HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
HRM - Эрүүл мэнд | Сэтгэл зүй
- 2024 / 07 / 22
TA СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХЭР АНХААРДАГ ВЭ? / Сорил

Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл дараах сэтгэл зүйн сорилын асуултанд хариулж, өөрийгөө оношлоод үзээрэй.


1. Автобус танаас өмнө буудал руу ирээд явчихаар  харагдвал  та яах вэ?
а/ Бүх биеийн хүчээ дайчлан  “хурдалж” автобусанд  амжиж суух болно.
б/ тэр автобусыг  өнгөрөөж  дараагийнх нь  ирэхийг хүлээнэ.
в/ Хэсэг хугацаанд  хүлээх  байх гэж  найдан, хөдөлгөөнөө бага зэрэг нэмнэ.

2. Та өөрөөсөө олон  дүү  хүмүүстэй хээрийн явган  аялалд  гарах уу?

а/  үгүй, би тэгээд  ч хэзээ  ч явган  явган аялалд  явдаггүй.
б/ надад ямар нэг байдлаар таалагдах  юм бол аялахаар явна.
в/ үгүй л болов уу, яагаад гэвэл хэт их ачаалал  үүрэх, ихэд  зүдэрч  ядрах гэдэг тийм  ч сайхан зүйл биш

3.    Хэрэв тухайн  өдөр бусад өдрүүдээс  маш хүнд, хэцүү  байсан бол  та орой  нь гэртээ хариад  ямар нэг  онцгой зүйл хийх  хүсэлд  автдаг уу?

а/ би ийм   үед хэзээ ч сэтгэл  санааны хэвийн байдлаа  алддаггүй
б/ ийм үед  бүх хүсэл сонирхол  алдагдаж, ихэд ядарсан байдаг ч эргээд хэвийн байдалдаа  орно гэдгийг би  бат мэддэг, итгэдэг, учраас  урьдын төлөвлөсөн  ажлаа  л үргэлжлүүлэн  хийдэг.
в/ үнэхээр ямар нэг сонин  содон зүйлийг  хийх хүсэл  төрдөг, учир нь сайн  амарч  сэтгэлээ тайтгаруулсаны дараа л сэтгэл ханамж  эргэн ирдэг шүү дээ.

4.    Та гэр бүлээрээ  аялалд явах болбол хэрхэн яаж  хандах вэ?

а/ бусад гэр бүлүүд  хэрхэн аялж  байгааг  ажиглах  илүүтэй санагддаг.
б/ би энэ бүхнийг тун таатай хүлээн авч, дуртайяа оролцоно.
в/ нэг удаа ч гэсэн  туршаад үзэх хэрэгтэй, тэгсний дараа л би энэ  асуултанд бүрэн итгэлтэй  хариулж чадна.

5.    Та ихэд ядарсан үедээ юуг хамгийн их сэтгэл хангалуун  хийж чадах вэ?

а/ орондоо орж унтах
б/ нэг аяга өтгөн найруулсан сайхан кофе уух
в/ эрүүл агаарт удаан хугацаагаар алхах

6.    Та огт ядрахгүй, өөдрөг сэтгэлтэй, эрч хүчтэй байхын  тулд  юу хийх ёстой вэ?

а/ цадталаа сайн хооллох
б/ илүү эрчтэй олон хөдөлгөөн хийх
в/ хэт их ачаалалд баригдахгүй байх

7. Та байнга эм  хэрэглэдэг үү?

а/ өвдсөн үедээ  хүртэл бага  хэрэглэхийг  хичээдэг.
б/ онцгой үед л амин дэм  уудаг.
в/тийм шүү, үе үе эм уудаг, уухгүй  гээд яах билээ.

8. Та дараах  нэр төрлийн  хоолны алийг нь илүү  их иддэг вэ?

а/ утсан хиамаар  амталсан вандуйн шөл
б/шарсан мах болон  ногооны салат
в/ чанасан  боовон дээр цөцгий, шоколадны  крем түрхэн амталж идэх

9.Та амралтаа  авсан үедээ  юунд илүү их анхаарал  тавих дуртай вэ?

а/  бүх зүйл хүрэлцээтэй дээд зэргийн тав тухтай байх
б/ хоол хүнс  хангалттай, дээд зэргийн амт чанартай байх
в/ямар  ч үед биеийн  тамир спортоор хичээллэх  боломжтой байх

10.  Таны биеийн  байдалд цаг агаарын  өөрчлөлт нөлөөлдөг үү?

