HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.13%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.01%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.68%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.18%
HRM-Хөдөлмөрийн эрх зүй
- 2009 / 05 / 03
ХӨДӨЛМӨРИЙН МАРГААН ТАСЛАХ КОМИССЫН ДҮРЭМ (L1)
Засгийн газрын 1999 оны 122 дугаар

тогтоолын 2 дугаар хавсралт

 

ХӨДӨЛМӨРИЙН МАРГААН ТАСЛАХ

КОМИССЫН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.     Монгол  улсын хуульд шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комиссоор хянан шийдвэрлэхэд энэ дүрмийг мөрдөнө.

2.     Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэдбэрийн аж ахуй нэгж, байгууллагын дэргэд хөдөлмөрийн маргаан таслах комисс /цаашид “комисс ” гэнэ. / байгуулж ажиллуулна.

3.     Комисс нь хөдөлмөрийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулна.

4.     Хөдөлмөрийн маргааныг комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Комиссын хурлаас шийдвэр гаргана. Хурлын явцын тухай тэмдэглэл хөтлөнө. Тэмдэглэлийг хавсралтад заасны дагуу хөтлөнө.

 

Хоёр. Комиссын бүрэлдэхүүн , зохион байгуулалт

 

5.     Комисс нь ажил олгогчийн болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэлийн , үйлдвэрчний эвлэл байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.

6.     Ажил олгогчийн болон ажилтны төлөөлөгчдийн тоо нь тэнцүү байна.

7.     Комиссын бүрэлдэхүүнд орох үйлдвэрчний эвлэлийн болон ажилтны төлөөлөгчийг тухайн байгууллагуудын нийт ажилтны хурлаас олонхи саналаар сонгоно. Ажил олгогчийн төлөөлөгчийг ажил олгогчийн шийдвэрээр томилно.Нийт ажилтны хурлын болон ажил олгогчийн шийдвэрт төлөөлөгчийг ямар хугацаагаар сонгосон буюу томилсон тухай тэмдэглэсэн байна.

8.     Талуудын төлөөлөгчид нь комиссын үйл ажиллагаанд тэгш эрх , үүрэгтэй оролцох бөгөөд тал тус бүр өөрийн ахлагчийг сонгоно.

9.     Комиссын бүрэлдэхүүнд орох өөрчлөлтийг энэ дүрмийн 7 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

 

Гурав. Хөдөлмөрийн маргааны талаар өргөдөл гаргах ,

маргааныг хянан хэлэлцэх үйл ажиллагаа

 

10.   Ажилтан нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон маргааны талаар зохих үндэслэл бүхий өргөдөл хууль тогтоомжид заасан хугацаанд комисст гаргана.

11.   Хөдөлмөрийн маргааны тухай өргөдлийг холбогдох бусад материалын хамт ажилтны төлөөлөгчийн ахлагч хүлээн авч бүрдэнэ. Комисс нь өргөдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор маргааныг хянаж шийдвэрлэнэ.

12.   Хөдөлмөрийн маргаанд холбогдох материалыг нарийвчлан шалгаж, комиссын хуралд оруулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллах хүнийг комиссын бүрэлдэхүүнд орсон талуудын ахлагч нь өөрийн гишүүдээс томилно.

13.   Комисс нь хөдөлмөрийн маргаантай холбогдох материалыг эрх зүйн талаас нь шалгах , түүний үндэслэлийг тогтоох ажилд мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж , ажил олгогчоос шаардлагатай баримт бичиг , тооцоо , тайлбарыг гаргуулан авах эрх эдлэнэ.

14.   Комиссын хурлыг шаардлагатай үед зарлан хуралдуулах бөгөөд хурлын дарга, нарийн бичгийн даргын үүргийг хоёр талын төлөөлөгчид ээлжлэн гүйцэтгэнэ. Хурлын дарга болон нарийн бичгийн даргын үүргийг нэг талын төлөөлөгчид нэгэн зэрэг гүйцэтгэж болохгүй.

15.   Комиссын хуралд өргөдөл гаргасан ажилтныг биеэр байцуулан маргааныг шийдвэрлэнэ. өргөдөл гаргасан ажилтны хүсэлтийн дагуу түүнийг байцуулахгүйгээр маргааныг хянан шийдвэрлэж болно. өргөдөл гаргасан ажилтан комиссын хуралд оролцохоо мэдэгдээд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх ажлыг дараагийн хурал хүртэл хойшлуулна. өргөдөл гаргасан ажилтан комиссын хуралд оролцохоо мэдэгдээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд өргөдлийг хэлэлцэхгүйгээр маргааныг хэрэгсэхгүй болгож болно.

