Сургалт, хөгжил
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.83%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.53%
Байгууллагын сургалт (CTP)
- 2016 / 04 / 29
2015/TOP21 ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНД ЯМАР АСУУДЛУУДЫГ ЗААВАЛ ТУСГАХ ЁСТОЙ ВЭ?

Хөдөлмөрийн гэрээнд ямар асуудлуудыг заавал тусгах ёстой вэ?


Хөдөлмөрийн гэрээнд тухайн хийж гүйцэтгэх ажил, үүргийн онцлогоос хамааран тодорхой нөхцлүүдийг тусгадаг. Гэрээний нөхцлийг тохироход талууд тэгш эрхтэй бөгөөд хэн нь ч гэрээний нөхцлийн талаар саналаа хэлэх эрхтэй. Нэг тал дангаараа гэрээний нөхцлийг өөрчилж болохгүй.

Дараахь 4-н гол нөхцлүүдийг гэрээндээ заавал тохиролцон тусгана. Vүнд:
1.Ажлын байрны буюу албан тушаалын нэр;
2.Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг
3.Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ;
4.Хөдөлмөрийн нөхцөл.

Хэрэв эдгээрийн аль нэгийг тохироогүй, гэрээндээ тусгаагүй бол гэрээ байгуулсан гэж үзэхгүй.

Гэрээний “гол нөхцлийг тохироогүй бол” гэдгийг юу гэж ойлгох вэ?


“Хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн аль нэгийг тохироогүй бол” гэдэгт гол нөхцлүүдийн аль нэгийн талаар ажил олгогч болон ажилтан амаар тохиролцон ажил үүрэг гүйцэтгэж байсныг хамааруулахгүй. Энэ нь бичгээр гэрээ байгуулаагүй ч амаар тохироод ажил үүргээ гүйцэтгэж байсан бол хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйд тооцохгүй гэсэн үг биш.

Хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүдийг хэлэлцэн тусгах талаар тодруулан өгнө үү?


Ажил олгогч хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил, албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах, үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл журмыг баталж мөрдүүлэх үүрэгтэй. Иймд гэрээний гол нөхцлүүд нь эдгээр журам, зааварт үндэслэгдсэн байх нь зүйтэй. Хөдөлмөрийн нөхцлийн хувьд мөн ажил олгогч нь ажлын байр тус бүрийнхээ хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон байх үүрэг хүлээдэг.

Гол нөхцлөөс гадна бусад ямар нөхцлүүдийг гэрээнд тусгах вэ?

Хөдөлмөрийн гэрээнд “гол нөхцлөөс” гадна дараахь “бусад нөхцлүүдийг” тусгах ёстой. (УДШ-ийн 2006.7.3-ны 33 дугаар тогтоол) Vүнд:
• хөдөлмөрийн гэрээний болон ажил үүрэг гүйцэтгэж эхлэх хугацаа,
• нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал, бүх төрлийн хөнгөлөлт, тэтгэмж, тэдгээрийг олгох нөхцөл журам,
• ажил, амралтын цаг, тэдгээрийн үргэлжлэх хугацаа,
• хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага,
• ажилтны эрх зүйн болон хувийн байдлын онцлог (тухайлбал, эмэгтэй, насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй, одой хүмүүсийн болон ахмад настны, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлмөр гэх мэт)-той холбоотой асуудлын талаар талуудын харилцан тохиролцсон нөхцлүүдийг хамааруулна.

Хөдөлмөрийн гэрээ нь хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна гэснийг тодруулж өгнө үү?


Энэ нь хөдөлмөрийн гэрээнд тусгасан нөхцлүүд нь байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа хамтын гэрээ болон салбар, нутаг дэвсгэр, улсын хэмжээний хэлэлцээрээр тохирсон нөхцлөөс дордсон байх ёсгүй гэсэн үг. Жишээлбэл, хамтын гэрээнд өвчтэй хүн асарсан үед тэр хугацааны цалин хөлсийг бүрэн олгохоор тохирсон бол таны хөдөлмөрийн гэрээнд цалингийн тодорхой хувиар, эсвэл олгохгүй байхаар тусгасан байж болохгүй гэсэн үг.
Хэрэв хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл байвал тэр заалт хүчин төгөлдөр бус болох юм.


Хөдөлмөрийн гэрээ хэзээ хүчин төгөлдөр болох вэ?

Хөдөлмөрийн гэрээ нь талууд (ажил олгогч ба ажилтан хоёр) гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болдог юм. “Гарын үсэг зурсан” гэдэгт хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч иргэн болон ажил олгогч хуулийн этгээд, байгууллагыг төлөөлж эрх бүхий албан тушаалтан, мөн нөгөө талаас ажилд орохыг хүссэн эрх зүйн чадамж бүхий иргэн өөрөө гарын үсэг зурсан байхыг хэлнэ.(УДШ-ийн 2006.7.3-ны 33 дугаар тогтоол)

Бичгээр байгуулаагүй ч ажил үүргээ хийж байгаа бол гэрээ байгуулаагүй гэж үзэх үү?

Ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн байгуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцааг амаар тохиролцсон үеэс эхэлсэн гэж тооцож болно.

Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бол яах вэ?


Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 5000-20000 төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 50000-100000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч буюу шүүгч торгоно.
Хуульд зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй байдаг.
Түүнчлэн хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй.
Хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар байгуулдаг уу?

