HRM ба ажлын байрны ая тух
Ногоон ертөнц
Өнөө үеийн оффисийн тоног төхөөрөмжүүд компьютер хувилагч машин факсын
аппаратууд нь агаарт хортой туяа ялгаруулж байдаг. Эдгээр хорт туяа нь
өрөөн дахь зөөлөн эдлэл хивс хөшиг тавилганд шингэж ажилчдын дунд
амьсгалын цочрол, толгой эргэх, толгой өвдөх арьсны тууралт, дотор
муухайрч бөөлжих олон шалтгааны үндэс нь болдог. Энэ байдлаас гарах
хамгийн бага өртөгтэй бөгөөд тасалгааны агаарын чанарыг сайжруулах
болон агаарт байгаа хорт бодисыг арилгахад байгууллага бүхэлдээ ногоон
ургамал тарих нь хамгийн зөв шийдэл болж байгаа талаар судалгаа хийж
тогтоосон. Энэ нь стрессийг багасгаж ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх үр
дагавартай. Байгалтай харьцах бидний харьцаанд ч эерэг нөлөө үзүүлдэг
нь тогтоогдсон.
Тэнгэрийн цэцэрлэг
Ажлын өрөө тасалгаанаас өөр ургамал тарих хамгийн боломжтой газар бол дээвэр дээр юм. Энд нарны гэрэлд ургамал цэцэгээр хүрээлүүлэн бяцхан усан оргилуур тавьж цэцэрлэгт хүрээлэнг байгуулж болно. Энэхүү орчин үеийн хотын жижигхэн баянбүрдэд ажилчид сэтгэлээ сэргээн амарч, өдрийн цайгаа уух боломжтой. Мөн ус цацруулагчийг нэмэн байрлуулж тэнгэр дээрх өөрийн спа-г байгуулж болно. Ургамал тарих сонирхолтой ажилчдын сонирхлыг хөгжүүлэх, бйагууллагын ямар нэгэн тэмдэглэлт баярыг ч эндээ тэмдэглэж болно.
Чулуун ертөнц
Байгалийн дүрслэл нь ногоон орон зай ерөнхийдө байдаг билээ. Гэвч үнэн хэрэгтээ чулуун байгууламж нь ургамалын адил байгалийн дүрслэлийн нэгэн хэсэг болдог. Нийтийн эзэмшлийн сандал, тусгаарлах хана , уран барималтай чулуун цэцэрлэг, зэрэг нь ажилччид болон зочидийн цагийг сайхан өнгөрүүлж байгалийн дүрслэлийг мэдэрхэд ач холбогдол өгдөг. Ийм газрууд нь олон нийтийн үйл ажиллагаа, урлагийн тоглолт, уулзалтад тохирсон тайз болох нь олон.
Усан ертөнц
Ажлын байрны тохижилт чимэглэлүүдээс хамгийн тансаг, хосгүй сайхан нь усан оргилуур , жижиг цөөрөм байдаг. Ресепшиний дэргэд хана даган урсах урсгал, хүлээлгийн өрөөнд байх сүрдэм усан оргилуур, сэрүү татах цөөрөм зэрэг нь ажиллах эрч хүчийг нэмж гоо сайхны таашаалыг өгч байдаг ба урсах ус нь танай байгууллагын ашиг орлогыг урсгал шигээ урин дуудаж байдаг. Усны хоржигнон урсах чимээ нь байгалийг бидэнд ойртуулж буцлан буй ажилд тайвширлийг авчирдаг. Ийм орчинд албан хаагчид түр ч гэсэн стрессээ тайлан амардаг бол зочид болон харилцагч үйлчлүүлэгчид хүлээлгийн өрөөнд таатайгаар хүлээн суух болно.
Монголын Хүний Нөөцийн Институт Дотоод сургалт хариуцсан ажилтан Б.ОнонҮргэжлэлийг HUMAN CAPITAL сэтгүүлийн шинэ дугаараас ...