Бизнесийг хүний нөөцийн менежментээр дэмжиж ажиллах чиг хандлага
Бизнесийн ертөнц хэдий чинээ нарийн төвөгтэй, өөрчлөмтгий байх тусам
ажлын утга учрыг илүү нарийн шинжлэх ухаанч орчинд зохион байгуулахад
оршино. Компанид хэн нэгэн хүн шинэ зүйлийг сурч бусад нь тушаалыг
биелүүлдэг байсан цаг улиран оджээ. Хүмүүсийг ажил хэрэгтээ бие
сэтгэлээ зориулдаг, тэдний ажлын хариуцлагыг дээшлүүлэх, хөгжүүлэх
талаар анхаарч чадсан, тэр арга, аргачлалыг илүү түлхүү хэвшүүлсэн тийм
байгууллага л амжилтанд хүрч чадна.
Байгууллага өнөөгийн нийгэмд
ашигтай ажиллахын тулд хүний нөөцийн менежментийг хэвшүүлэх үүднээс
түүнд суралцах чадвартай байх ёстой.
Бизнес бол ямар нэгэн системийг
илэрхийлж байдаг бөгөөд түүнд харагдахгүй харилцан хамаарлууд
байдаг.Байгууллагын шинж чанар нь цуцашгүй суралцах, байнга боловсорч
байх явдал байдаг. Хүний нөөцийн менежмент нь дээрхи хандлагад суурилж
байгууллагын хувь хүний ур чадварыг хөгжүүлэх, хүмүүсийн хүч чадлыг
төвлөрүүлснээр бүтээмжийг бий болгож ашгийг олоход чиглэгдэж байдаг.
Ажилтан
ба байгууллага хоёрын хоорондын харилцан үнэнч байх чадвар нь
байгууллагын уур амьсгалыг тодорхойлдог хамгийн сонирхолтой асуудал
юм.
Олон зуун жилийн туршид байгууллагыг зоригжуулж байсан зүйл
нь итгэл байсан. Бодит амжилтанд хүрсэн компаниуд өөр хоорондоо адилгүй
боловч тэд бүгдээрээ хүмүүсийг нэгдмэл үйл хэргийн үзэл санаа, нэг хувь
заяаны мэдрэмж дээр нэгтгэж чадсанд оршдог. Гэвч олон удирдагчид
байгууллагыг зоригжуулах чадвар бүхий итгэл, зорилгыг нийтийн хүртээл
болгож чадахгүй өөрийнхөө хувийн зорилгод чиглүүлж ирсэн байдаг.
Олон
байгууллагад хувь хүний зорилгыг байгууллагын ирээдүйн зорилго болгох
чухал чадвар дутагддаг. Иймээс байгууллагын хөгжилд хүний нөөцийн
менежментийг зөв байршуулж, түүнийг дэмжиж хамтарч ажиллах, ажил
хэрэгтээ чин үнэнч байхад нь түлхэц өгөх “хүний нөөцийн ирээдүйн дүр
зураг”-ийг харагдахуйц болгох нь байгууллагын тулгамдсан асуудлын нэг
болж байна.
Амьд байгууллага бол амьдарч, ажиллаж байгаа орчиндоо бодитоор чухам юу хийхийг хүмүүст байнга нээж, ойлгуулж байдаг.
Тиймээс
“Хүний нөөцийн менежементээр суралцаж буй байгууллага” гэсэн үндсэн
утга санаа орчин үед шинэлэг байдлаар гарч ирж байна.
Ихэнх
байгууллага хүний нөөцийн менежментээр муу суралцдаг нь тохиолдолын зүйл
биш юм. Түүнийг хэрхэн байгуулж, түүнийг яаж удирдаж, ажиллагсдын албан
тушаалын үүрэг хариуцлага, эрх мэдэл хэрхэн тодорхойлогдсон, зөвхөн
ажлын байран дээрээ төдийгүй ер нь бид хэрхэн бодож, харилцан ажиллаж
заншсан зэрэг нь хүний нөөцийн менежментийг хэрэгжүүлэхэд саад
учруулдаг байна.
Байгууллага доор дурьдсан шалтгааны улмаас хүний нөөцийн менежментийг хэрэгжүүлж суралцаж чаддаггүй ажээ. Үүнд:
Хүмүүс
өөрсдийгөө ажилтайгаа адилтгаж үздэг бөгөөд тэд өөрсдийнх нь үйл
ажиллагаа бусдад, бусдын байр байдалд хэрхэн нөлөөлөхийг хардаггүй.
Тийм
учраас асуудал гарч ирэнгүүт бие биенийгээ буруутгаж эхэлдэг. Дайсан нь
өөр нэгэн тоглогч, тэр ч байтугай хэрэглэгч, худалдан авагч нь болдог.
Хүнд
асуудал тулгарсан үед менежерүүд хуурамч “идэвхтэй байрлал”-ыг эзлэхийг
хичээдэг. Ингэснээр тэд байдлыг улам муутгадаг. Жинхэнэ идэвхтэй байдал
нь өөрийн хувийн асуудлуудад оруулж буй өөрийн хувь хөдөлгөөнд
анхаарлаа хандуулж сурах хэрэгтэй.
Байгууллагууд өөрийнхөө өнгөрсөн
түүхэн амжилтан дээр тулгуурлан хүний нөөцийн менежментийг зөв хэвшүүлж
хэрэгжүүлэх онцлог, аргачлалаа судлан хэрэгжүүлэх нь байгууллагын хүний
нөөцийн менежментийн өнөөгийн хөгжлийн чиг хандлагын тулгамдсан асуудал
болж байна.
МХНИ-ийн зөвлөх багш: Г. Нацагдорж
HUMAN CAPITAL сэтгүүл