Уулзалт зөвлөгөөн
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.13%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.01%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.68%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.18%
Ажил амьдралын тэнцвэр
- 2012 / 06 / 25
Хүний сэтгэлзүйд өнгө хэрхэн нөлөө үзүүлдэг вэ?
Өнгийг ялган харах чадвар нь ийм харьцангуй байгаа нь тухай хүний физиологи, нас хүйс мэргэжлийн онцлог, агаарын даралт салхиний хурд гэх мэт олон зүйлээс хамаарна. Тэр бүү хэл эмэгтэй хүнд сарын тэмдгийн мөчлөг хүртэл нүдний хараанд нөлөөлж хүний өнгө ялган харахад ямар нэгэн нөлөө үзүүлдэг. Харин өнгө сэтгэл зүйд хүн бүрт адилхан нелөө үзүүлдэг.
Өнгө нь амьдралд тас хар мөн цав цагаан гэж байдаггүй. Харин тэр хар болон цагаан өнгө дотор харагдаж байгаа сул өнгийг хүн харж чаддаггүй. Харин зураач болон дизайнерууд түүнийг ялган харж чаддаг. Түүнчлэн өнгө хүний сэтгэгдэлд хүйтэн ба дулаан гэсэн нөлөө үзүүлдэг бөгөөд өнгийг хромат, охрамат гэж хоёр ангилдаг. Ихэнх хүмүүс улаан бол галын өнгө тийм болохоор дулаан харин цэнхэр енгө тэнгэрийн өнгө тийм болохоор хүйтэн өнгө гэж ойлгодог. Нэг бодлоор энэ нь зөв ч юм шиг гэхдээ энэ нь үнэн хэрэгтээ ийм ойлголт байж болохгүй хүйтэн цэнхэр дулаан цэнхэр гээд өнгө бүхэн дотороо бас хүйтэн дулаанаараа ялгарч байдаг. Хүний нүдэнд гадаа байгальд харахад аливаа биетийн гэрэл туссан хэсэгт өнгө дулаан, сүүдэр хэсгээрээ хүйтэн байдаг бол өрөө тасалгаанд эсрэгээрээ гэрэлтэй хэсгийн өнгө хүйтэн сүүдэртэй хэсэг нь дулаан тонтой харагддаг. Ингээд хүний сэтгэл зүйд өнгө хэрхэн нөлөө үзүүлдэг вэ гэдгийг тайлбарлая. Цайвар цэнхэр өнгө хараад хүний сэтгэл зүйд цэвэр цэмцгэр байдал төсөөлөгддөг. Түүнээс гадна цайвар цэнхэр өнгө харахад хүний бие организмд оршиж буй Т4 гэдэг лимпоцит идэвхждэг. Энэ лимпоцит нь хүний дархлаа хамгийн чухал зүйл бөгөөд цусан дахь цагаан бөөмийг ялгаруулдаг. Тийм учраас эмнэлэг болон сувиллын газар энэ өнгө их тохиромжтой. Улбар шар өнгө хүний ходоодны шүүс ихээр ялгаруулж шүлсний булчирхайг идэвхжүүлэн хоол идэх дур өдөөдөг. Энэ өнгөөр түргэн хоолны газар, цайны газарт хэрэглэх тохиромжтой.
Мөн график дизайнерууд энэ өнгийг хүнсний сурталчилгаа болон эм зүйд ихээр хэрэглэдэг. Саарал өнгө хүнийг маш хурдан дарамтанд оруулдаг. Хүн сандарсан үед маш хүнд дарамт мэдрэгддэг. Нэгэн жишээ хэлэхэд авто машины санамсаргүй осолд ихэвчлэн саарал болон мөнгөлөг саарал машин их өртдөг гэдгийг олон орны замын цагдаа нар баталдаг. Ногоон өнгө хүнийг тайвшруулж сэтгэл санааг тогтворжуулдаг тийм учраас мэс заслын эмч нарт ногоон хувцас тавьж өгдөг. Өнгө нь рефлексээр дамжин бие мах бодид нөлөө үзүүлдэг байна.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
HR Фото