HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.13%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.01%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.68%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.18%
HRM-Хөдөлмөрийн эрх зүй
- 2009 / 05 / 11
Хамтын гэрээ байгуулах , түүний хэрэгжилтэд хяналт тавих, дүгнэх тухай зөвлөмж (L1)
Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын
сайдын 2000 оны 4 дүгээр сарын
11-ний өдрийн 92 тоот тушаалын
хавсралт


Хамтын гэрээ  байгуулах , түүний хэрэгжилтэд
хяналт тавих, дүгнэх тухай зөвлөмж

Нэг. Нйитлэг үндэслэл
1.1.    Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль болон үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг үндэслэн нэг талаас аж ахуй нэгж , байгууллагын удирдлага, ажил олгогч буюу тэдгээрээс эрх олгосон этгээд /цаашид ажил олгогч гэнэ/ , нөгөө талаас тухайн байгууллагын ажилтны эрх ,хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл , хэрэв үйлдвэрчний эвлэл байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчид /цаашид үйлдвэрчний эвлэл /  -ийн хооронд нийт ажилтны хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах , хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцээр хийж хамтын гэрээ байгуулах , түүний хэрэгжилтэд хяналт тавих , биелэлтийг дүгнэхэд энэхүү зөвлөмжийг үнэдэслэл болгоно.
1.2.    Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу ажил олгогч болон үйлдвэрчний эвлэл нь бусад гэрээ байгуулах хэрэгжилтэд нь хяналт тавих , биелэлтийг дүгнэхдээ энэхүү зөвлөмжийг баримтлахыг зөвлөж байна.

Хоёр. Хамтын гэрээ байгуулахад бэлтгэх

2.1.    Хамтын гэрээ төсөл боловсруулах үед ажил олгогч нь ажилтны төлөөлөгчид шаардлагатай мэдээлэлийг гаргаж өгөх.
2.2.    Хамтын гэрээгээр шийдвэрлэх үндсэн асуудлуудын талаар талууд дор дурдсан тооцоо , судалгааг гаргасан байх . үүнд:
2.2.1.    Цалин хөлсний судалгаа
-нэг ажилтны дундаж цалингийн судалгааг сар , улирал  жилээр гаргаж , үнийн өсөлттэй харицуулж дүгнэлт хийх
-нэмэгдэл, нэмэгдэл хөлс , шагналд зориулсан хөрөнгийн хэмжээ , тэдгээрт хамрагдсан ажилтнуудын тоо
-бүттэмж , дундаж цалингийн харьцаа
-хөдөлмөрийн нормын дундаж биелэлтийг сар , улирлаар гаргах, хөдөлмөрийн нормчлолын байдалд үнэлэлт , дүгнэлт өгөх
-ижил төрлийн үйлдвэрлэл , үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж , байгууллагын ажилтнуудын цалин хөлсний дундаж түвшин
2.2.2.    Ажилын зэрэг, мэргэжлийн зэргийн судалгаа:
-ажил зэрэглэх , ажилтан алыан хаагчдад мэргэжлийн зэрэг олгоход хэрэглэж байгаа баримт бичиг / ажлын байрны тодорхойлолт, заавар , лавлах гэх зэрэг/
-мэргэжлийн сургалтын явц, суралтын хөтөлбөрийн хэрэгжилт , сургалтанд хамрагдах ажилтны тоо
-сургалтын зардалд зориулсан хөрөнгийн хэмжээ
2.2.3.    Ажлын цагийн судалгаа:
-аж ахуй нэгж , байгууллагын ажлын горимд нийцүүлэн ажилтан албан хаагчдын ажил амралтын горимыг тогтоосон байдал
-нэг ажилтны ажлын цагийн ашиглалтын байдал
- илүү цагаар ажиллуулсан байдал, амралт, цалин хөлсний зохицуулалт
- ээлжийн амралтын зохицуулалт, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтанд олгосон нэмэгдэл амралтын хугацаа, захиргааны чөлөө олголт , тэтгэмжийн хэмжээ
-ажлын цагийг нэгтгэн бодох журмаар ажилласан үетйн амралт, цалин хөлс олголтын байдал
2.2.4.    Хөдөлмөрийн нөхцөл , аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн судалгаа:
-үйлдвэрлэлийн экологийн аюулгүй байдал, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн талаар мэргэжлийн байгууллагаас хийсэн хэмжилт, гаргасан үнэлгээ, дүгнэлтийн дагуу авсан арга хэмжээ
-хөдөлмөрийн нөхцөл ,аюулгүй ажиллагаа , эрүүл ахуйн стандартын хэрэгжилт
Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хангамжийн эдэлгээний хугацаа, угааж цэвэрлэх , засварлах ажлын явц чанар
-хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтан албан хаагчдын нийгмийн хамгаалалын байдлыг хуулиар олгосон дор дурдсан батаалгааны хэрэгжилтийг судлах
А. Тэтгэвэрт эрт гаргах
Б. Ажлын цагийг хорогдуулах
В. Цалин дээр нь нэмэгдэл олгох буюу нэмэгдүүлсэн үндсэн /тарифт болон албан тушаалын /цалин тогтоох
Г. Нэмэгдэл амралтыг уртасгах
Д. Хор саармагжуулах бодис , хоол хүнсний бүтээгдэхүүний олголт
-хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр авсан арга хэмжээ, түүний үр дүн
- үйлдвэрлэлийн осол хурц хор    длого , мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгаан , нөхцөл байдал
-тахир дутуу , одой хүнд зориулсан ажлын байр
2.2.5.    Нийгмийн хамгаалалын талаарх судалгаа
-аж ахуй нэгж байгууллага түүний салбар , нэгжийг өөрчлөн байгуулах төсөл , түүнийэерэг , сөрөг үр дагавар
-ажилтны нийгмийн хамгаалалын арга хэмжээнд зориулсан хөрөнгийн хэмжээ, хамрагдсан хүний тоог дор дурдсан чиглэлээр гаргаж судлах
А. Орон сууц, хүүхдийн цэцэрлэг , ясли , нийгмийн зориулалттай барилга, байгууламж барих ашиглах
Б. Сургалт ,орон сууц, хүүхдийн цэцэрлэг , ясли, түлш, унаа, хоолны үнийн болон бусад хөнгөлөлтүүд
В. Буцалтгүй тусламж
Г. Нэмэгдэл тэтгэвэр тэтгэмж
-тухайн аж ахуй нэгж, байгууллагад ажиллаж байсан болон ажиллаж байгаа ахмад настан , тахир дутуу хүн үйлдвэрлэлийн осол , хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс эрүүл мэнд нь хохирсон ажилтанд үзүүлж байгаа   туслалцаа дэмжлэг

