Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.92%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.23%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.08%
Гишүүдийн булан
- 2012 / 03 / 11
Ажил хайхдаа анхаарах хэдэн зүйлс (L1)
За байз нэг их сүрхий хүн шиг л баахан юм бичээд байдаг болж байна уу үгүй юу хүмүүсээ? Гэхдээ өөрийнхөө ойлгож ухаарсан, сурж мэдсэн зүйлээ андуудтайгаа хуваалцахад нэг их буруудаад байх зүйл байхгүй байлгүй дээ. Өнөөдөр та бүхэнтэйгээ ажил хайхад анхаарвал зохих хэдэн асуудлыг хөндөж, өөрийн туршлага дээр үндэслэн товчхон хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Үнэнийг хэлэхэд би Монголд байхдаа нэг их удаан ажил хайж зовоогүй хүн л дээ. Тэгсэн хэрнээ л хэд хэдэн газар өргөгдлөө өгч байсан удаатай. Харин энд ирээд л ажил хайх ямар хэцүү байдгийг голдоо ортол ухаарч байна. Уг нь би 2 ажилтай байсан юм аа, тэгсэн саяхнаас энэ эдийн засгийн хямрал нь маньд нөлөөлсөн үү яасан мэдэхгүй, ямарч л байсан нэг ажлаасаа түр чөлөөлөгдөөд авсан шүү.

Энэ оронд чинь ажилгүй бол амьдралгүй хойно, ялангуяа гадаад оюутнуудад бол сургалтын төлбөр, орон байр, гээд л өч төчнөөн зардал гардаг болохоор, яалт ч үгүй 2 ажил хавсаргаж хийхгүй бол болохгүй хорвоо байна аа. Тиймээс сүүлийн хэдэн долоо хоног, мөн ч их сонин сэтгүүл эргүүллээ, нэлээн ч олон газраар орлоо, нэлээн ч удаан интернет-ээр ажил хайлаа. Ээ дээ, гүэй мөн ярвигтай эд юмаа, энэ ажил хайх гэдэг чинь. Нөгөө хуримтлуулсан хэдэн бор төгрөг маань цөөрөөд болдгүй, нөгөө сургалтын төлбөр, байрны мөнгөө цаг тухайд нь төлмөөр байдаг гээд л үнэн дарамттай юм билээ. Гэхдээ яах вэ зайлуул, Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр бас нэлээд хэдэн газар өргөгдлөө өгсний үр дүнд, саяхнаас ганц, нэг газрууд нь утас цохиж ярилцлаганд урьж байх юм. Тэгээд эндээсээ урамшиж, ажил хайхад хэрэг болчихмоор, анхаарууштай хэдэн мэдээллийг доор сийрүүлэн бичлээ.

1. Юуны өмнө ажил хайхдаа хэзээ ч шантарч болохгүй юм байна лээ шүү!!! За даа, хэрэв үнэхээр ажилгүй бол амьдралгүй болох дээрээ тулсан бол, шантрах ч боломж олгохгүй дээ. Тиймээс яалт ч үгүй тэвчээртэй, тууштай хайх хэрэгтэй. Сүүлийн үед миний баримтлах болсон зарчим бол арван газар өргөгдлөө өгөхөд нэг нь гарцаагүй ажилд авна гэсэн зарчим байгаа юм. хэхэ. Бас хөөрхөн л зарчим байгаа биздээ ? Дээр хэлсэнчлэн би нэлээд хэдэн газар өргөгдлөө өглөө л дөө. Тэгээд бүгдээрээ л хариу өгөх юм байх гэж горьдоод байсан байдаггүй шүү. Ганц, хоёрхон газар нь л эргэж холбоо барих юм билээ. Тэгэхээр байна шүү дээ, олон газар өргөгдлөө өгөх тусам чамайг ажилд авах магадлал өндөр болно гэсэн энгийн онол үйлчлээд байна цаана чинь хөөш.

2. Онцгой анхаарах бичиг баримтууд - Энэ оронд ажил хайгаад явж байхад, компаниудын хамгийн нийтлэг шаарддаг зүйл бол яах аргагүй Resume (Өөрөөр бас CV - Curriculum Vitae) байна. Энд ч гэлтгүй дээ, Монголд ч гэсэн ажил хайж байхад ямар ч газар Resume нэхдэг болсон байна билээ. Мөн Resume-гээр зогсохгүй Cover Letter (манайхаар бол өргөгдөл шиг гэхдээ арай дэлгэрэнгүй бичнэ гэсэн үг), Гурван Үеийн Түүх, гээд л компани болгон өөр өөрийн гэсэн шаардах бичиг баримтуудтай байх юм.

