Сургалт, хөгжил
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
Байгууллагын сургалт (CTP)
- 2016 / 05 / 02
2015/TOP21 ИДЭВХЖҮҮЛЭЛТИЙН АРГА ЗҮЙД СУРАЛЦАХУЙ

Энэ л хэрэгцээ шаардлагыг удирдлагууд ажилтануудаа урамшуулахад хэрэглэдэг. Хүн өөрийн эдийн засгийн байдлаа сайжруулахын төлөө үргэлж хүчин чармайлт гаргадгийг олж мэдсэний үндсэн дээр тэдний эдийн засгийн байдлыг дээшлүүлэх болон хувийн хэрэгцээ сонирхолыг хангахад анхаарч ажиллавал ажлын бүтээмж болоод үр ашиг сайжирна гэдгийг олж мэдсэн байна. Энэ бол орчин үеийн мотивацийн онолын эх үндэс.

 

Мотиваци - өөрийн болон байгууллагынхаа нэгдмэл зорилгын төлөө түлхэх, урамшуулах үйл ажиллагаа

 

Удирдагч нь байгууллагынхаа зорилтыг тодорхойлсны дараа ажлаа хэрхэн зохион байгуулах , хэнээр , юуг ямар хугацаанд хэрхэн хийлгэхээ сайтар бодож боловсруулах шаардлагатай байдаг бөгөөд үүний тулд ажилтануудыг нэгэн зүгт ,  нэгдмэл үр дүнд чиглүүлэх хэрэг гардаг. Иймээс удирдагчид менежирүүд зорилгод хүрэн нэгдмэл сонирхолыг хангахаар ажиллаж эхэлнэ.Хүмүүсийг хөдөлмөрт өдөөн түлхэх олон аргыг хүн төрлөгтөн хэрэглэсээр ирснийг хамгийн түгээмэл нь материаллаг урамшуулалын арга юм.уг нь хүмүүсийн орлогийн төвшин бага амжиргааны төвшин доогуур нөхцөлд мөнгөн шагналын урамшуулагч нөлөө их байдаг боловч материаллаг бус урамшуулалыг  энд бас бодолцох хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл хүнд сэтгэл санааны хувьд урам хайрлах,  дэм өгөх үйлчлэл бүхий удирдлагын нөлөөллийг хэрэглэх. Материалаг урамшуулал нь нэг талаас хүний гачигдаж байгаа материаллаг эд зүйлсээр дамжуулан хүний сэтгэл санаанд нөлөөлөн сэтгэл зүйн ханамж өгдөгөөрөө онцлог ч материаллаг бус хувийн хэрэгцээ сонирхолыг нь хангаснаар түүнээс ч дутахгүй үр дүнд хүрч болно. Жишээ нь ажилтаныг урамшуулагч бас нэгэн томоохон хүчин зүйл бол ажилтануудын ажлын сэтгэл ханамж буюу дуртай ,  сонирхолтой ажлыг нь хийлгэх явдал. өөрөөр хэлбэл хийж буй болон хийх гэж буй ажилаараа бахархах , үр дүнд нь сэтгэл ханамжтай байх явдлыг нь хөхүүлэн дэмжих. Энэ бол ажил олгогч болоод менежерүүдийн хувьд мэдээж амжилт гэсэн үг.

 

Хүнийг хөдөлгөх ,  үр дүнтэйгээр ажиллуулах , урамшуулах ухаан буюу мотивацийн хэд хэдэн онол байдгаас хамгийн их дэлгэрсэн онол нь Абрахам Маслоугийн шатлалын онол юм. Тэрээр хүний хэрэгцээг таван үндсэн хэсэгт хуваасан бөгөөд түүнийг нь хангах замаар үр дүнд хүрч болно гэж үзжээ.

 

Түүнийхээр хэрэгцээг :

 

1.     Физилогийн . Хооллох, ундлах, унтаж амрах, өмсөх, орон байртай байх

 

2.     Аюулгүй байх, ирээдүйдээ итгэлтэй байх: физилогийн хэрэгцээ ирээдүйд бүрэн хангагдаж хүрээлэн буй орчны зүгээс ямар нэгэн аюул заналгүй байх хэрэгцээ

 

3.     Нийгмийн хэрэгцээ: Хүмүүсийн аль нэг бүлэгт хамааралтай байх , нийгмийн харилцаанд орох, нийгэм, хамт олон, бүлгийн зүгээс дэмжлэг авч байх хэрэгцээ.