Гурав. Хамтын гэрээ байгуулах
 
3.1.    Хэлэлцээ хийж хамтын гэрээ байгуулахад оролцох ажил олгогчийн төлөөлөгчдийг тухайн аж ахуй нэгж, байгууллагын удирдлага, ажил олгогчийн шийдвэрээр , ажилтны төлөөлөгчдийг үйлдвэрчний эвлэлийн хорооноос хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас тус тус томилно.
3.2.    Аж ахуй нэгж, байгууллагын захиргаа нь хэлэлцээ хийх төлөөлөгчдийн ажиллах нөхцөл бололцоог хангасан байх үүрэг хүлээнэ.
3.3.    Хамтын гэрээнд тусгахаар яриа хэлэлцээр хийх асуудлаар ажилтан бүрээс санал авч нэгтгэн , нийт ажилтнуудын хурлаар хэлэлцүүлэн , хэлэлцээ хийх төлөөлөгчдөд өгөх нь зүйтэй. Үүний зэрэгцээ хамтын хэлэлцээ хийх , түүнийг дуусгах болон бусад арга хэмжээ авах бүрэн эрх олгосон байна.
3.4.    Хамтын гэрээний хугацааг сонгохдоо байгууллагын санхүү , эдийн засгийн байдал, уг гэрээнд тусгах байнгын шинжтэй заалтуудын эзлэх хувийн жин зэргийг харгалзан үзнэ.
3.5.    Хамтын гэрээг нэг жил , түүнээс дээш хугацаагаар байгуулна. Талууд хууль тогтоомжид нийцүүлэн Засгийн газар , ажил олгогч эзэд , хоршоодын улсын хэмжээний байгууллагууд , үйлдвэрчний эвлэлүүдийн үндэсний төвийн хооронд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээр , тэрчлэн аймаг ,нийслэл, сум , дүүргийн засаг дарга, салбарын яам , агентлагууд , эздийн төлөөлөгчид , холбогдох үйлдвэрчний эвлэлүүдийн холбоодын хооронд байгуулсан хамтын хэлэлцээрийг үндэслэн байгууллагын үйлдвэрлэл , санхүүгийн төлөвлөгөө, төсөв батлагдахаас өмнө хэлэлцээ хийж , хамтын гэрээ жил бүрийн 12 дугаар сард багтаан байгуулбал /хэрвээ гэрэг нэг жилээс дээш хугацаагаар байгуулсан бол түүнд нэмэлт , өөрчлөлт оруулбал / зохистойг зөвлөж байна.

