Мэдээлэл
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.32%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.53%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.35%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.73%
HR news
-2015 / 06 / 15
Майкрософт компани Рэдмонд дахь салбартаа аутизмтай хүмүүсийг ажилд авч байгаа мэдээллийг тус компанийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан менежер Мэри Эллен Смит мэдээлжээ. Мөн тэрээр өвөрмөц байдал бол бидний ажиллаж амьдарч буй орчин, бидний амьдрал болон компанийн амжилтанд маш их чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.
-2015 / 06 / 12
Монголын Ретайл Менежментийн Институт, Хүний Нөөцийн Институт хамтран: Худалдаа үйлчилгээний байгууллагын ахлах ажилтан, менежерүүдэд зориулсан "Retail Detail" худалдааны менежментийн сургалт зохион байгуулах гэж байна.
-2015 / 06 / 04
Монголын Хүний Нөөцийн Институт 2015 оны 5-р сарын 29 -ний өдөр төв аймгийн Молцог элс амралт жуулчлалын цогцолбор газарт Санхүүгийн зохицуулах хорооны баг хамт олонд “Өндөр бүтээмжтэй баг хамт олон бүрдүүлэх” сэдвээр, сургалтыг амжилттай зохион байгууллаа.
-2015 / 06 / 02
Маш олон мэргэжилтнүүд үдийн хямралын аймшигт дайралтанд өртдөг байна. Цайндаа орсны дараа ажилтнууд үлбэгэр байдалд ордог. Энэхүү асуудлыг шийдвэрлэх нэг арга нь ажилтнууддаа түр зуур дуг хийхийг зөвшөөрөх юм. Гэхдээ энэ нь компани бүрт тохиромжтой арга биш юм.
-2015 / 05 / 20
Олон Улсын хэмжээний CRC хөтөлбөрийг их, дээд сургуулиа төгсөөд ажил хайж буй оюутан залуус, албан байгууллагуудын шинэ ажилтнуудад зориулан ур чадвар олгодог CRC буюу албан тушаалын бэлтгэлжилтийн сертификат олгох сургалтыг Монголдоо анх удаа нэвтрүүлж байгаа Монголын Хүний Нөөцийн Институт, ХИС-ийн Эрдмийн Сургуулийн бакалавр, магистр, докторын ангийн 150 гаруй оюутнуудад анхны сургалтаа явуулж нээлтээ хийлээ. Мөн Их дээд сургуулиудын номын санг дэмжих нийгмийн хариуцлагын хөтөлбөрийнхөө хүрээнд ХИС-н номын санд 2,000,000 төгрөгийн ном, сэтгүүл болон өөрсдийн эрхлэн гаргаж буй ном, мэргэжлийн сэтгүүлийг 2 жилийн хугацаанд үнэгүй захиалах эрхийн хамт хандивлалаа.
-2015 / 05 / 20
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 243 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе
-2015 / 05 / 12
Монголын Хүний Нөөцийн Институтээс хэрэгжүүлж байгаа CRC – (Career Readiness Certificate) буюу ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр нь байгууллагад ажиллаж байгаа болон шинээр хөдөлмөрийн зах зээл орж буй ажилтнуудыг шинэ байгууллага, хамт олонд дасан зохицож хүлээн зөвшөөрөгдөх, өөрийн мэдлэг мэргэшлийг бүрэн дайчлах чадвар бүхий өөриймсөг зөв ажилтныг сургаж бэлтгэх тогтолцоо юм.
-2015 / 05 / 11
Энэ жилийн сүүлээс “Vodafone” 30 орны салбарууддаа бүхий л түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдэд дор хаяж 16 долоо хоногийн бүтэн цалинтай жирэмсний амралт санал болгохоор болжээ. Мөн ажилдаа эргэн орсон эхний зургаан сарын хугацаанд долоо хоногийн 30 цагийн бүтэн цалин олгох юм. Энэхүү дэлхийн дахины жирэмсний амралтын бодлогод тавигдах шаардлага бага бөгөөд APAC, Ойрх Дорнод, Европ болон Америк гэх мэт 30-аад оронд хэрэгжих аж.
HR Фото