CRC сертификат олгох сургалтыг монголдоо анх удаа нэвтрүүлж
байгаа монголын хүний нөөцийн институт, хүмүүнлэгийн их сургуулийн эрдмийн
сургуулийн бакалавр, магистр, докторын ангийн 100 гаруй оюутнуудад анхны
сургалтаа явуулж нээлтээ хийлээ.
Олон Улсын хэмжээний CRC хөтөлбөрийг их, дээд сургуулиа төгсөөд ажил хайж буй оюутан залуус, албан байгууллагуудын шинэ ажилтнуудад зориулан ур чадвар олгодог CRC буюу албан тушаалын бэлтгэлжилтийн сертификат олгох сургалтыг Монголдоо анх удаа нэвтрүүлж байгаа Монголын Хүний Нөөцийн Институт, Хүмүүнлэгийн Их Сургуулийн Эрдмийн Сургуулийн бакалавр, магистр, докторын ангийн 100 гаруй оюутнуудад анхны сургалтаа явуулж нээлтээ хийлээ. Үүнээс гадна Монголын Хүний Нөөцийн Институт их дээд сургуулиудын номын санг дэмжих нийгмийн хариуцлагын хөтөлбөрийг давхар хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Хүмүүнлэгийн Их Сургуулийн номын санд 2000000 төгрөгийн ном, сэтгүүлийг мөн - жилийн хугацаанд үнэгүй захиалах эрхийг хандивлалаа.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |