HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.13%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.01%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.68%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.18%
HRM- Шагнал урамшуулал
- 2010 / 07 / 14
Шагнал урамшуулалын тухай
Хүний нийгмийн түүхэнд хүн, хүмүүсийн бүлгийг хөдөлмөрт өдөөн түлхэх олон янзын арга хэрэгсэл ашиглаж иржээ. Түүхийн улбаагаас харахад албадлагын аргыг түгээмэл хэрэглэж ирсэн ба хүнийг дан ганц албадлага, айдсаар ажиллуулж болохгүй гэдгийг нилээд дээр үед мэдэрч өөр арга хэрэгсэлийг эрэлхийлж иржээ. Эндээс урам, урамшуулал гэсэн ойлголт гарч ирэх ба урамшуулал нь удирдлагын зүгээс хүмүүст нөлөөлж байгаа тодорхой нөлөөлөл юм. Харин урам гэдэг бол удирдлагын тэрхүү нөлөөллийг хүмүүс хэрхэн хүлээн авсан байдал, урамшууллын нөлөөллийн хүрсэн үр дүн юм.


Монголчууд бид урам, урамшууллын үнэ цэнийг мэдэрдэг улс. “Бурмаар тэжээхээр урмаар тэжээ”, “Урамыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэдэг хэлц үгнүүдээс энэ нь тодорхой харагдана. Урамшуулал нь захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга болохынхоо хувьд өөрийн онцлогтой байдаг. Урамшууллын бодит үндэслэл нь эрх бүхий субъектээс эерэг үнэлж байгаа үйлдэл, гавъяа зүтгэл байдаг.
Урамшуулал нь агуулгын хувьд ёс суртахууны, материалаг, статусын, холимог хэлбэртэй байж болно. Тухайлбал: Ёс суртахууны арга хэрэгсэлд талархал, хүндэтгэл, баярын бичиг ордог бол материалаг урамшуулалд нь мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйлс орно. Статусын урамшууллын арга хэмжээ нь иргэн хүний эрх зүйн статусыг үлдсэн бүхий л амьдралынх нь явцад өөрчилдөг. Жишээ нь: Хөдөлмөрийн баатар цолтон төрийн соёрхолт, гавъат цолтон, хотын хүндэт иргэн, уралдаан тэмцээний зэрэг болно. Мөн урамшууллын хэд хэдэн арга хэмжээг нэгэн зэрэг хэрэглэх явдал олонтой тохиолдоно. Үүнийг холимог хэлбэрийн урамшуулал гэх ба гавъяат цол олгохдоо цолны тэмдэг, үнэмлэх, дагалдах мөнгийг өгдөг.
Урамшууллыг материаллаг ба материалаг бус гэж хоёр ангилна. Материаллаг бус урамшуулал бол хүнд сэтгэл санааны хувьд урам хайрлах, дэм өгөх үйлчлэл бүхий удирдлагын нөлөөлөл юм. Энд гол төлөв сэтгэл зүйн асуудал хөндөгддөг. Материаллаг урамшуулал бол хүний хөдөлмөрийн амжилтыг үнэлэн мөнгө болон бусад материаллаг эд зүйлс өгөх замаар хүний ажиллагааг идэвхжүүлэх удирдлагын нөлөөллийн арга хэрэгсэл юм. Материаллаг урамшуулал нь нэг талаас хүний гачигдаж байгаа материаллаг хэрэгцээг хангах, нөгөө талаас материалаг эд зүйлсээр дамжуулан хүний сэтгэл санаанд нөлөөлөн сэтгэл зүйн ханамж өгдөгөөрөө онцлог байдаг.
Мөнгөн шагнал. Мөнгөн шагнал бол аль ч оронд материаллаг урамшууллын голлох хэлбэр байсан ба байсаар байна. Мөнгөн шагнал бол материаллаг урамшууллын түгээмэл эквивалент хэлбэр юм. Энэ утгаараа олон талын ач холбогдолтой. Нэг талаас хүнд мөнгөний хэрэгцээ байнга гарч байдаг, нөгөө талаас удирдлага хүмүүсийг материаллаг эд зүйлсээр тэр бүр хэрэгцээг онож шагнаж чаддаггүй. Мөнгөөр шагнасан тохиолдолд шагнагдсан хүн өөртөө хэрэгцээтэй зүйлээ авч материаллаг хэрэгцээгээ хангах замаар сэтгэл зүйн ханамж авна. Өөрөөр хэлбэл мөнгөөр дамжуулан тухайн хүний мотивт нөлөөлөх бололцоо өргөн байдаг. Мөнгөн шагналыг байнгын ба байнгын бус гэж ангилж болно. Байнгын шагнал гэдэг бол ажилтанд цалин хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл зэрэг хэлбэрээр олгож байгаа мөнгөн төлөөс. Байнгын бус гэдэг нь тодорхой ажил үүргийг амжилттай гүйцэтгэсний төлөө, эсвэл аль нэг үйл явдал, баярт мөчийг тохиолдуулан ажилтнаа мөнгөөр шагнахыг хэлнэ. Хүмүүсийн орлогын төвшин бага, амьжиргааны төвшин доогуур нөхцөлд мөнгөн шагналын урамшуулагч нөлөө их байна. Харин хүмүүсийн доод түвшний хэрэгцээ хангагдан, хоол унд, өмсөх зүүх, орон байртай байхын төлөө санаа зовохгүй болсон нөхцөлд сэтгэл санааны бусад урамшууллын нөлөө өсөх хандлагатай. Материаллаг урамшууллыг хэрэглэхэд түүний хэлбэрийг зөв сонгох асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байдаг.
Шагнал урамшуулал болон ажлын хөлс нь ихэнх тохиолдолд удирдлагын хамгийн чухал судлагдахууны нэг болж байдаг. Ажлын тодорхой хувийг хийж гүйцэтгэсний дараа гэрээ хэлэлцээрийн дагуу тодорхой хэмжээний шагнал урамшууллыг авдаг. Гэрээ хэлэлцээр нь 2 талын ашиг сонирхлыг бүрэн харгалзан үзсэн байх ёстой. Эсрэг тохиолдолд энэ нь зарим нэг тааламжгүй асуудлыг үүсгэдэг. Ер нь шагнал урамшил болон ажлын хөлс нь хүмүүсийн амьдралд чухал байр суурь эзэлдэг. Мөнгө төгрөг нь юм худалдан авахад зөвхөн хэрэглэгддэг биш мөн 2 талын хамтын ажиллагааны үнэт зүйл болж байдаг.
Шагнал урамшуулал нь дараах үндсэн үүрэгтэй
• Үнэтэй хамтрагч өөрийн байгууллагадаа анхаарлыг хандуулах
• Хамтрагчаа тавьсан зорилгодоо хүргэхийн тулд зохион байгуулах
• Тухайн хамтрагчийг дутагдаж байгаа байгууллагыг судалж байгууллагыг хангаж хадгалах
Нэмэлт зорилго нь дараах хэлбэртэй байж болно.
• Хамтрагчийг тухайн байгууллагад ажиллах нөхцлөөр хангах
• Тухайн байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хандиваас хамаарч хамтрагчийг шагнаж урамшуулах
• Чадвар дадлыг нь сайжруулах
• Тухайн ажлыг гүйцэтгэхэд уян хатан байдлыг үзүүлэх
• Цаашдын ажлыг гүйцэтгэхэд хүмүүсийн тодорхой хэрэгцээг хангах
Цалин хөлс нь удирдагч хамтрагч хоёрын хоорондын харилцааны тодорхой илрэл болдог. Хэрвээ тэдний хоорондох энэ харилцаа нь үл ойлголцох хэмжээнд байвал цалин хөлстэй холбоотой маргаан үүсдэг. Эсрэг тохиолдолд амжилттай хэрэгжих үндэс болдог.
Таны шагнал урамшууллын тогтолцоо нь өөрийн байгууллагын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр болохоор төлөвлөгдсөн байвал дээр.