16.   Комиссын хуралд маргалдагч талууд /ажил олгогчийн уг асуудалд холбогдох албан тушаалтан , өргөдөл гаргасан ажилтан/ - аас гадна тухайн маргаантай холбогдсон асуудлыг шалгахад оролцсон ажил олгогчийн холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.

17.   Комиссын хурлыг нийт гишүүдийн болон тал тус бүрийг төлөөлөх гишүүдийн 75 – аас доошгүй хувь оролцох тохиолдолд хуралдуулна.

18.   Хуралдаанд оролцсон комиссын гишүүдийн олонхийн саналаар комиссын шийдвэр гарах бөгөөд уг шийдвэрийг үүрэг хүлээсэн тал тэмдэглэлд заасан хугацаанд заавал биелүүлнэ. Комиссын хуужль тогтоомжид нйицүүлэн гаргасан шийдвэрийг ажил олгогч заавал биелүүлэх үүрэгтэй.

19.   Комиссын хурлын шийдвэрт хуралдаанд оролцсон комиссын бүх гишүүд , хурлын тэмдэглэлд тухайн хурлын дарга, нарийн бичгийн дарга тус тус гарын үсэг зурна. Хэрэв комиссын хурлаар асуудлыг тодорхой тэмдэглэнэ.

20.   Комиссын хурлын шийдвэрийг маргалдагч талуудад албан ёсоор танилцуулж , шийдвэрийн хувийг өгнө.

21.   Комиссын шийдвэрийг ажил олгогч болон өргөдөл гаргасан ажилтан эс зөвшөөрсөн , эсхүл комиссын гишүүд нэгдмэл тохиролцоонд хүрээгүй , тэрчлэн шийдвэрийн дагуу үүрэг хүлээсэн тал үүргаа хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д заасны дагуу шүүхэд давж заалдана.

 

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 02 / 08
Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.
Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тогтоох загварыг доор үзүүлэв. Ямар нэг хүчин зүйлийг харгалзан амралтын хугацааг уртасгах нь зүйтэй гэж үзвэл түүндээ нийцүүлэн амралтын хугацааг тогтоох аргачлалыг өөрчилж болно. Гэхдээ уг аргачлал нь ялгаварлан үзсэн бус ажилтан бүрийн амралтыг тооцох нийтлэг аргачлал байна. Хэрэв энэ бодлогод томоохон өөрчлөлт хийх шаардлагтай бол хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.
- 2020 / 02 / 16
Баярын өдрүүдэд ажилтныг амраах тухай компанийн журмын загвар. Баярын өдрүүдэд ажилтан цалинтай амарч, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Доор дурдсан журамд Чөлөөт Баяр буюу жилд 2 өдөр нэмж амраах боломж олгох талаар санал болгосон. Хэрэв та Чөлөөт Баяр олгохыг хүсэхгүй бол уг заалтыг хасна. Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй. Ажил олгогч нарын ирүүлсэн нийтлэг баярын жагсаалтыг мөн багтаасан.
- 2020 / 02 / 14
-2020 / 02 / 14
Хэрэв Талуудын гүйцэтгэсэн ажлын хэмжээ өөрчлөгдвөл, гэрээний энэ хэсэгт зохих өөрчлөлт оруулж, түүнд нийцүүлэн хамтын үйл ажиллагаа дахь өөрийн ногдох хэсгийг нарийвчлан тодорхойлно Уг мэдээлэлд зөвхөн МХНИ гишүүд болон HR Plus картын хэрэглэгч л нэвтрэх боломжтойг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-1075, 8000-1075, 90001075 дугаараас лавлана уу.
-2020 / 02 / 10
Хөдөлмөрийн гэрээг заавал байгуулах ёстой юу? Хариулт: “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж хуульчилсан баигаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд шийтгэвэр оногдуулж, хариуцлага тооцохоор хуулинд заасан ...
-2016 / 04 / 20
Ажил эрхэлтийг зогсоох нь ажил олгогч болон менежерийн хувьд шийдвэрлэхэд төвөгтэй асуудлуудын нэг бөгөөд энэ нь бизнесийн чухал хэсгийн нэг юм. Хэрэв ажил олгогч энэ асуудалд анхааралтай хандахгүй бол ажлаас халах процессын явцад гаргасан алдаанууд тань хуулийн байгууллагын өмнө таны эсрэг зэвсэг болно.
HR Фото