Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.92%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.23%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.08%
Гишүүдийн булан
- 2013 / 04 / 27
Ажил таслалтыг бууруулах менежмент (L1)
Ажил таслалтаас үүдэх зардал бизнесийг эрсдэлд оруулж байдаг харин энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар Dr Martin Cross зөвлөж байна. Танай байгуулагын ажил таслалтын үзүүлэлтийн түвшин ямар байна вэ? Хэрвээ та тийм ч амар хариулж чадахгүй байгаа бол ажил таслалтын бүртгэлийн тайланд дүгнэлт хийх энгийн арга байна. Хүний нөөцийн менежер ажиллагсдын ажил хэрэг, эрүүл мэндийн хамгааллыг нэмэгдүүлэх мөн байгууллагын бүтээмж, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Үндсэн ойлголт  ихэнх байгууллагын хувьд өвчний улмаас чөлөө авах, ажил таслах гэх зэргээр  зайлшгүзй шалтгааны улмаас бизнесийн үйл ажиллагаанд зардал гардаг. Хэрвээ удирдлагын алдаанаас үүдсэн буюу ажил таслалтыг тэмдэглэдэггүй, хайхрамжгүй хандаг бол ажил тан ч мөн адил тэгж хандана 
гэдгийг санагтун. 


Энэ жишээ Австралийн ажил таслалтын хамгийн том хүчин зүйл болдог. Өнгөрсөн жил Direct Health Solutions байгууллага 185 байгуллагын 1,2 сая ажилчдаас судалгаа авсан байна. Судалгааны дүнд Австралийн нэг хүн бүтэн жилд 9 хоногийн ажлыг тасалдаг гэсэн тооцоо гарсан. Их Британид явуулсан судлагаа нэг хүн бүтэн жилийн хугацаанд ажлын 7 өдрийг тасалдаг үзүүлэлттэй. Австралид өвчний улмаас ажил таслалт өндөр үзүүлэлттэй байна.


Шалтгаангүй ажил таслалтыг бууруулах  шалтгаан:
1.    Бүтээмж  Цаг бол мөнгө, хэрвээ ажлын цаг хугацааг тусгаагүй бол ажлын уялдаа, зохион байгуулалт  алдагдаж улмаар ажил таслалт, ажиллагсдын ёс суртахууны доголдол газар авна.
2. Бодит ашиг  шалтгаангүй ажил таслалт байгууллагын зардлыг нэмэгдүүлдэг:
Цалин буурах:  Direct Health Solutions байгууллагын судалгаагаар Австралийн эдийн засагт ажил таслалтын улмаас жил тутам  26,6$, нэг хүнд 3,017 $ ийн зардал учруулсан болохыг тооцоолжээ.  1000 ажиллагсадтай байгууллагын хувьд 8,620  өдрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг алдсан бөгөөд энэ нь ойролцоогоор 3сая долларын өртөг бүхий байна.
Ашгийн алдагдал: байгууллагын зүгээс ажиллагсдад зардал гаргадаг /байгууллагын хөдөлөр эрхлэлтийн талаарх зөвлөгөө өгөх/ эсвэл голлох ажиллилагсад өвчний улмаас чөлөө авах зэрэг нь үйл ажиллагааг хэвийн явуулахад бэрхшээл учруулдаг.
Удирдах болон тайлагнах: ажил таслалтийн бүртгэл хөтлөлт, тайланг нарийвчлан хийх, ажлын ачаалал тэнцвэржүүлэх болно.   Зарим томоохон боловсруулах болон тээврийн компаниуд харилцах утасны тусламжтайгаар ажил таслалтын бүртгэлийг хийдэг.   Гэвч ихэнх байгууллагуудад ажил таслалтын нэгдсэн бүртгэл, хөтлөлт байдаггүй. Бүртгэлийн тусламжтайгаар ажилд зарцуулж буй хугацааг үнэлнэ.
3. Эрсдэл байгууллагын эрсдэлийг нэмэгдүүлдэг
 Эрсдэл ажил таслалтын бүртгэл муугаас үүдэн байгууллагад дараах эрсдэл гарах магадлалтай: Эхнийх, байгууллага ажлын байранд хууль, дүрэм баримтлахгүй байх (гэнэтийн осол болон аюулгүй ажиллагааны сэрэмжлүүлэг). Хоёрдугаарт , удирдлагын бууруугаас ажил таслалт өндөр байсан ч цалин, даатгалын систем үйлчилсээр байх. Гуравдугаарт , ажил таслалтын талаарх мэдээллийн сан дутагдалтайгаас хуулийн өмнө ажил олгогч тал хохирох.  Хамгийн сүүлд, Employee Assistance Programm-ийг ажиллагсдад хүргэхэд бэрхшээл үүснэ.