http://tuyagiin.blog.banjig.net/

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 08 / 27
Шилдэг менежерүүд шагнал урамшуулалыг "инженер", "стратегич" болон "борлуулагч"-ийн гэсэн гурван чухал үүргийг онцгойлон анхаарах ёстой.
Зохиолч Кевин Крузын ажилтнуудыг бага эсвэл огт зардал гаргахгүй шагнах, сайшаан магтах 25 аргыг танилцуулж байна.
- 2022 / 02 / 28
Ажилтнуудын хувьд цалин хөлс нь байгууллагын зорилго, стратегийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн урамшуулагч хүчирхэг хэрэгсэл байдаг. Учир нь цалин хөлсний хэмжээ нь ажилчдын үзэл бодол, хөдөлмөрлөх зан төлөвт асар их нөлөөлдөг.
- 2021 / 07 / 28
-2018 / 08 / 11
Шагнагдаж байсан шагналууд /оны дараалал баримтлан бичих бөгөөд Яамны бусад шагналаар шагнагдсан бол түүний хуулбарыг заавал хавсаргана./
-2018 / 08 / 11
Материалыг үнэн зөв, стандартын дагуу бөглөсөн тохиолдолд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдэд уламжлах болно. Материалыг нүхтэй хавтасанд хийж, цэвэр нямбай бүрдүүлж хүлээлгэн өгнө /нааж үдэж, цоолж болохгүй/.
-2018 / 08 / 11
МОНГОЛ УЛСЫН ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХҮНИЙ АНКЕТ, ТОДОРХОЙЛОЛТЫН МАЯГТ
HR Фото