Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
HR news
- 2016 / 03 / 20
ЯМАР АЖИЛ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНГ ӨГДӨГ ВЭ?

Хөдөлмөрийн яамнаас гаргасан эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн тайланд шинжилгээ хийсний дүнд дараах жагсаалт, орлогын хэмжээг гаргаж ирсэн байна. Жагсаалтын 1-р байр буюу хамгийн өндөр цалин авдаг ажлаар эмийн санч тэргүүлсэн буюу дунджаар долоо хоногт $1,647, жилдээ $86,000 авдаг байна. Цалингын хэмжээ нь эмч нартай харьцуулбал маш багахан хэмжээний зөрүүтэй боловч харьцангуй бага мэдлэг шаарддаг давуу талтай юм.
Эмэгтэй эмч, мэс засалч нар эмийн санч нар жагсаалтын 6-д орсон буюу дунджаар долоо хоногт $1,230 авдаг байна. Эмнэлэгийн салбар эмэгтэй хүмүүст арай олон мэргэжлийн сонголтыг олгодог ч долоо хоногт 80 цагаас илүү хагалгааны өрөөнд зогсохыг сонгохоосоо илүүтэйгээр арай бага цалин бүхий ажлыг сонгодог байна. Эмийн санч, эмгэг судлалын ажил нь цалингийн хувьд тодорхой хэмжээгээр заагдсан байдаг бөгөөд хүн өөрөө цагийн хуваарь, ажлаа зохицуулах боломжтой байдаг байна.
Компьютерийн шинжээч, системийн аналистууд жагсаалтын 10-т оржээ. Долоо хоногт дунджаар $1,082, жилдээ  $56,000 –г авдаг. Жил өнгөрөх тусам компьютерын шинжлэх ухаан хөгжиж, салбарууд алсын холбоог илүүд үзэх болсноор эмэгтэй хүмүүс өндөр цалин, уян хатан байдлыг нь бодолцож компьютерын шинжлэх ухааныг ихээр сонирхох болсон байна.

Эмэгтэйчүүдийн олох орлого жил өнгөрөх тусам ихэссээр байгаа хэдий ч  10 жилийн өмнөхөөс 10 %-р л өөрчлөгдсөн байна. Энэ нь магадгүй эмэгтэйчүүд ихэнхдээ захиргааны менежер, сувилагч, багш зэрэг мэргэжлийг сонгодогтой нь холбоотой байх. Захиргааны ажилтанууд эмийн санчаас 36 дахин олон байдаг, гэхдээ цалин нь бага байдаг.
Гэхдээ өндөр цалин авдаг менежерүүд олон бий. Жишээ нь санхүүгийн менежер, нягтлан бодогч, төсвийн ажилтан гэх мэт.  Хүний нөөцийн эмэгтэй ажилтан жагсаалтын 8 –д орсон буюу долоо хоногт дунжаар $1,137 авдаг байна.

No. 1: Эмийн санч
Долоо хоногт дунджаар : $1,647
Жилд дунджаар : $85,644 
Боловсролын түвшин : PCAT; Эм зүйч доктор; 6-7 жил анагаахын чиглэлээр сурсан байх
No. 2: Гүйцэтгэх захирал
Долоо хоногт дунджаар :$1,603
Жилд дунджаар : $83,356 
Боловсролын түвшин :Бизнесийн удирдлагын бакалавр ба түүнээс дээш, бусад шаардлагууд
No. 3: Хуульч
Долоо хоногт дунджаар :$1,509
Жилд дунджаар : $78,468 
Боловсролын түвшин : LSAT; 7 жил хуулийн чиглэлээр сурсан байх
No. 4: Компьютерын инженер
Долоо хоногт дунджаар :$1,351
Жилд дунджаар : $70,252
Боловсролын түвшин: Компьютерын шинжлэх ухааны бакалавр
No. 5: Мэдээллийн системийн менежер
Долоо хоногт дунджаар : $1,260
Жилд дунджаар : $65,520
Боловсролын түвшин: Бакалавр зэрэг
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 26
Хүний нөөцийн удирдлагын мэргэшүүлэх (MHRI/Level-B) түвшний үндсэн сургалтын суралцагчид хөтөлбөрөө бүрэн дүүргэж сертификатаа гардан авлаа.
Танд байгууллагынхаа хүний нөөцийг удирдахад илүү бодлогын, илүү стратегийн түвшний оновчтой шийдвэр, илүү шинэлэг шийдэл гаргах шаардлага үүсэж байна уу? Бид Танд дараахь шинэчлэгдсэн шинэ, практик сургалтын агуулгыг санал болгож байна.
- 2024 / 04 / 11
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM)-д суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A (A040) мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн нийт төгсөгч нартаа баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе!
- 2024 / 04 / 01
-2024 / 03 / 31
БНСУ-н Сөүл хотод зохион байгуулагдах HRD CONFERENCE 2024 олон улсын арга хэмжээ | туршлага судлах тусгай хөтөлбөрт урьж байна.
-2024 / 03 / 30
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM) агуулгад суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A мэргэшүүлэх хөтөлбөр үргэлжилж байна.
-2024 / 03 / 30
Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ | "Байгууллагын ёс зүй ба ажилтны хандлага" сэдэвт сургалт зохион байгуулав
HR Фото