HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
HRM - Бүтээмж
- 2024 / 04 / 24
ИДЭВХИТЭЙ АМЬДРАХ 8 ЗАРЧИМ


Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Гэртээ шинэхэн цэцэг тавьж болно. Эсвэл цонхныхоо хөшгийг шинэчлэх ч юм уу, ширээн дээрээ гоёмсог бүтээлэг тавиад үз. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.


1. Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Гэртээ шинэхэн цэцэг тавьж болно. Эсвэл цонхныхоо хөшгийг шинэчлэх ч юм уу, ширээн дээрээ гоёмсог бүтээлэг тавиад үз. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.

2. Заримдаа хүссэнээрэй инээж бай. Инээдмийн кино, хошин шог үзэх, мөн найз нөхдийн ярьсан онигоо сонсоод элгээ хөштөл инээ. Ханатлаа инээсний дараа эрч хүчтэй болсон байх вий.

3. Ойр дотны хүмүүстээ магтаалын үгийг харамгүй хэлж сур. Хариуд нь сэтгэл бүлээцүүлсэн үг аяндаа сонсогдоно.

4. “Ухаан хүрэхгүй бол уур хүрдэг” гэдэг үгийг ямагт санаж яв. Дэлбэрэх дээрээ тулвал дотроо ядаж арав хүртэл тоолж уужирсны дараа бухимдлаа гарга. Ингэвэл үг чинь арай жинтэй, цэгцтэй болно. Хашгирч хэлсэн үгийг хүн сонсдоггүй, зугтахын түүс болдгийг санаарай.

5. “Амжилтын хуудас”-г өөртөө бий болго. Үр дүнтэй, амжилттай хийсэн бүхэн түүн дээр бичиж, ахин дахин үзэж бай.

6. Бэрхшээл, гачигдал тохиолдох бүрт бусдад тэр тусмаа эцэг, эхдээ ханддаг зуршлаа орхи. Болохоос болохгүйг нь хүртэл өөрөө хийгээд үз. Тун удахгүй та асуудлыг шийдэж чаддаг болно.

7. Ойрын үеийн гурван зорилгоо цаасан дээр бич. Хэрэв зорилгодоо хүрвэл өөрийгөө үнэ цэнэтэй зүйлээр шагнаарай.

8. Хичнээн зүтгэнэ төдий чимээ амжилтад хүрнэ гэдгийг ямагт санаж яв. Таны оролдлого талаар өнгөрөхгүй нь лавтай.


Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. 

 

ИДЭВХИТЭЙ АМЬДРАХ 8 ЗАРЧИМ
Хүний нөөцийн удирдлагын мэргэшүүлэх ахисан түвшний сургалт | MHRI/Level-A | 90001075 80001075 70001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 06 / 27
Энэхүү нийтлэлд бид коучингийг зөвлөгөө өгөх хэв маяг бусаар, харин түүнийг удирдлагын хэв маяг гэж авч үзээд арай хялбараар коуч-менежмент гэж нэрлэх болно.
Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ өглөө бүр ажлын шинэ өдрийн эхэнд сайхан мэндэлж бай. Хамтран ажилладаг хүмүүс тань танд сэтгэл хангалуун байж, шинэ боломжууд нээгдэх болно. Таны талаар сөрөг сэтгэгдэл, мэдээлэл тархах магадлал буурч,ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө.
- 2024 / 05 / 05
Хэдийгээр гар утас холыг ойртуулж, холбоо барихад ихээхэн ач тустай ч бүтээмжийг хамгийн их бууруулдаг зүйл гэвэл та санал нийлэх үү?
- 2024 / 02 / 14
-2024 / 02 / 04
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой.
-2023 / 10 / 05
Ажил хэрэгч хүний амьдралийг судлахад тэд бүгдээрээ цагаа төлөвлөдөг, урсан өнгөрч буй цаг хугацаанд өөрийгөө захирч чадсан байдаг. Цагаа төлөвлөхийн эцсийн зорилго бол зүгээр нэг цаасан дээр ажлаа тэмдэглэх бус ажлын бүтээмжийг дээшлүүлэх явдал.
-2023 / 09 / 23
“Хүн-хүн” харилцааг хамардаг мэргэжлийн төрлүүдийг эзэмшихийн тулд менежерт юуны түрүүнд нийгэм доторхи харилцаанд суралцах нь чухал.
HR Фото