Дөрөв. Хамтын гэрээгээр зохицуулах харилцаа

4.1.    Хөдөлмөрийн хуулиар шууд зохицуулаагүй дараах харилцааг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлэхийг зөвлөж байна. үүнд:
4.1.1.    Цалин хөлсний талаар :
-ажил , албан тушаалын жагсаалт болон ажлын байрны тодорхойлолт , албан тушаалын лавлахад нэмэлт өөрчлөлт оруулсан эсэх
-үндсэн цалин /тарифт болон албан тушаалын цалингийн хэмжээ/
- төрөл бүрийн нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ , олгох хугацаа , нөхцөл , , хамрагдах ажил мэргэжлийн жагсаалт
-шагнал урамшуулалын төрөл, хэмжээ, олгох нөхцөл шагналын санд цалингийн сангаас болон байгууллагын мэдэлд үлдэх ашгаас төвлөрүүлэх  хөрөнгийн хэмжээ
- хөдөлмөрийн норм , нормативийг өөрчлөх, шинээр тогтоох
-хөдөлмөрийн хөлсний хэлбэр
-цалин хөлс олгох өдрийг тогтоох
-ажилтанд олгох нөхөн олговор, нөхөн төлбөрийн төрөл нөхцөл, олгох хугацаа
-хөдөлмөрийн хөлстэй холбогдсон бусад асуудал
4.1.2.    Ажилтны мэргэжлийг дээшлүүлэх , мэргэшүүлэх түүнд шинэ сургалтын мэргэжил эзэмшүүлэх болон ажлын байрны баталгааг хангах талаар
-аж ахуй нэгж , байгууллагын хэмжээнд мэргэжлийн сургалтын сан бий болгох, үйлдвэрлэлийн сургалтын цех , төв байгуулж ажиллуулах сургалтын хөтөлбөр гарагах , түүнд хамрагдах ажилтны тоог гаргах
-сургалтын сангаас тэтгэлэг зээл олгох, төлбөр хийх журам
- ажлаас чөлөөлөгдөж байгаа хүмүүсийг мэргэжлийн сургалтанд хамруулах асуудлыг зохицуулах
-ажилтныг ажилд авах , ажлаас халах журам тогтоох
-ажилчин, албан хаагчдын хөдөлмөрийн гэрээний нөхцөл нь хууль, тогтоомж хамтын гэрээний нөхцөлөөс дордсон эсэхэд талууд хяналт тавих зэрэг асуудал
4.1.3.    Ажил амралтын цагийн горим тогтоох талаар:
-ажил эхлэх , дуусах цаг , хооллох завсарлах цаг
-ээлжийн тоо, ээлжийн график,ээлжийн доторхи завсарлага амралтын хугацаа
-ээлжийн амралтын зохицуулалт , хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтнуудын нэмэгдэл амралтын хугацаа
-илүү цагаар ажиллаж болох тохиолдлол, илүү цагаар ажиллуулахад тавих хязгаарлалт, илүү цагаар ажиллахтай тавих хязгаарлалт, илүү цагаар ажиллуулахтай холбоотой нэмэлт зардал
-зарим ажилтны ажлын цагийн үргэлжлэлийг богиносгох
-ажлын бүтэн буё өдөр, долоо хоног , гэрээр , гэрээгээр ажиллах журам
-цаг уурын тохиромгүй нөхцөлд ажиллахад олгох завсарлагын хугацаа
-захиргааны чөлөө олгох нөхцөл , үргэлжлэл , тэтгэмж олгох эсэх уг тэтгэмжийн хэмжээг тогтоох зэрэг асуудал
4.1.4.    Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах талаар
-хөдөлмөрийн хэвийн буснөхцөлд ажиллагчид , гар болон хүнд хүчир хөдөлмөрийг хөнгөвчлөх , механикжуулах , автоматжуулах , хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой болгох
-ажилтанд өөр мэргэжил эзэмшүүлэх үндсэн дээр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл сэлгэн ажиллуулах боломж бүрдүүлэх
-ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийлгэх хугацааг тогтоох
- ажилтанд олгох ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн  төрөл, жагсаалт , эдэлгээний хугацаа , норм , тэдгээрийг шаардлагын дагуу угаах цэвэрлэх , засварлах хугацаа , давтамж хуваарь
-хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтанд олгох сүү, тараг, хор саармагжуулах ундаа , хүнсний зүйл , хоолны жагсаалт, хэмжээ, түүнд хамрагдах ажил мэргэжлийн жагсаалт
- ажилын байрны хөдөлмөрийн нөхцөл , хөдөлмөр хамгаалалыг сайжруулах арга хэмжээний хөтөлбөр , түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ
-хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилчдад үзүүлэх хөнгөлөлт олгох хэмжээ
А. Ажлын цагийг хорогдуулах
Б. Цалин дээр нь нэмэгдэл олгох буюу нэмэгдүүлсэн үндсэн /тарифт болон албан тушаалын / цалин тогтоох
В. Нэмэгдэл амралтыг уртасгах
-хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудалтай холбоотой мэдээлэлийн сан бүрдүүлэх , кабинет, танхим байгуулах , ажилтныг сургалтанд хамруулах
-хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байгаад үйлдвэрлэлийн осол , хурц хордлогод өртсөн , мэрэгжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн , нас барсан ажилтны ар гэрт үйлдвэрлэлийн осол , мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан олгогчоос олгох нөхөн төлбөрийн хэмжээг амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан индексжүүлэх , шинчлэн тогтоох
-эмэгтэйчүүд , насанд хүрээгүй хүн , тахир дутуу болон одой ажилтны хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зэрэг асуудал
4.1.5.    Аж ахуй нэгж, байгууллага , түүний салбар нэгжийг хувьчлах , өөрчлөн байгуулах тохиолдолд ажилтны хөдөлмөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах талаар:
-байгууллагын хувьчлал , өөрчлөн байгуулалтын төслийг талууд зөвшилцөн боловсруулж хэрэгжүүлэх
-дээрх арга хэмжээнд хамрагдан ажлаас чөлөөлөгдөж буй ажилтанд зориулж шинээр ажлын байр гаргах
-орон тооны цомохтголд хамрагдсан ажилтан , албан хаагчдад мэргэжил эзэмшүүлэх арга хэмжээг ажил олгогч хариуцан зохион байгуулах
-нийгмийн хамгаалалын бусад арга хэмжээ
4.1.6.    Үнэ ханшны түвшингээс хамааруулж цалин хөлсний хэмжээг нэмэгдүүлэх талаар :
-үнэ ханшны хэлбэлзэх түвшингээс хамааруулж үндсэн цалингийн хэмжээг нэмэгдүүлэх хувь буюу харьцаа давтамж
-үйлдвэрлэлийн өртөг , зардлыг хямдруулах үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх замаар бүтээгдэхүүн , бараа үйлчилгээнийхээ үнэ , тарифын тогтворжуурахаар талууд тохиролцох
4.1.7.    Ажилтны нийгмийн хамгаалалын арга хэмжээнд зориулах хөрөнгийн хэмжээг тогтоох талаар :
-    Орон сууц , түлээ түлш , унаа , хоолны үнийн хөнгөлөлт үзүүлэх
-    Ажилтанд хөнгөлөлттэй зээл олгох
-    Хөнгөлөлттэй үнээр үйлчлэх ахуйн үйлчилгээний үйлчилгээ үзүүлэх
-    Буцалтгүй тусламж үзүүлэх тохиолдолд , тусламжийн хэмжээ зэрэг асуудал
4.1.8.    Экологийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлаг , стандартыг хангах талаар:
-    Үйлдвэрлэлд экологийн магадлан итгэмжлэл хийлгэх
-    Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны асуудал хариуцдаг удирдах ажилтан , мэргэжилтэн , инженер болон бусад албан хаагчдыг давтан сургаж , мэдлэгийг нь шалгаж байх
-    Ажлын байран дахь шуугиан , доргио , хэт ягаан туяа , ионжилт болон бусад хорт бодисын түвшинг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэх
-    Үйлдвэрлэлд ашиглаж байгаа хортой , шатамхай , шингэн бодис , хог хаягдлыг байгаль орчинд хор хөнөөл үзүүлэхгүйгээр зөөвөрлөх , уртасгах , хадгалах ажлыг боловсронуй болгох
