HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
HRM - Бүтээмж
- 2023 / 10 / 05
бүтээмж өндөртэй цагтаа ажлаа сайн төлөвлө
Цагаа төлөвлө, төлөвлөгөөнийхөө дагуу ажилла. И. Кант бол цаг төлөвлөлтийн эцэг нь байсан гэж хэлж болно. Цагаа зөв 
төлөвлөх, цагийн менежментийн онолыг анх гаргаагүй ч И. Кант менежментийг ажил амьдралдаа хэрэглэдэг байсан тухай тэр үеийн судлаачид бичиж тэмдэглэсэн байдаг. Түүнийг цонхон доогуур өнгөрөхөд хүмүүс цагаа тааруулан ажилдаа гардаг байжээ. 

Өдөржин шөнөжин ямар ч  завгүй байдаг атлаа хийж бүтээсэн зүйлгүй бол ажлаа зөв хувиарлах талаар анхаарах хэрэгтэй. Аль ажлаа түрүүлж хийхээ мэдэхгүй шаналж суугаа бол танд хувийн зохион байгуулалт, цагийг хэрхэн зөв ашиглах асуудал чухал. Бид ажил гээд гэртээ, өөртөө цаг гаргадаггүй нь үнэн. Манай нэг ах үргэлж завгүй байдаг. Тэрээр хэлэхдээ “шөнө гэртээ ирэхэд охин маань унтаж байдаг, өглөө босоход охин маань цэцэрлэгтээ явчихсан байдаг учир охинтойгоо ажлын таван өдөр бараг уулздаггүй. 

Амралтын өдөр намайг гарах гэхэд охин маань ааваа та хаагуур хоноод байгаа юм бэ? Би нэг өдөр  хамт баймаар байна гэж намайг эвгүй байдалд оруулсан гэж” ярьж байснаас үзэхэд эрчүүд гэртээ тун бага цаг зарцуулаад байх шигээ. Иймээс гэр бүлтэйгээ салхинд гарч, хааяа хамт хоол хийж, хамтдаа цагийг өнгөрүүлж сурах хэрэгтэй. Үнэндээ цаг хугацаа  урсан өнгөрөөгүй, цаг хугацаанд бид өөрсдөө урсан өнгөрч байдаг. 

Бидний ихэнх нь аль ажлаа түрүүлж хийхээ, мөн яаж хувиарлахаа мэдэхгүй байсаар байгаад цаг хугацааг дэмий өнгөрүүлдэг. Өнгөрсөн хойно нь цаг хугацаа яасан хурдан юм бэ? Хэмээн гасалж цагийг мөн л дэмий өнгөрүүлдэг. Цаг хугацаа бол таны нөөц боломж. 

Өглөө болгон 86400 төгрөг таны мэдэлд байдаг ч хором  болгоныг сул зогсож өнгөрүүлэхэд та энэ мөнгөнөөсөө алдаж байдаг. Өдрийн 86400 секунд бол таны л өмч, харин та ашиглах аргаа мэдэхгүй байгаа бол энэ бусдын өмч болчихдог. Бид үүний хэдэн секундийг үр бүтээлгүй өнгөрүүлдэг бол. 

Цаг хугацаа гурван үетэй. Өнгөрсөн одоо ирээдүй бүгдээрээ бидний хяналтанд байх ёстой. Хэрэв өнгөрсөн үедээ ухаангүй яавсан бол одоо үе эмх замбараагүй. Хэрэв одоо үеэ зөв шийдэхгүй бол ирээдүй тань ямарч суурьгүй болно. Өнгөрснийг өнөөдөр өөрчлах боломж тун бага учир өнөөдөр зөв шийдвэр гаргаснаар та ирээдүйгээ өөрчлөх боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь: Өчигдөр хийх ёстой төлбөрийг хийгээгүй бол өнөөдөр эсвэл маргааш хийх л болно. “Өмнө нь би цаг хугацаандаа үрэлгэн хандсан бол одоо надад цаг хугацаа үрэлгэн хэндаж байна”хэмээн Шекспир нэгэнтээ бичсэн байдаг. 

Ажил хэрэгч хүний амьдралийг судлахад тэд бүгдээрээ цагаа төлөвлөдөг, урсан өнгөрч буй цаг хугацаанд өөрийгөө захирч чадсан байдаг. Цагаа төлөвлөхийн эцсийн зорилго бол зүгээр нэг цаасан дээр ажлаа тэмдэглэх бус ажлын бүтээмжийг дээшлүүлэх явдал.

Цаг төлөвлөлтийн ач тус
  • Ажлын бүтээмж эрс нэмэгддэг
  • Ажлаа бүтээх зорилт бий болгох
  • Өөрийгөө бусадтай харьцуулах боломжийг олгодог
  • Өөрийнхөө үйлдлийг хянаж сурдаг. Олон жилийн өмнө төлөвлөсөн зүйл өнөөдөр биелсэн үү, үгүй юу?
 Үгүй бол яагаад?
  • Өөртөө амралт гаргаж сурдаг. Цагаа зөв төлөвлөдөг хүн гэр бүлдээ гэхэд өдөрт доод тал нь 60 минут зарцуулдаг байх ёстой.
  • Бусдын хүндлэлийг хүлээдэг. Та уулзалт болон аливаа арга хэмжээнд хоцрохгүй тул танд хүмүүс итгэж найдах болно. Хоцромтгой байдал итгэл эвддэг.
  • Хувийн зохион байгуулалт сайжирдаг
 
Төлөвлөлтөнд илүү цаг зарцуулснаар үйл ажиллагааны хэрэгжилтэнд бага цаг шаардагдах болж улмаар цаг хэмнэдэг гэдгийг туршлагаар баталсан байдаг. Төлөвлөгөөнд зарцуулах цаг хязгааргүй байж болохгүй. Та цагаа төлөвлөж л байгаа бол өдөрт дор хаяж гучин минутаас дээш цагийг хожих ёстой.


БҮТЭЭМЖ ӨНДӨРТЭЙ ЦАГТАА АЖЛАА САЙН ТӨЛӨВЛӨ
БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГАТ СУРГАЛТ | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 06 / 27
Энэхүү нийтлэлд бид коучингийг зөвлөгөө өгөх хэв маяг бусаар, харин түүнийг удирдлагын хэв маяг гэж авч үзээд арай хялбараар коуч-менежмент гэж нэрлэх болно.
Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ өглөө бүр ажлын шинэ өдрийн эхэнд сайхан мэндэлж бай. Хамтран ажилладаг хүмүүс тань танд сэтгэл хангалуун байж, шинэ боломжууд нээгдэх болно. Таны талаар сөрөг сэтгэгдэл, мэдээлэл тархах магадлал буурч,ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө.
- 2024 / 05 / 05
Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
- 2024 / 04 / 24
-2024 / 02 / 14
Хэдийгээр гар утас холыг ойртуулж, холбоо барихад ихээхэн ач тустай ч бүтээмжийг хамгийн их бууруулдаг зүйл гэвэл та санал нийлэх үү?
-2024 / 02 / 04
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой.
-2023 / 09 / 23
“Хүн-хүн” харилцааг хамардаг мэргэжлийн төрлүүдийг эзэмшихийн тулд менежерт юуны түрүүнд нийгэм доторхи харилцаанд суралцах нь чухал.
HR Фото