HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
HRM- Шагнал урамшуулал
- 2008 / 11 / 10
Монгол одонгийн үүсэл хөгжил

Монгол орон дахин тусгаар тогтносон улс болсон нь Монгол овогтныг Манжийн олон зуун жилийн дарлал, мөлжлөгөөс ангижруулж, ард түмнийг нухчин дарлаж байсан амбан сайд, түшмэд, цэргийн элдэв зардал, хүнд хүчир алба татвар, шунахай худалдаачин, мөнгө хүүлэгчдийн зарим нэг мөлжлөгөөс хагацуулснаар түүхэнд ихээхэн ач холбогдолтой дэвшилтэт үйл явдал болсон байна. Энэ үед Богдын засгийн газраас зарим нэгэн дэвшилтэт арга хэмжээ авсны нэгэн илрэл нь үндэсний одон тэмдгийг буй болгосон явдал юм.

Одоо бидэнд мэдэгдэж байгаагаар “Эрдэнэ Очир” бол монголын Богд хаант улсын анхны одон юм. Тэр үед феодал язгууртан хүн л зэрэг хэргэм шагнагдахаас биш харц ардын дотроос хэн ч төрийн шагнал хүртэх эрхгүй байжээ. Жишээ нь 1912 оны эцсээр баруун хязгаарын тохинуулах сайд Хатанбаатар Магсаржаваас Сэргэлэн тэргүүтэй таван цэрэгт манжийн хэргэм ба тусгай цалин шагнуулах саналыг эзэн хаанд өргөн мэдүүлэхэд Богд Гэгээн их л зэвүүцэн зарлиг буулгажээ. Тэрхүү зарлигт “.....тайж гэгч Чингисийн угсаа төрлийн нэр болох ба Сэргэлэнгийн зэрэг таван цэрэг бол угаас харц хуяг ард мөний тул шууд тайж болоход хараахан зохилдохгүй. ...” гэж тэмдэглээд харц хүнд тайж гэдэг нэр өгөхийг нийтээр цаазлахыг анхааруулсан байна. Гэвч феодалын төрийн үед баян чинээлэг хүмүүс үлэмж хөрөнгө мөнгөөр зэрэг хэргэмийг хахуульдан авах явдал цөөнгүй байв.

Богд хаант Монголын төр нийгмийн бүх амьдрал нь феодалын харилцаанд үндэслэж байсан учраас  “Эрдэнийн Очир” одонг феодалын зэрэг хэргэмийн нэрээр нэрлэж, түүнийг тэргүүн, дэд, гуравдугаар гэж ерөнхий гурван зэрэг, мөн зэрэг тус бүрийг дотор нь дэс дараагаар 12 ялгаж бичжээ. “ Эрдэнийн Очир” одонгийн бичмэл тодорхойлолтоос үзвэл:

Нэг.Чин вангийн тэргүүн зэргийн “ Эрдэнийн Очир” одонг гадаад улсын хаад,  феодалын дэд хэсгийг шагнахад зориулсан ба дотроо гурван зэрэгтэй. Үүнд:

1.    Тэргүүн зэргийн нэгдүгээр одон нь мөнгөн дэвсгэр дээр жинхэнэ алтаар үйлдсэн. Одонгийн дунд болон очирт титмийн оройд улаан чулуун шигтгээтэй. Энэ одонг Чингис хааны одон гэж нэрлэж гадаад улсын хаадыг шагнахад зориулжээ.

2.    Тэргүүн зэргийн хоёрдугаар одон нь одонгийн дунд улаан чулуу очир титмийн дунд шүрэн шигтгээтэй. Энэ одонг “Автай сайн” хааны одон гэж нэрлэж гадаад улсын хаад, тайж, агь вангуудыг шагнахад зориулжээ.

3.    Тэргүүн зэргийн 3-р одон нь одонгийн дунд улаан чулуу, очир титмийн дунд хээтэй шүрэн шигтгээтэй. Энэ одонг “Өндөр гэгээний” одон гэж нэрлэж байжээ.

Эдгээр одон нь шар өнгийн өргөн тууз оосортой, улаан өнгийн хайрцагтай байв.

Хоёр.Дэд зэргийн “Эрдэнийн Очир” одонг мөн феодалын дээд хэсгийг шагнахад зориулсан бөгөөд дотор нь жюй ван, бэйл, бэйс, гүнгийн дөрвөн зэрэгтэй. Үүнд:

1.    Жюй вангийн зэргийн одон нь хар зэсээр дэвсгэр хийж, алтан шармал одонгийн дунд улаан чулуу, очирын дунд гэрэлтэй хөх чулуу шигтгээтэй.

2.    Бэйлийн зэргийн одон нь одонгийн дунд улаан чулуу, очирын дунд гэрэлгүй хөх чулуу шигтгээтэй.

