Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
HR news
- 2012 / 10 / 11
Нэрнээс цаашгүй ''цахим үнэмлэх''
даан хүлээлгэсэн миний талаар бүхий л мэдээллийг багтаасан цахим 
үнэмлэх минь гар дээр ирлээ. “Зургаа хараад цочив” хэмээн олон хүн 
анхааруулж байсан болохоор үнэмлэхээр авсан анхны сэтгэл дундхан. Гэхдээ
 л  тухайн  хүнийг илтгэж нэрийн хуудас болж явах учиртай бичиг баримт 
гэхэд арай биш ээ. Ялангуяа тэр зураг нь. Шинэчлэсэн бүртгэлд хамрагдаж,
 гарын хуруунууддаа цаг бүртгэгч шиг зүйлд уншуулж байхад л нэг хүүхэн 
“алив наашаа хар. Одоо инээгээрэй” гээд л зураг дараад байсан. Дараа нь 
ямар гарсан бол  гээд харах гэхээр “Хүн их байна. Цаашаа бол энэ зураг 
та нарт ямар ч хамаагүй” гээд байгаагүй бол ядаж л "цахим үнэмлэхэн дээр
 тавигдах зураг шүү" гэдгийг хэн нэгэн хажуугаас шивнэсэн бол хэдэн 
"сөөвийсөн" үсээ дарж байгаад зургаа даруулахгүй юу. Одоо ч нэгэнтээ 
өнгөрсөн л дөө. Хуучин үнэмлэх хайчлаад хаячихсан. Тэгэхээр царай муутай
 ч гэсэн шинэ цахим үнэмлэхээ ашиглахаас өөр арга болж байна

Анх оюутан болдог жилээ үнэмлэхний зургаа нэг бүтэхгүй газар даруулж байсан. Тэгээд бараг л дөрвөн жил их сургуулийн оюутан гээд баталчих ганц үнэмлэхнээсээ ичиж явж билээ. Аз болж хэтэвчээ хулгайд алдаж, үнэмлэхээ шинээр сольж байсан. Одоо ч энэ цахим үнэмлэхээ хаячхаад дахиад шинээр авмаар санагдах юм. Гэвч урьдах хүмүүсээ бүрэн үнэмлэхжүүлж дуусаагүй байхад мань мэтийн "хүндүүд" дахин шинэ үнэмлэхтэй болно гэдэг ч худлаа байхаа. Тиймээс хэрэгтэй газар нь гялс гаргаж үзүүлчихээд бусад үед далдхан шиг хийгээд л явж байхаас.

Ажилдаа хариуцлагагүй хандсан хүмүүсийн балгаар хэдэн хүн над шиг бодолтой яваа болоо. Ямартаа ч үнэмлэх тараах ажлын явц улсын хэмжээн 70 орчим хувьтай явагдаж байгаа гэж албаны хүн нь мэдэгдсэн. Тэгэхээр цахим үнэмлэхээ авах ёстой хүмүүсийн 70 орчим хувь нь цочролд ороод, үлдсэн нь ямар зурагтай үнэмлэх ирэх болоо гээд хүлээж суугаа байх нь.

Гэтэл манай цахим чинь урдын үнэмлэхээс ч дор юм шив. Учир нь шилжилт хөдөлгөөн хийхээр бол хуучин хаяг бичсэн дөрвөлжин цаас иргэний үнэмлэх дээр наадаг байсан бол одоо зайвал шинээр авах ёстой болсон байна. Уг нь цахим үнэмлэхний давуу тал нь элдэв янзын бичиг цаас давхарлаж наахгүйгээр дотор нь байгаа мэдээллийг нь өөрчлөөд шилжилт хөдөлгөөн хийгдчих юм байна даа гэж бодож байсан нь худлаа боллоо. Тэгээд л хаяг солигдох болгонд мөнгө төлөөд шинээр хийлгэх юм байна л даа.

Мөн цахим үнэмлэхээ авсан хүмүүс анзаарсан бол таны үнэмлэх дугаар гээч зүйл огт байхгүй. Өнөөдөр ажилд орохоор анкет бөглөхөд үнэмлэхний дугаар шаардлагатай болдог. Харин та цахим үнэмлэхтэй учраас анкет бөглөж чадахгүй болж байна. Энэ талаар албаны хүн тодруулахад “Шинэ үнэмлэхтэй болсноор ихэнх албан бичигт регистрийн дугаар шаарддаг болж байгаа. Хэрвээ үнэмлэхний дугаар зайлшгүй шаардлагатай гэж үзсэн албан байгууллага байх юм бол үнэмлэх уншдаг тоног төхөөрөмж худалдаж авч суурилуулах хэрэгтэй” гэлээ. Үүнээс харахад та байгууллагуудыг үнэмлэх уншдаг тоног төхөөрөмжтэй болтол хүлээх, эсвэл байгууллагууд анкетаа өөрчлөх гэсэн сонголтуудтай болж байгаа юм байна. Энэ мэтээр цахим үнэмлэхээ гүйцэт тарааж дуусаагүй байж л асуудлууд ар араасаа ундраад эхэллээ дээ.

Эх сурвалж: Оллоо.мн
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 11
Танд байгууллагынхаа хүний нөөцийг удирдахад илүү бодлогын, илүү стратегийн түвшний оновчтой шийдвэр, илүү шинэлэг шийдэл гаргах шаардлага үүсэж байна уу? Бид Танд дараахь шинэчлэгдсэн шинэ, практик сургалтын агуулгыг санал болгож байна.
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM)-д суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A (A040) мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн нийт төгсөгч нартаа баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе!
- 2024 / 04 / 01
БНСУ-н Сөүл хотод зохион байгуулагдах HRD CONFERENCE 2024 олон улсын арга хэмжээ | туршлага судлах тусгай хөтөлбөрт урьж байна.
- 2024 / 03 / 31
-2024 / 03 / 30
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM) агуулгад суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A мэргэшүүлэх хөтөлбөр үргэлжилж байна.
-2024 / 03 / 30
Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ | "Байгууллагын ёс зүй ба ажилтны хандлага" сэдэвт сургалт зохион байгуулав
-2024 / 03 / 26
МХНИ: Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM) агуулгад суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A (A039) мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн нийт төгсөгч нартаа баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе!
HR Фото