-    Үйлдюэрлэлийн аюултай хортой хүчин зүйлийн нөлөөллөөс ажиллагсдыг нийтээр нь хамгаалах нөлөөллөөс ажиллагсдыг нийтээр нь хамгаалах хэрэгслийг боловсронгуй болгох, эсвэл шинээр төхөөрөмжлөх зэрэг асуудал
4.1.9.    Ажиллахын зэрэгцээ суралцаж байгаа ажилтанд ажил олгогчийн зүгээс хөнгөлөлт үзүүлэх талаар :
-    Сургалтын төлбөрийг хариуцах
-    Ажлын цагийг богиносгох
-    Шаардлагатай тохиолдолд олгох чөлөөний хугацаа, тэтгэмжтэй эсэх , тэтгэмжийн хэмжээ
-    Бусад хөнгөлөлт, тусламж
4.1.10.    Аж ахуй нэгж, байгууллагын орон сууц, хүүхдийн цэцэрлэг , ясли , нийгэм соёлын зориулалттай барилга байгууламж барих , ашиглах , олон хүүхэдтэй гэр бүл , өрх толгойлсон эх буюу ганц бие эцэг , тахир дутуу хүүхэдтэй ажилтанд хөнгөлөлт үзүүлэх , тухайн аж ахуй нэгж , байгууллагад ажиллаж байсан ахмад настан , тахир дутуу хүн , үйлдвэрлэлийн осол ,хурц хордлого , мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс эрүүл мэнд нь хохирсон ажилтны амьжиргааг сайжруулах талаар :
-    Ажилтнуудын хүүхдийн сургалтын төлбөрийг хариуцах , хөнгөлөх
-    Тухайн байгууллагад ажиллаж байсан ахмад настан тахир дутуу хүмүүст олгох нэмэгдэл тэтгэвэр , тэтгэмж, тусламж дэмжлэг
-    Байгууллагын мэдлийн орон сууц барих , эзэмшүүлэх
-    Байгууллагын мэдлийн цэцэрлэг , ясли байгуулж ажиллуулах
-    Ажилтан албан хаагчдын  хүүхдийн цэцэрлэг яслийн төлбөрийг хариуцах
-    Олон хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эх буюу ганц бие эцэг, тахир дутуу хүүхэдтэй ажилтанд хөнгөлөлт туслалцаа үзүүлэх
-    Биеийн тамир , спорт, эрүүл мэнд , чийрэгжүүлэлтийн болон соёлын төв , амралт , сувилал, халуун ус , номын сан , мэдээлэлийн танхим зэрэг нийгэм, ахуйн соёлын зориулалттай барилга байгууламж байгуулах , ашиглах түрээслэх
-    Үйлдвэрлэлийн осол , хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс эрүүл мэнд нь хохирсон ажилтанд олгох нөхөн төлбөрийн хэмжээ, хугацааг тогтоох , эмчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээний зардлыг төлөх
-    Олон хүүхэдтэй ажилтан , албан хаагч , өрх толгойлсон эх буюу ганц бие эцэг , тахир дутуу хүүхэдтэй ажилтан , үйлдвэрлэлийн осол хурц хордлого,  мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс эрүүл мэнд нь хохирсон ажилтаны гэр бүлийнхэнд зориулсан ажлын байр бий болгох
4.1.11.    Үйлдвэрчний эвлэл , түүний ажилтан, сонгуультнаас үйл ажиллагаа явуулах бололцоог хангах талаар :
-    үйлдвэрчний эвлэлийн хороо үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай өрөө тасалгаа, харилцаа холбооны хэрэгсэл болон бусад нөхцөлөөр хангах
-    Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн ажилтны сонгуульт үүргээ гүйцэтгэх цагийг тогтоох
-    Үйлдвэрчний эвлэлийн гишүүн, үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн сургалтанд хамрагдах хурал зөвлөгөөн , семинар ярилцлага, жагсаал , цуглаанд оролцох үед тэдний ажлын байрыг хадгалах , дундаж цалин хөлсийг олгох
-    үйлдвэрчний эвлэлийн гишүүд татвараа бэлэн бус хэлбэрээр хураалгахаар бичгээр зөвшөөрсөн тохиолдолд ажлыг зохион байгуулах
-    Бусад асуудал

4.1.12.    Хоёр талт харилцааг хөгжүүлэх талаар :
-    Дор дурдсан комисс , хороо , зөвлөлийг хамтран байгуулж
А. Хөдөлмөрийн маргаан таслах комисс
Б. үйлдвэрлэлийн ослыг тогтоох орон тооны бус байнгын комисс
В. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа , эрүүл ахуйн асуудлаарх орон тооны бус зөвлөл
Г. Хөдөлмөрийн , удирдлагын зөвлөлдөх хороо
Д. Түр болон төрөлжсөн бусад комисс зөвлөл
- хамтарсан сургалт , семинар , зөвөлгөөн зохион байгуулах
-гэрээний үндсэн дээр үйлдвэрчний эвлэлээр мэдээлэл , шинжилгээ , үнэлгээ хийх ажлыг гүйцэтгүүлэх



Тав. Хамтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ,
биелэлтийг дүгнэх

5.1.    Хамтын гэрээний биелэлтэд талууд болон тэдгээрийн төлөөлөгчид хяналт тавина.
5.2.    Талууд хамтран ба дангаараа хамтын гэрээний биелэлт, түүний явцыг хагас жил тутам буюу хамтын гэрээнд заасан хугацаанд дүгнэж, нийт ажилтанд мэдээлнэ.
5.3.    Талууд хамтын гэрээний биелэлтэд таюих хяналтыг хэрэгжүүлэхдээ биелэлт , явцын талаар өөртөө байгаа бүх мэдээллийг харилцан солилцоно.
5.4.    Хамтын гэрээ биелээгүйгээс хүлээх хароиуцлагыг хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасны дагуу болон уг гэрээнд тохиролцсоны дагуу хүлээлгэнэ. Хамтын гэрээний заалт зөрчсөн буруутай этгээд хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомж болон уг гэрээнд тохиролцсоны дагуу сахилгын захиргааны , эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ.
     


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 02 / 08
Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.
Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тогтоох загварыг доор үзүүлэв. Ямар нэг хүчин зүйлийг харгалзан амралтын хугацааг уртасгах нь зүйтэй гэж үзвэл түүндээ нийцүүлэн амралтын хугацааг тогтоох аргачлалыг өөрчилж болно. Гэхдээ уг аргачлал нь ялгаварлан үзсэн бус ажилтан бүрийн амралтыг тооцох нийтлэг аргачлал байна. Хэрэв энэ бодлогод томоохон өөрчлөлт хийх шаардлагтай бол хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.
- 2020 / 02 / 16
Баярын өдрүүдэд ажилтныг амраах тухай компанийн журмын загвар. Баярын өдрүүдэд ажилтан цалинтай амарч, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Доор дурдсан журамд Чөлөөт Баяр буюу жилд 2 өдөр нэмж амраах боломж олгох талаар санал болгосон. Хэрэв та Чөлөөт Баяр олгохыг хүсэхгүй бол уг заалтыг хасна. Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй. Ажил олгогч нарын ирүүлсэн нийтлэг баярын жагсаалтыг мөн багтаасан.
- 2020 / 02 / 14
-2020 / 02 / 14
Хэрэв Талуудын гүйцэтгэсэн ажлын хэмжээ өөрчлөгдвөл, гэрээний энэ хэсэгт зохих өөрчлөлт оруулж, түүнд нийцүүлэн хамтын үйл ажиллагаа дахь өөрийн ногдох хэсгийг нарийвчлан тодорхойлно Уг мэдээлэлд зөвхөн МХНИ гишүүд болон HR Plus картын хэрэглэгч л нэвтрэх боломжтойг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-1075, 8000-1075, 90001075 дугаараас лавлана уу.
-2020 / 02 / 10
Хөдөлмөрийн гэрээг заавал байгуулах ёстой юу? Хариулт: “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж хуульчилсан баигаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд шийтгэвэр оногдуулж, хариуцлага тооцохоор хуулинд заасан ...
-2016 / 04 / 20
Ажил эрхэлтийг зогсоох нь ажил олгогч болон менежерийн хувьд шийдвэрлэхэд төвөгтэй асуудлуудын нэг бөгөөд энэ нь бизнесийн чухал хэсгийн нэг юм. Хэрэв ажил олгогч энэ асуудалд анхааралтай хандахгүй бол ажлаас халах процессын явцад гаргасан алдаанууд тань хуулийн байгууллагын өмнө таны эсрэг зэвсэг болно.
HR Фото