Нэг жишээ хэлэхэд: Саяхан шиг санагдаж байна, би gogo.mn дээр гарсан Мобиком Корпорацийн хөрөнгө оруулагчдын нэг болох Японы KDDI Корпорацид дадлагажигч - ажилтан ажилд авна гэсэн нэг зарлал баннерыг харлаа л даа. Сонирхоод бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг нь харж байхад Англи, Монгол хэл дээр бичсэн CV (Resume), 3-н үеийн түүх гэсэн харагдана билээ. Сануулж хэлэхэд би энд та бидний мэдэх нийтлэг бичиг баримтуудыг дурдсангүй шүү. (Жишээ нь: анкет, хуучин ажлын газрын тодорхойлолт, диплом, гэрчилгээ гэх мэт.).

Хамгийн гол нь та бидний ямархуу бичихээс их зүйл шалтгаалах бичиг баримтуудыг онцлон бичлээ. Яагаад гэвэл ажил олгогчидод хамгийн түрүүнд таныг ямар хүн бэ гэдгийг таниулах гол зүйл чинь дээрхи бичиг баримтууд шүү дээ. За тэгээд энэ зөвлөгөө маань зөвхөн ажил хайж байгаа хүмүүст зориулаад зогсохгүй, одоо ажилтай байгаа хүмүүст ч гэсэн мэдэхэд илүүдэхгүй байх гэж бодож байна. Ирээдүйд юу болохыг таашгүй болохоор ямар нэг шалтгаанаас болоод ажлаасаа гарлаа гэхэд ажил хайх хэрэгтэй л болж таарна биздээ. (Түй, түй тийм юм битгий тохиолдосой доо). Тэр үед нь бичнэ гэж бодож байхаар одооноос нэг тогтсон cover letter, resume, 3н үеийн түүхээ Монгол, Англи хэл дээр бичээд авсан дээр байх шүү. Тэгээд яахав явц дундаа, шинэчлэх бичиг баримт байвал шинэчлээд явбал их хэрэгтэй мөн цаг ч их хэмнэх юм шиг санагдаад байгаа.

Би лав Монголд байхдаа, иймэрхүү мэдээлэл хомс болоод ч тэр үү, ямар ч туршлагагүйгээсээ болоод ч тэр үү, мөн ч их цаг алдсан юм шиг санагдаад байгаа юм. Ажилд л ороод авбал, мөнхөд тэндээ хадагдах юм шиг санаж, урьд нь бүрдүүлж байсан бичиг баримтууддаа хайхрамжгүй хандсанаас болоод нэг газар очдог дахиад л шинээр resume, өргөгдлөө шал өөр хэлбэрээр бичих болдог, дараа нь дахиад нэг газар очдог дахиад л шинээр хам хум бичих болоод байдаг байж билээ. Одоо харин зориуд цаг, зав гаргаж байгаад нэг тогтсон, чанартайхан шиг Resume, Cover Letter, 3н үеийн түүхээ бичээд компьютер дээрээ хадгалчихъя гэж бодоод байгаа юм. Нэг зүйл хэлэхэд энэ хэсэгт би дээрхи бичиг баримтуудыг зүгээр л дурдаад өнгөрлөө шүү. Зав гарвал дараагийн бичлэгтээ тус бүрт нь дэлгэрэнгүй мэдээлэл оруулахыг хичээнэ ээ.

3. Ажлын ярилцлаганд орохдоо анхаарах зүйлс - Хэрэв та ярилцлаганд орохоор уригдсан бол яалт ч үгүй нэгдүгээр шатаа амжилттай давсан байна гэсэн үг. Баяр хүргэе! Нэгдүгээр шат гэдэг маань таны бүрдүүлсэн бичиг баримтыг шалгаж, нягтлах шат гэж хэлж болох юм. Таны бичиг баримт тухайн ажил олгогчид таалагдсан эсвэл сонирхол татсан болоод л таныг ярилцлаганд дуудаж байна гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ дээр хэлсэнчлэн өргөдөл өгсөн газар болгон тань уруу (ингэж бичдэг билүү? аан?) хариу өгнө гэж битгий горьдоорой. За даа, арван газар өгөхөд ес нь огт хариу өгөхгүй, нэг нь л хариу өгнө гэж бодох хэрэгтэй. хэхэхэ. Үнэндээ энэ арай ч хатуу харьцуулалт юм уу ? хэхэ. за яадаг юм чанга даа зүгээр тээ? Ярилцлаганд орохдоо:

- Маш цэмцгэр, албан ёсны хувцаслах хэрэгтэй шүү! Анхны уулзалт, анхны сэтгэгдлээс ажилд орох эсэх чинь шалтгаална гэдэг нэг ч их худлаа зүйл биш гэдгийг сайн анхаараарай!

- Өөртөө итгэлтэй бай ! Ямар ч тохиолдолд үг яриагаа өөртөө итгэлтэй, чанга ярих хэрэгтэй. Битгий хулгай хийчихсэн хүн шиг үгээ зөөж ядаад, ийш тийшээ бүлтэгнээд байгаарай. хэхэ. Аан тийм бас нэг зүйл сануулахад хүнтэй харьцахдаа нүд уруу нь (нэг сонин байна аа, энэ зөв үү?) эгц харж харьцаж сураарай!. Ялангуяа Америкт ажил хайж байгаа залууст маш их хэрэгтэй зүйл шүү!. Америкчууд нүдрүү нь эгц харж байгаад ярьж байгаа хүнийг их үнэлдэг юм билээ. Үүгээрээ ч гэсэн би өөртөө ямархуу итгэлтэй хүн бэ гэдгээ илэрхийлж болох юм.

- Чөлөөтэй бай, Битгий биеээ бариад байгаарай! - Энгийн, чөлөөтэй гэхдээ нэг их хэтрүүлэлгүй жоохон албан ёсны аястай суух хэрэгтэй. Хэээээв нэг өчнөөн жил ажилчихсан, туршлагатай бизнесмэн хүн шиг суух хэрэгтэй. хэхэ. Бас номхон комманд өгчихсөн юм шиг эсвэл гавлуулчихсан аятай суугаад байв аа ! сайхан мэдээрэй ! хэхэхэ. Ярьж марихдаа сайхан гар мараа хөдөлгөдөг бол хөдөлгөөд чөлөөтэй байх хэрэгтэй. (Гэртээ байгаа юм шиг ч арай сэрүүднэ шүү хүүхдүүдээ)

- Инээмсэглэл - За энэ их чухал шүү. Зөвхөн ярилцлаганд гэлтгүй хаана ч явсан хүнтэй жаахан инээмсэглэл тодруулж харьцахад нэг их илүүдээд байх зүйл үгүй. Харин ч ихэнхи асуудлууд таны талд шийдэгдэх, эерэг үр дүн авчирдаг ид шидтэй зүйл хэмээн амжилтанд хүрсэн хүмүүс хүүрнэх юм билээ. Сүүлийн үед би өөрийнхөө инээмсэглэл дээр түлхүү ажиллаж байгаа. Толинд сайхан харж байгаад л янз янзаар инээж байгаа юм даа. Яаж инээмсэглэвэл надад илүү зохиж байна гэдгээ та ч гэсэн над шиг олж илрүүлэх хэрэгтэй шүү!

Бас л нөгөө тогтсон resume-тэй болно гэдэг шиг тогтсон нэг инээмсэглэлтэй болох хэрэгтэй. Ярилцлаганд ирээд, ажил олгогчтойгоо мэндлэхдээ ч тэр, ярилцаад сууж байхдаа ч тэр аль болох инээмсэглэл нүүрэндээ туяаруулж байх хэрэгтэй шүү. Гэхдээ нэг зүйл сануулж хэлэхэд хэтрүүлвээ!!! сайхан мэдээрэй!!! Эгдүүцэж байгаа юм шиг, эсвэл дооглож байгаа юм шиг гачин сэтгэгдэл төрүүлнэ шүү. хаха. Юуууун нөгөө ажилд орох хэхэхэ. За тэр яахав. Яагаав дээ та мэдэндээ, гудамж талбайд явж байхад нэг их сайхан инээмсэглэдэг хүмүүс таардаг даа. Цаанаа л нэг буянтай, сайхан сэтгэлтэй хүн гэж бодмоор. Ээ дээ, тэр л инээмсэглэлээ та нүүрнээсээ олох хэрэгтэй. Бидний иxэнхи маань өөрт тохирсон инээмсэглэлээ илрүүлж чадахгүй, эсвэл тоохгүй байдаг болохоос биш, уул нь би хүн болгонд тийм сайхан инээмсэглэл тодордог гэж боддог шүү.

За одоохондоо нэг иймэрхүү л зүйл хэлж чадах байна даа. Үнэндээ ажил хайх тал дээр маниасаа илүү туршлагатай, хал үзэж халуун чулуу долоосон андууд зөндөө байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тиймээс боломжтой бол та бүхэн энэ сэдвээр надтай чөлөөтэй санал бодлоо солилцоорой. Хэн нэгэнд маань тус болж юуны магад тийм ээ?
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #423 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/04/01-04/22) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/10_240422
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #0401 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/09_240419 (24/04/10-04/19)
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #422 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/03/04-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/08_240329
- 2024 / 04 / 22
-2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #421 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/26-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/07_240329
-2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
-2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
HR Фото