3.    Бэйсийн зэргийн одон нь одон ба очирын дунд хээтэй улаан шүрэн шигтгээтэй.

4.    Гүнгийн зэргийн одон нь мөн жинсний өнгөтэй адил.

Эдгээр одон нь улаан өнгийн тууз оосортой ногоон өнгийн хайрцагтай байжээ.

Гурав. Гуравдугаар зэргийн “Эрдэнийн Очир” одонг дотор нь түшмэлийн 5 зэрэг, мөн жинсний өнгөөр ялган нэрлэж байжээ. Үүнд:

1.    Тэргүүн зэргийн түшмэдийн 1-р одон нь цагаан зэсээр дэвсгэр хийсэн алтан шармал жижгэвтэр очир титэмтэй. Одонгийн дунд хөх чулуу, очирын дунд хээтэй цулгуй шүрэн шигтгээтэй.

2.    Дэд зэргийн түшмэдийн 2-р одон нь дундаа сийлбэртэй шүрэн шигтгээтэй.

3.    Гуравдугаар зэргийн түшмэдийн 3-р одон нь дундаа биндэрья гэрэлтэй хөх чулуу шигтгээтэй.

4.    Дөрөвдүгээр зэргийн түшмэдийн 4-р одон нь номин хөх чулуу шигтгээтэй.

5.    Тавдугаар зэргийн түшмэдийн 5-р одон нь цагаан чулуу шигтгээтэй байжээ.

Эдгээр одон нь  хөх өнгийн өргөн тууз оосортой, хөх өнгийн хайрцагтай байжээ.

Энэхүү монгол одонг “Эрдэнийн Очир” гэж нэрлэсэн нь Монгол үндэсний түүх соёлын дурсгал, зан заншлын учир холбогдолтой байна. Жишээ нь “Эрдэнэ” гэдэг үг нь Энэтхэгийн самгарид хэлний “ратна” буюу “ховор, үнэт зүйл” гэсэн үгнээс гаралтай бөгөөд уйгураар дамжиж монгол хэлний үгсийн санд орохдоо дуудлага нь сунжирч эрдэнэ болжээ. “Эрдэнэ” гэдэг үгийг монголчууд эрт дээр үеэс эрхэмлэн газар нутаг, засаг захиргааны нэгжийг нэрлэж ирсний гадна орчин үеийн утга зохиолын хэлэнд одоог хүртэл өргөнөөр хэрэглэсээр байна.

“Очир” гэдэг үг нь “бат бэх” гэсэн самгард хэлнээс гаралтай үг юм. Түүнчлэн энэхүү очир хэмээх тэмдэг нь буддын шашны тусгай зориулга бүхий билэгдлийн зүйл учир шарын шашны ихэс дээдсийн ямбаны тэмдэг, орон хийд орд барилгын чимэглэлд хэрэглэж байжээ. Энэ ч учраас очирын одонг дүрсэнд оруулсан болтой. Ер нь монголчууд эрдэнийн зүйлийг биедээ зүүж явбал өлзийтэй гэж үздэгээс есөн эрдэний зүйл оролцсон гарын бэлзэг хэрэглэдэг заншил байжээ. “Эрдэнэ Очир” хэдийгээр феодалын төрийн үед гарсан боловч анхны монгол одонгийн хувьд түүх дурсгалын ач холбогдол ихтэй юм.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 08 / 27
Шилдэг менежерүүд шагнал урамшуулалыг "инженер", "стратегич" болон "борлуулагч"-ийн гэсэн гурван чухал үүргийг онцгойлон анхаарах ёстой.
Зохиолч Кевин Крузын ажилтнуудыг бага эсвэл огт зардал гаргахгүй шагнах, сайшаан магтах 25 аргыг танилцуулж байна.
- 2022 / 02 / 28
Ажилтнуудын хувьд цалин хөлс нь байгууллагын зорилго, стратегийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн урамшуулагч хүчирхэг хэрэгсэл байдаг. Учир нь цалин хөлсний хэмжээ нь ажилчдын үзэл бодол, хөдөлмөрлөх зан төлөвт асар их нөлөөлдөг.
- 2021 / 07 / 28
-2018 / 08 / 11
Шагнагдаж байсан шагналууд /оны дараалал баримтлан бичих бөгөөд Яамны бусад шагналаар шагнагдсан бол түүний хуулбарыг заавал хавсаргана./
-2018 / 08 / 11
Материалыг үнэн зөв, стандартын дагуу бөглөсөн тохиолдолд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдэд уламжлах болно. Материалыг нүхтэй хавтасанд хийж, цэвэр нямбай бүрдүүлж хүлээлгэн өгнө /нааж үдэж, цоолж болохгүй/.
-2018 / 08 / 11
МОНГОЛ УЛСЫН ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХҮНИЙ АНКЕТ, ТОДОРХОЙЛОЛТЫН МАЯГТ
HR Фото