Ажил таслалтын менежмент бизнесийг хүчирхэгжүүлэгч болох нь  Ажил таслалтын менежментийн ерөнхий бүтэц, бодлогыг байгууллагын хэрэгцээнд тохирсон, шударга системээр хэрэгжүүлэх нь үр дүнтэй.
Дараах жагсаалтад анхаарна уу:
1. Ажил таслалтын удирдлагаар бизнесийн уналтаас сэргийлэх нь  Ажил таслалтын дүрэм журмыг тодорхой болгох.  Ажил таслалтыг зохицуулах тодорхой бодлогыг боловсруулсан бол хэрэгцээтэй үед ажилтантай тодорхой мэдээлэл солилцох, бэрхшээлтэй нөхцөл үүсэхээс сэргийлж чадна. Ажил тасалсан ажилчдын мэдээллийг бүртгэх: нэр, ажил тасалсан эхний өдөр, ажил таслалтын үргэлжилсэн хугацаа, ажлын байран дээр осолдслн эсэх, ажил таслах болсон шалтгаан /стресстэй холбоотой гэх мэтээр шалтгааныг хэрхэн арилгах талаар арга хэмжээ авна/ болон бусад мэдээллийн бүртгэл хөтлөн, тайлан бэлтгэнэ.  Эдгээр мэдээлэл нь удирдлагын багийг бизнесийн уналтаас сэргийлэх арга хэмжээ авахад тусална. Хүн бүр энэхүү мэдээллийн санд бүртгэгдэх ёстой. Эдгээр мэдээлэлд үндэслэн ажлыг ахин төлөвлөнө.
 2. Ажил таслалтаас урьдчилан сэргийлэх
Ажилтаны одоогийн нөхцөл байдлаас үүдэн шаардлагатай тохиолдолд / хөдөлмөрийн чадвар буурах, тураалд орох, хүч сулрах шинж тэмдэг илэрсэн/ эмчид хандах хэрэгтэй тааар зөвлөмж өгнө. Хэрвээ өвчлөлийн шалтгаан стресстэй холбоотой бол зөвлөгө өгөх шаардлагатай. Энэ мэтчилэн ажилтанд эрт зөвлөгөө өгснөөр тэднийг ажил таслах нөхцөл үүсгэх бус хагас цагаар ажиллуулах боломжтой.
2.    Бизнес дэх ажил таслалтын менежментийг хэрэгжүүлэхийн давуу тал . Ажил таслалтын менежментийг тогтмол хэрэгжүүлснээр ажилтныг эрсдэлээс хамгаална.
Одоо үед ажил таслалтын бүртгэлийн тайланг бүх менежерүүд, хэлтэс, компанийн түвшинд хийх болсон. Компанийн ёс суртахууны хэм хэмжээг тогтоогч нь ажил таслалтын менежмент болдог...

Эх сурвалж: HUMAN CAPITAL сэтгүүл
Үргэлжлэлийг тус сэтгүүлээс


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #423 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/04/01-04/22) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/10_240422
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #0401 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/09_240419 (24/04/10-04/19)
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #422 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/03/04-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/08_240329
- 2024 / 04 / 22
-2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #421 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/26-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/07_240329
-2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
-2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
HR Фото