 

4.     Хүндлүүлэх хэрэгцээ: Өөрийн авъяас чадвар, ажлын амжилтаа бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, тэднээр хүндлүүлэх , өөрийгөө хүндлэх хэрэгцээ

 

5.     өөрийгөө илэрхийлэх: Өөрийн авъяас чадвар, дадлага, туршлага, боломжоо амьдралд хэрэгжүүлэх , хувь хүний хувьд өсөн дэвжих хэрэгцээ гэж ангилсан бөгөөд эдгээр нь доод шатны хэрэгцээнээс эхлэн хангагдах ба аль нэг хэрэгцээг хангахгүйгээр дээд шатны хэрэгцээ хангагдахгүй ээ.

 

   Хүний хэрэгцээ хязгааргүй ба нийгмийн хөгжлийг даган хувь хүн хөгжиж энэ хэрээр хэрэгцээ нь ч улам бүр өсч байдаг. Ажилтануудын хэрэгцээ олон талтай , өргөн хүрээтэй гэдгийг мэдэрч тэдгээрт  мотивацийн нөлөөлөл үзүүлэх замаар ажилчдын тодорхой хэрэгцээг хангахад чиглэн үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ бол Маслоугийн онолын гол үзэл санаа

 

*Гэхдээ мотивацийн ухаан зөвхөн хэрэгцээ, сонирхол шаардлагад найдаад дээд зэргийн  үр дүнтэй ажиллуулах,  амжилтанд хүрэхийн тулд хувь хүний зан араншингийн онцлогийг судлахыг чухалчилдаг. Энэ нь зөвхөн сангвиник,  холерик, флегматик, меленхоликийг нь тогтоогоод өнгөрөх бус ер нь ажилтануудаа урамшуулахын тулд хэн ямар зан араншинтай , түүнд нь тохируулан яаж өдөөн урамшуулж болох, энэ нь ажлын үр дүн болоод баг хэрхэн нөлөөлөх гэдгийг ултай суурьтай тооцоолно гэсэн үг.

 

  Зарим хүн доод шатны ажилагсадтайгаа нэг янзаар , дээд хүмүүстэйгээ өөр нэг янзаар харилцдаг. Эхнэр хүүхэд , ах дүү, ажлын хамт олон , үл таних хүн гэх мэт янз бүрийн хүмүүстэй нэг л сэдвээр янз янзаар харилцдаг. Тэгвэл бизнесийн аливаа үйл ажиллагаанд харилцаж буй хүнийхээ жинхэнэ мөн чанарыг мэдэх нь туйлын чухал. Тантай харилцаж буй хүн бүрийн дотоод гол санааг нь л олж мэдэрхийг л хичээх хэрэгтэй. Аль ч бизнес хүмүүсийн хоорондын харилцаан дээр шийдэгддэг учраас хэдий хурдан, үнэн зөвөөр хүнийг олж харна, төдий чинээгээр бизнес тань үр ашигтай, өгөөжтэй байх болно.

 

Тэгвэл ажилтануудыг зохион байгуулдаг, тэднийг урамшуулдаг, удирдлагын зүгээс хамгийн ойр ажилладаг менежер гэж хэн бэ? Сайн менежер байхын тулд ямар ямар шинжийг агуулсан байх ёстой вэ? шилдэг лидерчүүд сайн менежер байх шаардлагагүй байдаг ч менежер болгон лидершип буюу манлайлалд суралцах ёстой. Иймээс манлайлал бол менежерт байх зөвхөн нэг шинж чанар.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 01 / 08
Зөвлөх үйлчилгээ болон "Байгууллагын захиалгат сургалт" сургалт, танхимын сургалтуудын 2023-2024 оны хөтөлбөр болон танилцуулга.
Жил бүрийн сүүлийн улирал уламжлал болгон танилцуулдаг тухайн жилийн хамгийн их захиалга авсан, эрэлттэй байсан байгууллагын сургалтын агуулгыг танилцуулж байна.
- 2023 / 01 / 08
Corporate Training: ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Зорилго: Хэрэглэгч, үйлчилүүлэгчийг хүндэтгэх, сэтгэл ханамж болон давтан худалдан авалтыг нэмэгдүүлэх арга зүйд суралцана.
- 2022 / 07 / 02
-2021 / 06 / 07
Байгууллагын захиалгат сургалтын "Шинэчлэгдсэн - Шинэ" сэдвүүдийг танилцуулж байна. (Хамт олны хандлагын сургалтууд)
-2020 / 03 / 19
Жил бүрийн сүүлийн улирал уламжлал болгон танилцуулдаг тухайн жилийн хамгийн их захиалга авсан, эрэлттэй байсан байгууллагын сургалтын агуулгыг танилцуулж байна.
-2019 / 01 / 03
Ажлын байр идэвхтэй хайгчдийн анхааралд: Шинэ ажлын байран бэлтгэх CRC сертификат олгох сургалтын шинэ элсэлт 2019.01.21 эхлэнэ.
HR Фото