а/ бүх зүйл хүрэлцээтэй  дээд зэргийн  тав тухтай  байх
б/ хоол хүнс  хангалттай, дээд зэргийн  амт чанартай байх
в/ ямар ч үед биеийн тамир спортоор хичээллэх  боломжтой байх

11.  Сайн унтаж  амарч чадаагүй үед таны бие, сэтгэл санааны байдалд ямархуу өөрчлөлт  мэдрэгддэг вэ?

а/ үгээр хэлэх аргагүй таагүй байдал мэдрэгддэг.
б/ нэг хоёр удаа сайн  унтаж амарч чадахгүй бол бүх зүйл гараас алдагдаад  л нилээд  хачин байдаг.
в/ би үүнд бүрэн дассан, тиймээс ч нэг их мэдрэгдээд байх зүйл байдаггүй.

 1
2
3
 4
5
6
 7
 8
 9
 10
 11
 а
 10
 2
 10
 1
6
1
 6
 4
 0
 0
 0
 б
 5
 10
 6
 10
4
 9
 9
 10
 2
 10
 7
 в
 6
 0
 2
 4
9
 5
 3
 1
 10
 6
 2

80 ба түүнээс дээш оноо: Бүх зүйл гайхалтай сайн байна. Таны биеийн эрүүл мэнд бат бэх, найдвартай байгаа нь эрүүл аж төрөх  ёсыг практик дээр гойд сайн хэрэгжүүлж байдаг  гэхэд болно.  Та энэ бодит туршлагаа  улам арвижуулж, бусадтай  хуваалцах  нь чухал. Танд  зөвлөх   өөр зүйл алга байна.

50-80 оноо: Таны эрүүл  мэнд хэвийн сайн байна. Гэхдээ ядаргаанд  орсон юмуу ихэд цочирсон  байж болох талтай. Ер нь  та маш  их ачаалалтай  ажилладаг ч тэр бүхнийг  даван туулж сурчээ.  Иймээс та эрүүл мэндээ сахин   хамгаалах чиглэлээр  зарим зүйлийг  одооноос эхлэн  дэс дараатай  хэрэгжүүлж, бүх зүйлийг  гартаа  найдвартай атгаж байхад анхаараарай.

50-аас бага оноо: Та хэтэрхий их ачаалалтай ажилладаг байж мэднэ. Магадгүй, та толгойгоо  хаа нэгтээ “гээсэн” ч   байж болно. Та цаг үргэлж өөрийгөө тайвшруулж байдаг ч эрүүл мэндээ  анхаарах  цаг зав гаргадаггүй. Та өнөөдрөөс  эхлэн эрүүл мэндээ  анхаарч, биеийн  тамираар  хичээллэн, хоол ундаа  зөв тохируулан  хэрэглэж, цаг зав  гарган  амарч биеэ  тэнхрүүлж  эхлэх хэрэгтэй. Тэр бүхэн эргээд таны амьдралын баяр  баясгалан, эрч хүчийг  нэмэгдүүлэн  улмаар одоогийнхоос  хэд дахин  илүү амжилтанд хүрэх замыг  нээх болно.

TA СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХЭР АНХААРДАГ ВЭ? / Сорил
Байгууллагын захиалгат сургалт | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 06 / 04
Таны төрсөн орд сонгон мэргэжил, ажиллаж буй салбартаа амжилт гаргахад нөлөөлдөг байж болох юм. Сонирхолтой ажил хэрэгч зурхайг ажлын заваарай сонирхоод нэг үзээрэй.
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
- 2024 / 05 / 24
Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ?
- 2024 / 04 / 01
-2024 / 02 / 29
Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.
-2023 / 08 / 07
Онцгой байдлын төлөвлөгөө нь гал, бослого, иргэний үймээн, байгалийн болон хүний учруулсан гамшигаас үүдэн гарах амь нас, өмч хөрөнгө, ажлын аюулгүй байдалд учрах аюулыг аль болох бага байлгах үүрэгтэй.
-2022 / 09 / 12
Биднийг шөнө унтаж байхад эсийн нөхөн сэргээлт явагдаж хэрэггvй эс устан, шинэ эс төлждөг байна. Хvний бие 100 тэрбум орчим эсээс бvтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ.
HR Фото