Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
HR news
- 2011 / 07 / 02
Цагдаагийн албан хаагчид амьдралын даатгалыг сонгож байна
Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн 150 гаруй албан хаагчид амьдралын даатгалд даатгуулж, “Нэйшнл лайф даатгал” ХХК-тай даатгалын гэрээ байгууллаа. “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн Дэд захирал Б.Энхтунгалаг, Даатгалын ахлах менежер С.Энхбаяр нар Дорноговь аймагт очиж, тус аймгийн цагдаагийн албан хаагчдад амьдралын даатгалын талаар танилцуулах - уулзалт зохион байгуулж, тэдний сонирхсон асуултанд хариулт өглөө.    


Тус уулзалтанд цагдаагийн албан хаагчид бүрэлдэхүүнээрээ оролцож, гадаад оронд даатгалын хамгаалалт үйлчлэх эсэх, өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн тохиолдолд нөхөн төлбөр олгох эсэх, ажлын чөлөө заваар орой үдэш, эсхүл амралтаараа хөдөө гадаа амарч яваад гэмтэж бэртсэн үед нөхөн төлбөр олгох эсэх, мөн “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн давхар даатгалын талаар голлон сонирхож байлаа. 
Мөн хүн тус бүр даатгалын хураамжаа өөрийн настай уялдуулан бодуулж даатгалын үнэлгээгээ харилцан тохиролцож гэрээндээ тусгаж байсан нь тус газрынхан олон улсын жишигт нийцсэн амьдралын даатгалыг сонгодог утгаар нь бүрэн ойлгож байгаагийн илрэл юм.
Үйл явдлын халуун цэгт, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг манай цагдаагийн албан хаагчид “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн амьдралын даатгалд даатгуулснаар амь нас эрсдэх, бэртэж гэмтэх, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх тохиолдолд тус компаниас нөхөн төлбөр авах боломжтой боллоо.



Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 11
Танд байгууллагынхаа хүний нөөцийг удирдахад илүү бодлогын, илүү стратегийн түвшний оновчтой шийдвэр, илүү шинэлэг шийдэл гаргах шаардлага үүсэж байна уу? Бид Танд дараахь шинэчлэгдсэн шинэ, практик сургалтын агуулгыг санал болгож байна.
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM)-д суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A (A040) мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн нийт төгсөгч нартаа баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе!
- 2024 / 04 / 01
БНСУ-н Сөүл хотод зохион байгуулагдах HRD CONFERENCE 2024 олон улсын арга хэмжээ | туршлага судлах тусгай хөтөлбөрт урьж байна.
- 2024 / 03 / 31
-2024 / 03 / 30
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM) агуулгад суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A мэргэшүүлэх хөтөлбөр үргэлжилж байна.
-2024 / 03 / 30
Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ | "Байгууллагын ёс зүй ба ажилтны хандлага" сэдэвт сургалт зохион байгуулав
-2024 / 03 / 26
МХНИ: Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM) агуулгад суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A (A039) мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн нийт төгсөгч нартаа баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе!
HR Фото