Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.92%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.23%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.08%
HR news
- 2011 / 05 / 03
Дэлхийн шилдэг 50 их сургуульд оюутнуудаа сургана
Дэлхийн шилдэг 50 их сургуульд авьяас, чадвараар суралцах эрх авсан оюутан, залуучуудын сургалтын төлбөрийг Засгийн газар бүрэн даахаар болсон. Үүнийг баталгаажуулж, өнгөрсөн баасан гарагт улсын олимпиадын эхний гурван байрт шалгарсан болон олон улсын олимпиадад амжилттай оролцсон Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1-3 дугаар дамжааны оюутнуудыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүлээн авч уулзлаа. Тэрбээр Засгийн газар боловсролын салбартаа онцгой анхаарал тавьж байгааг онцолсон. 

Тухайлбал, Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан, оюутан, залуучуудын сурах орчныг сайжруулах, хичээл сургуульдаа амжилт гаргах, сурах бололцоог нэмэгдүүлэхийн тулд Налайхын Шивээтийн хөндийд оюутны хотхон байгуулах ажил эхэлж байгааг дуулгасан юм. Тиймээс оюутнуудыг сурлагадаа амжилт гаргана гэж найдаж байгаагаа илэрхийллээ. 

Мөн "Өндөр хөгжилтэй орнуудын нэр хүндтэй их сургуулиудад шилдэг залуучуудаа суралцуулахад дэмжлэг үзүүлэх нь Засгийн газрын үүрэг. Харин оюутан, залуучууд та бүхэн дэлхийн шилдэг 50 их сургуулиас тавьж буй шаардлагыг ханган инженер, техник, технологи, байгалийн ухааны мэргэжлээр элссэн тохиолдолд сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг Сургалтын төрийн сангаас олгох болно" хэмээн Засгийн газрын тэргүүн уулзалтын үеэр мэдэгдсэн юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Эх сурвалж: Улс төрийн тойм

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 26
Хүний нөөцийн удирдлагын мэргэшүүлэх (MHRI/Level-B) түвшний үндсэн сургалтын суралцагчид хөтөлбөрөө бүрэн дүүргэж сертификатаа гардан авлаа.
Танд байгууллагынхаа хүний нөөцийг удирдахад илүү бодлогын, илүү стратегийн түвшний оновчтой шийдвэр, илүү шинэлэг шийдэл гаргах шаардлага үүсэж байна уу? Бид Танд дараахь шинэчлэгдсэн шинэ, практик сургалтын агуулгыг санал болгож байна.
- 2024 / 04 / 11
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM)-д суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A (A040) мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн нийт төгсөгч нартаа баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе!
- 2024 / 04 / 01
-2024 / 03 / 31
БНСУ-н Сөүл хотод зохион байгуулагдах HRD CONFERENCE 2024 олон улсын арга хэмжээ | туршлага судлах тусгай хөтөлбөрт урьж байна.
-2024 / 03 / 30
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM) агуулгад суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A мэргэшүүлэх хөтөлбөр үргэлжилж байна.
-2024 / 03 / 30
Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ | "Байгууллагын ёс зүй ба ажилтны хандлага" сэдэвт сургалт зохион байгуулав
HR Фото