Сургалт, хөгжил
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
Байгууллагын сургалт (CTP)
- 2016 / 05 / 02
2015/TOP21 багаар ажиллахын ач холбогдол
Түүнчлэн үүний улмаас үлдсэн хүмүүст хоорондоо нягт хамтран ажиллаж, асуудлыг илүү уян хатан шийдвэрлэх шаардлага тулгардаг байна. Ийм нөхцөлд багийн үйл ажиллагаа явуулах нь дараах олон талын ач холбогдолтой ажээ.

Зарим нэг тун ярвигтай чухал асуудлыг зөвхөн багийн хүчин чармайлтаар шийдэхээс өөр аргагүй болсон. 
  • Асуудлыг хамтын хүч чармайлтаар шийддэг тул багаар ажиллаж гаргасан шийдэл хувь хүний гаргах шийдлээс илүү шуурхай байдаг.
  • Сайн санлайлал болоод багаар ажиллах арга нь хувь хүний мотивацийг дээшлүүлдэг.
  • Багаар гаргасан шийдвэр нь ихэнхдээ ганц нэг хувь хүний гаргасан шийдвэрээс илүү сайн байдаг.
  • Багаараа гаргасан санал нь хэн нэгэн хувь хүний гаргасан саналаас илүү их жин татдаг.
  • Багаар ажиллах нь багийн гишүүдийн ур чадвар, туршлагыг бүгдийн өмнө “нээж” өгөх нөөцийг илүү үр ашигтай ашиглаж, шинэлэг шийдлийг бий болгоно.
Багаар ажиллах нь байгууллагын доторх харилцаа, мэдээлэл хуваалцах явдлыг эрчимжүүлж, хувь хүмүүс болоод нэгжүүдийн хоорондох хамтын ажиллагааг өгсгөдөг байна.Ажилчдын дунд өөриймсөг хандлага, аливааг эзэмшиж байгаагаа ухамсарлах сэтгэхүй, мөн хариуцлага өсөн нэмэгдэж байдаг нь 2-р бүлэгт өгүүлсэн хүмүүсийн мотивацийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Өндөр гүйцэтгэл бүхий багийн хувьд:
  • Зорилго нь нийтлэг, эрч хүч нь төвлөрсөн, зорилт гь тодорхой, үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байдаг тул бүтээмж нэмэгдэнэ.
  • Аливаад шуурхай хандана.
  • Илүү уян хатан болж, өөрчлөлтөд дасан зохицох чадвартай болно.
  • Асуудал шийдвэрлэх, шинэ санаа гаргах, бүтээлчээр сэтгэх үйл явц нь эрс сайжирна.
  • Багийн доторх болон гаднах харилцаа холбоо нь сайжирна.

Баг бүрдүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн нөхцөлд ил шидэт хам үйлдэл /синержи/ үр нөлөө бий болох хэдий ч төлөвлөлт, менежерийн цаг зав, сургалт зэрэгиасуудал нэлээд хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг байнга санах хэрэгтэй.Гэвч ямар ч өндөр гүйцэтгэл байхгүй “баг”-ийн илүүдэлд автсан байгууллага олон байдаг.Хүмүүс ихэнхдээ мэдээлэл наймаалцах, өөрсдийн ажлын талаар ярилцах, эсвэл бусад хүмүүс өөрийг нь сонсохгүй байгаа талаар гомдоллох гэж хурал цуглаанд оролцдог байна.Хэрвээ ингэдэг бол үүнийг баг гэж нэрлэх аргагүй юм.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 01 / 08
Зөвлөх үйлчилгээ болон "Байгууллагын захиалгат сургалт" сургалт, танхимын сургалтуудын 2023-2024 оны хөтөлбөр болон танилцуулга.
Жил бүрийн сүүлийн улирал уламжлал болгон танилцуулдаг тухайн жилийн хамгийн их захиалга авсан, эрэлттэй байсан байгууллагын сургалтын агуулгыг танилцуулж байна.
- 2023 / 01 / 08
Corporate Training: ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Зорилго: Хэрэглэгч, үйлчилүүлэгчийг хүндэтгэх, сэтгэл ханамж болон давтан худалдан авалтыг нэмэгдүүлэх арга зүйд суралцана.
- 2022 / 07 / 02
-2021 / 06 / 07
Байгууллагын захиалгат сургалтын "Шинэчлэгдсэн - Шинэ" сэдвүүдийг танилцуулж байна. (Хамт олны хандлагын сургалтууд)
-2020 / 03 / 19
Жил бүрийн сүүлийн улирал уламжлал болгон танилцуулдаг тухайн жилийн хамгийн их захиалга авсан, эрэлттэй байсан байгууллагын сургалтын агуулгыг танилцуулж байна.
-2019 / 01 / 03
Ажлын байр идэвхтэй хайгчдийн анхааралд: Шинэ ажлын байран бэлтгэх CRC сертификат олгох сургалтын шинэ элсэлт 2019.01.21 эхлэнэ.
HR Фото