Ажлын байранд тэнцэх  хамгийн сайн нэр дэвшигчийг  эцсийн байдлаар сонгож, ажилд авах тухай албан ёсны шийдвэр гарч, тодорхой ажил, албан тушаалд томилно .

Гүйцэтгэлийн үнэлгээ : Шинээр сонгогдсон ажиллагчдын ажлын гүйцэтгэл ямар байна вэ гэдгээс сонголт чанартай хийгдсэн эсэхийг шууд үнэлж болно .


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 17
Зан төлөв - энэ бол хувь хүний бодит, тогтвортой сэтгэц зүйн үзэгдлийн нийлбэр цогц бөгөөд тухайн хүний хүрээлэн буй орчинд хандах хандлага, биеэ авч явах байдлаар илэрнэ. Грек хэлнээс орчуулахад " зан төлөв " гэдэг нь онцлог шинж гэсэн утгыг илэрхийлнэ.
Өргөдөл гаргагчийг ярицлагад ирэхэд нөхөрсөг, ажил хэргийн уур амьсгалтай хүлээж авна. Хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа хэлж, ярилцлагад зориулж ямар ч саадгүйгээр ярилцлага хийх цаг гаргаснаа хэлнэ. Хэрэв танд хэцүү биш бөгөөд ялгаварлан үзсэнд тооцогдож болох хувийн асуудлыг асуухгүй байж чадна гэж байгаа бол тухайн хүний сонирхол, хобби гэх зэргээр ярилцлагаа эхэлж болно.
- 2016 / 06 / 10
Хүмүүс дуртай ажлаа сайн хийдэг. Та менежер хүнийхээ хувьд хүмүүсийг яаж удирдах талдээр анхаарах ёстой. Та ажилчидадаа алхам бүрийг нь зааж, хийх үйлдэлд нь хязгаарлалт тавиад байхын оронд тэдэнд ажилдаа шийдвэр гаргаж, ажлаа өөрөө мэдэж хийх мэдлийг олгох юм бол тэд өөрт таарах тааламжтай байдлаар ажлаа сайн хийх болно. Үүний үр дүнд ажлын бүтээмж ч өндөр байж, ажилтан тань хүртэл сэтгэл хангалуун үлдэнэ.
- 2016 / 06 / 09
-2016 / 04 / 23
Ажилд авах ярилцлаганд орохдоо бид хамгийн сайн талуудаа үзүүлэхийг хичээдэг. Хэдийгээр та ярилцагчтайгаа байхдаа чөлөөтэй байж, яриа үүсгэх тал дээр асуудалгүй байж болох ч зарим зүйлийг хэлэлгүй үлдээсэн нь дээр байдаг. Танд ярилцлагын үеэр хэлж болохгүй 7 зүйлийн тухай хүргэж байна.
-2016 / 04 / 15
Ажил хайж байгаа хүн ажлын ярилцлагад уригдана гэдэг нь ажилд орох хичээл зүтгэл нь амжилттай явагдаж байгааг илэрхийлж байгаа боловч өөрийгөө ажилд орох олон үе шатуудын зөвхөн нэг шатанд нь явж байгаа гэдгээ байнга санах хэрэгтэй. Үнэндээ, ажлын ярилцлага нь сонгон шалгаруулалтын нэг хэсэг боловч өөрөө маш олон үе шаттай процесс юм. Процесс гэдгийг нь тодруулбал, ярилцлагын үе шат маань яг тэд байх ёстой гэж хуульчлагдаагүй учраас ажил горилогч тухайн орохыг хүсэж буй ажлын байрны онцлогоос шалтгаалж хоероос дөрвөн үе шаттай ажлын ярилцлагад орох тохиолдол бий.
-2016 / 04 / 10
Дарга нар, таныг ажилд авахаас татгалзаж буй шууд бус шалтгаан нь ажилгүйдэл бол та юу хийх вэ? Америкийн сэтгэл судлалын холбооноос гаргасан судалгаанаас ажилгүйдэл нь хүний үндсэн зан авирт өөрчлөлт авчрах шалтаг болдог: Ажилгүйдэл нь хүмүүс нээлттэй бус, шудрага бус, тааламжтай бус авиртай болдог. Энэ нь тэдэнд ажил хайхад нь саад болдог байна.
HR Фото