Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.13%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.01%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.68%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.18%
HR news
- 2011 / 12 / 09
Багш нар ажил хаясны хариуцлагыг хэн хүлээх вэ
Багш нарын цалинг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн шат дараатайгаар нэмэх 
болсон ч тэд оноос өмнө цалингаа нэмүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. 
Гэсэн ч холбогдох байгууллагууд нь энэ талаар шийдтэй хариу өгөөгүй 
байгаа юм.  Тэд шат дараатай арга хэмжээ авч ажил хаях түр хороог ч 
байгуулаад амжсан. Тэгвэл багш нар өчигдөр хугацаагүй ажил хаяхаар 
болсон тухайгаа мэдэгдсэн юм.  Тэд жагсаал, цуглаан зохион байгуулж, 
сануулах ажил хаялт хийж, Ерөнхийлөгчид хандсан ч нааштай хариу авахгүй 
нь гэж үзсэн бололтой. Тиймээс асуудлыг нь нааштайгаар шийдэх хүртэл 
хугацаагүй ажил хаяна гэсэн юм. . Ажил хаялт зарлахдаа  ажлын бүтэн 
цагаар буюу 08.00-17.00 цагийн хооронд ажил хаях аж. 

Ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн багш нар болон зарим цэцэрлэгийн багш нар оролцох бөгөөд ажил хаялтын бэлтгэл ажлыг бүрэн хангаж дууссан аж. Нийслэлийн багш нараас гадна хөдөө, орон нутгаас 14900 гаруй багш энэхүү арга хэмжээнд нэгдэхээ мэдэгдэж гарын үсэг цуглуулан явуулжээ. Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нар ажил хаях болсон тухайгаа цэцэрлэгийн багачууд, сурагчдын эцэг, эхчүүдэд хэдийнэ мэдэгдсэн байна. Дөрөвхөн сар хүлээж чадахгүй байгаа тэвчээргүй багш нараас болж бяцхан хүүхдүүд хохироод үлдэх нь. Эцэст нь энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй байгаа юм.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 26
Хүний нөөцийн удирдлагын мэргэшүүлэх (MHRI/Level-B) түвшний үндсэн сургалтын суралцагчид хөтөлбөрөө бүрэн дүүргэж сертификатаа гардан авлаа.
Танд байгууллагынхаа хүний нөөцийг удирдахад илүү бодлогын, илүү стратегийн түвшний оновчтой шийдвэр, илүү шинэлэг шийдэл гаргах шаардлага үүсэж байна уу? Бид Танд дараахь шинэчлэгдсэн шинэ, практик сургалтын агуулгыг санал болгож байна.
- 2024 / 04 / 11
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM)-д суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A (A040) мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн нийт төгсөгч нартаа баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе!
- 2024 / 04 / 01
-2024 / 03 / 31
БНСУ-н Сөүл хотод зохион байгуулагдах HRD CONFERENCE 2024 олон улсын арга хэмжээ | туршлага судлах тусгай хөтөлбөрт урьж байна.
-2024 / 03 / 30
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM) агуулгад суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A мэргэшүүлэх хөтөлбөр үргэлжилж байна.
-2024 / 03 / 30
Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ | "Байгууллагын ёс зүй ба ажилтны хандлага" сэдэвт сургалт зохион байгуулав
HR Фото