Тиймээ. Шинээр ажилд орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчидтай ажил олгогчийн хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон туршилтын болон сургалтын хугацаатай хөдөлмөрийн гэрээг заавал байгуулдаг. Энэхүү гэрээний хугацаа нь 6 сараас илүүгүй байна. Энэ нь шинэ ажилтныг тухайн ажилд дадлагажуулж, ажлын баримжаа олгох зорилготой юм.

Туршилтын хугацаа дуусвал яах вэ?


Туршилтын болон сургалтын хугацаа дууссан бол хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах ёстой. Хэрэв туршилтын хугацаа дууссан ч хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулахгүй байгаа бол хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн үг. Иймд туршилтын хугацаа дуусах үеэр ажилтан болон ажил олгогч өөрсдөө санаачлан шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой.

Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулдаг уу?

Тиймээ. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу хугацаагүй байгуулж болно. Хэрэв ажилтан та байнгын ажлын байранд ажилладаг бол ажил олгогчоос таньтай хөдөлмөрийн “хугацаагүй” гэрээ байгуулах үүрэгтэй.
Гэхдээ байнгын ажлын байран дах хөдөлмөрийн гэрээг ажилтан болон ажил олгогч хоёр талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болдог.

Талууд харилцан тохиролцож хугацаатай гэрээ байгуулах гэдгийг тайлбарлаж өгнө үү?

Хөдөлмөрийн хуулинд зааснаар байнгын ажлын байранд байгуулах хөдөлмөрийн гэрээг “талууд харилцан тохиролцсоноор” хугацаатай байгуулж болно гэдэг нь ажилтан ба ажил олгогчийн хэн алины санаачлагаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарах юм. Тодруулбал, энэ нөхцөлд шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийлэлийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байх ёстой юм.(УДШ-ийн 2006.7.3-ны 33 дугаар тогтоол)

“Байнгын ажлын байр” гэдгийг хэрхэн ойлгох вэ?

“Байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу, түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч болон түүний төлөөлөгчийн удирдлагын дор, баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг хэлнэ.

Хөдөлмөрийн гэрээг ямар үед хугацаатай байгуулдаг вэ?


Хөдөлмөрийн гэрээг дараах тохиолдолд хугацаатай байгуулдаг. Vүнд:
1.ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл,
2.улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар,
3.шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын хугацаагаар,
4.дагалдан суралцагчидтай сургалтын хугацаагаар тус тус хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж болно.

Ажил, албан тушаалыг ямар тохиолдолд хэвээр хадгалдаг вэ
?

Дараахь тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалдаг. Vүнд:
1.төрийн байгууллагын сонгуульт үүрэг гурван сар хүртэл хугацаагаар гүйцэтгэж байгаа;
2. ээлжийн амралттай байгаа;
3.эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа;
4. жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа;
5.хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийхэд болон хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан ажил хаялтад оролцож байгаа;
6. цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ албанд татсан тухай цэрэг татлагын комиссын шийдвэр гартал;
7. хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдол.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан ч ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа бол гэрээг дахин шинээр байгуулах уу?

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусах үед талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцдог. Иймд гэрээг дахин шинээр байгуулах шаардлагагүй.

Хөдөлмөрийн гэрээний хугацааг яаж тодорхойлдог вэ?

“Хугацаатай гэрээ” гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанлийн он, сар, өдрөөр, эсхүл жил, улирал, сараар, үйл явдлаар (тухайлбал, ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж буй ажилтан эргэж ажилдаа ортол гэх мэт) тодорхойлогдсон байна. Энэхүү гэрээний хугацааг тоолохдоо Иргэний хуулийн хугацаа тоолох журмыг хэрэглэнэ.

Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажиллуулах тохиолдол их байдаг. Гэрээгүй ажиллаж байгаад осолд орсон бол яах вэ?

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил, үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд тэдний хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэх бөгөөд харин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтны буруугаас болсон нь тогтоогдвол маргааныг Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэнэ. Ажилтны буруугаас болсон бол энэ нь ажилтан хөдөлмөрийн хуулийн дагуу хохирлоо нөхөн төлүүлэх эрхээ алдана гэсэн үг юм.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 01 / 08
Зөвлөх үйлчилгээ болон "Байгууллагын захиалгат сургалт" сургалт, танхимын сургалтуудын 2023-2024 оны хөтөлбөр болон танилцуулга.
Жил бүрийн сүүлийн улирал уламжлал болгон танилцуулдаг тухайн жилийн хамгийн их захиалга авсан, эрэлттэй байсан байгууллагын сургалтын агуулгыг танилцуулж байна.
- 2023 / 01 / 08
Corporate Training: ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Зорилго: Хэрэглэгч, үйлчилүүлэгчийг хүндэтгэх, сэтгэл ханамж болон давтан худалдан авалтыг нэмэгдүүлэх арга зүйд суралцана.
- 2022 / 07 / 02
-2021 / 06 / 07
Байгууллагын захиалгат сургалтын "Шинэчлэгдсэн - Шинэ" сэдвүүдийг танилцуулж байна. (Хамт олны хандлагын сургалтууд)
-2020 / 03 / 19
Жил бүрийн сүүлийн улирал уламжлал болгон танилцуулдаг тухайн жилийн хамгийн их захиалга авсан, эрэлттэй байсан байгууллагын сургалтын агуулгыг танилцуулж байна.
-2019 / 01 / 03
Ажлын байр идэвхтэй хайгчдийн анхааралд: Шинэ ажлын байран бэлтгэх CRC сертификат олгох сургалтын шинэ элсэлт 2019.01.21 эхлэнэ.
HR Фото