Уулзалт зөвлөгөөн
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
HR Club Mongolia
- 2012 / 08 / 13
Үлгэрлэн манлайлахын үнэ цэнэ

Тэд мэргэжил эзэмшсэн боловч мэргэшээгүй байж, суралцсан боловч хөгжөөгүй байжээ. Бид (компанийн удирдлагууд) шинэ эрч хүч, манлайлал гэж юу болох тухай сурсан хэдий ч үр ашгийг нь гаргаж чадахгүй байна.
Бизнесийн орчинд мэргэжил, ур чадвар гэдэг зүйл маш чухал ч сурсанаа амьдралд хэрэгжүүлнэ гэдэг хамгаас чухал байдаг. Байгууллага үйлдэл бус үр дүнг чухалчилдаг.

Олон удирдлага сургалт хөгжил гэдэг зүйлийг лам багшаар ном уншуулахын адилаар сэтгэдэг. Арц хүж асааж, өглөг хандиваа өргөөд багшдаа бүхнийг даатгачихвал асуудал шийдвэрлэгдлээ гэж боддог. Хувь хүний шүтэх болон итгэл бишрэлийн хувьд энэ нь байж болох л зүйл байх. Харин байгууллагын хувьд, ажил хэргийн хувьд энэ нь огт өөр асуудал юм.

Учир нь олж авсан мэдлэг чадварыг хүн өөрөө ашиглаж, хэрэглэж байж л үр дүнг нь хүртэнэ. Ийм нэгэн шог яриа байдаг: Нэг их шүтлэг бишрэлтэй хүн өдөр бүр бурханаас баян болгож өгөхийг гуйдаг байж. Олон жил уйгагүй залбирч гуйсан боловч баян болсонгүй гэнэ. Тэгээд нэг өдөр бурхандаа “Бурханд үнэнч биш муу хүмүүс хүртэл баян болоод байхад олон жил үнэнчээр шүтэж, залбирсан намайг тоосонгүй” хэмээн гомдолложээ. Хариуд нь бурхан “Хүү минь чамайг баян болгох гэж би олон жил хичээлээ чи ядаж ганц удаа сугалаач болов сугалаач дээ” гэж гуйсан гэдэг.

Манлайлал гэдэг бол зөвхөн манлайлах тухай мэдлэг бус түүнийг бодитоор хэрэгжүүлсэний үр дүн юм.

Иймд бодитоор үлгэрлэн манлайлах ур чадвар бидэнд юу юунаас илүү хэрэгцээтэй байна. Өөрөө үлгэрлэн хийхгүй байж хийж байгаа, хийхээр чармайж байгаа нэгнээ баалан муулахдаа гаргуун болжээ бид. Харин хөгжингүй болон эрчимтэй хөгжиж байгаа улс орнуудыг харахад хийж байгаа нэгэндээ олноороо урам өгөн дэмжиж, хийсэн бүтээсэн, манлайлсан нэгнээ магтан сайшааж, үлгэрлэн алдаршуулж, улс нийгэмээрээ урамшин бахдаж байна. Зөвхөн бизнес гэж явцууралгүй хүн бүрийн мэдэх спортын уралдаан тэмцээнээс энэ бүхнийг харж болно.

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрөвдүгээр байрын шагнал авсан Өмнөд Солонгосын ард түмэн тухайн жилдээ эдийн засгийн өсөлтөө өмнөх жилүүдийнхээс 2-3 хувиар өсгөж байсан түүх байна. Мөн их гүрнүүд болох АНУ, Хятад, Англи, ОХУ зэрэг улсууд олимпийн наадамд авсан медалаараа дэлхийд тэргүүлэхийн тулд байгаа бүхнээ дайчлан тэмцэлдэж байна. Учир нь бодитоор манлайлж тэргүүлж чадах юм бол улс орны урам зориг сэргэнэ, бүтээмж өсөж, хөгжил хурдасна гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэддэг учраас тэр юм.

2008 оны Бээжингийн олимпоос анхны алтан медалаа авсан Монголчууд ганцхан сарын өмнөх хар мэдээнүүдийг мартаж жинхэнэ утгаараа хотол түмнээрээ баярлаж хөөрч чадсан. Энэ хөөр баярын эрч хүч, урам зориг одооч үргэлжилсээр байгаа.

Монгол түмний энэ их урам зоригыг хөгжилд дэвшилд дайчилах хэрэгтэй байна. Монголын тамирчидын төлөөлөл спортод үлгэрлэн манлайлах эхлэлийг тавьсан, цаашид ч бүр олуулаа манлайлах болно.

Их спортын аваргууд шигээ өөрсдийн ажил, амьдралдаа, хамт олныхоо өмнө үлгэрлэн манлайлцгаая залуус аа.


Д.Бартанбаатар

Монголын Хүний Нөөцийн Институт
2012.08.08
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2017 / 10 / 23
HR CLUB: Гишүүд дэмжигчдэд зориулсан нээлттэй Workshop
Монголын Хүний Нөөцийн Институт нийт гишүүд, дэмжигчиддээ шинэ шинэлэг мэдээлэл түгээх, мэдлэгээ хуваалцах зорилго бүхний HR Update арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд HR Update - 2017 арга хэмжээ 2017.09.15 өдөр зохион байгуулагдана. Энэ удаагийн арга хэмжээнд салбарын тэргүүлэгч зөвлөхүүд оролцохоос гадна урилгаар олон улсын зөвлөх багш нар ирж, олон шинэ хандлага, мэдлэг туршлагаасаа хуваалцах болсныг дуулгахад таатай байна.
- 2017 / 09 / 06
Ажилтнуудынхаа зан төлвийг таньж ирээдүйд гаргах үйлдэл, байр байдлыг тодорхойлсоноор амжилт гаргах, байгууллага болон ажил үүрэгтээ тохирох эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүгнэн тодорхойлох боломжтой боллоо. Энэ талаарх мэдээлэл, агуулгаас суралцая гэвэл Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HR Club Mongolia -н гишүүд дэмжигчдийн ээлжит уулзалтанд урьж байна.
- 2017 / 08 / 08
-2020 / 02 / 26
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HR CLUB MONGOLIA ГИШҮҮД ДЭМЖИГЧДИЙН УУЛЗАЛТ/СУРГАЛТ амжилттай зохион байгуулагдлаа.
-2017 / 05 / 17
Эрхэм таныг Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HR CLUB MONGOLIA -н гишүүд дэмжигчдийн ээлжит уулзалт/ сургалтанд урьж байна.
-2017 / 04 / 29
Амралт гэдэг бол ажлаа өөрчлөхийн нэр” И.П.Павлов. Хамгийн сайхан зүйл бол ажиллах. Хамгийн сайхан амралт ч бас ажиллах гэвэл та итгэх үү? Яасан хэнхэг амьтан бэ! Ажлын хэнээ туссан амьтан л тэгэж хэлэх байх гэж та сая бодох шиг боллоо... үгүй ч байж магад...
HR Фото