Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
Гишүүдийн булан
- 2016 / 05 / 25
Таны амжилтын зурхай



“Байлдаанч” ХОНИНЫХОН. Энэ ордонд төрөгсөд гудамжинд чулуу өшиглөж яваад л огт танихгvй байгууллагад даргыг нь “хуга фанаалдан” ажилд орж чадах хvмvvс. Тэдний хурц, тогтворгvй араншин нь өндөр албанд ажиллахад нь саад болдог. Гэхдээ тэд төрөлхийн дарга, удирдагч байх тэмvvлэлтэй байдгаас хэн нэгэнд захирагдаж чадахгvй. Тэдэнд цагийн хуваарь нь чөлөөтэй ажил юм уу хувийн, бизнес эрхлэх нь зөв сонголт болно. Хатуу сахилга бат, нарийн цагийн хуваарьтай шинэ ажилд орох гэж байгаа бол өөрийн мэдлэг чадварыг л харуулах ёстой болохоос өөртөө хэт итгэлтэй гэдгээ vзvvлж болохгvй. Өөрийг нь шvvмжлээд байх ажилтантай болохыг ямар ч дарга хvсэхгvй нь лав.

VХРИЙНХЭН-д ажлаас халагдах хамгийн хэцvv. Нийгэм, эдийн засгийн хямрал, хvндрэл тэдэнд бусдаас хvнд тусдаг. Үхрийнхэнд “ирээдvй баталгаатай” байх нь хамгаас чухал. Орон тооны цомхотголоор халагдсан бол дахин ажилд орохдоо цалингаа цагт нь тавьж чаддаггvй газар очиж болохгvй. Vхрийнхэн бага ч бай хамаагvй тогтвортой цалинтай байхыг чухалчилдаг. Тиймээс өөрөө жижиг хувийн бизнес эрхлэх юм уу, тогтвортой vйл ажиллагаатай газар аятайхан орон тоо олдтол хvлээх нь дээр. Сонголт зөв хийдэг ур чадвараараа тэд хэрэгтэй ажлаа олж чадна. Тэгээд тэд ганцаараа ч, хамт олон дунд ч ажиллаж чаддаг хvмvvс.

ХАМТАТГАХЫНХАН өөрчлөлтөнд дуртай. Хамтатгахынхан мэргэжлийн биш ажилдаа орсон ч гутрахгvй, шинэ ажилд суралцахаас айхгvй. Ажилд оръё гэж бодвол олон газар луу утасдаж vзээд хvссэн ажилдаа орчихож чадна. Элдэв хямрал, ямар ч байдалд дасан зохицох чадвартай, ажлынхаа хөлснмй хэмжээг эн тvрvvн сонирхдоггvй нь ямар ч даргад таалагдана. Хамтатгахынханд өөрт нь таалагдаагvй, нэг хэвийн ажил хийх дургvй тул, хамгийн гол нь өөрөө vнэхээр сонирхох, байнга явж, шинэ хvн, нөхцөл байдалд очих ажил л хамгийн зохимжтой. Бизнесийн салбарт ажиллах хэрэггvй.

МЭЛХИЙНХЭН аз турших хэрэггvй. Тэдний хувьд ажлаас халагдсандаа хямарч л болохгvй. Мэлхийнхэн, ялангуяа бvсгvйчvvд шинэ ажил, боломжийг vзээд алдах нь ашигтай. Тэгээд ч зөвхөн мэлхийн бvсгvйчvvд л хамгийн сайн хийж чадах ажил олон бий. Тэд бага насны хvvхдийн хувийн багш хийх, юм оёх, хатгах ажилд тун гарамгай. Дэргэд нь дарга байнга байдаггvй, өөрийн хvслээр цагаа зохицуулах ажил сонговол сайн. Олон хvнтэй газар ажиллаж чаддаггvй мэлхийн эрчvvд хувийн жижиг бизнес эрхлэвэл амжилтанд хvрнэ.

АРСЛАНГИЙНХАН захирагдах дургvй. Арслангийхан бусдад захирагдаж ажиллах дургvй боловч урлаг, тэр дундаа театр, кино, зар сурталчилгаа, ном хэвлэл, концерт, шоу, vзэсгэлэн болон сэтгvvл зvйн салбарт бол даргатай байхаас дургvйцэхгvй. Угаасаа арслангийнхан жирийн албан хаагчаар удаан ажилладаггvй, тун хурдан албан тушаал ахидаг. Ажилд орохоор анх ирэхдээ ч өөрийгөө зөв харуулж чаддаг. Тэд бизнес эрхэлсэн ч тэр нь цэцэглэн хөгжинө, томоохон vйлдвэрийн дарга болсон ч амжилтанд хvрнэ. Тvvнчлэн хvvхдэд зориулсан төрөл бvрийн аялал зугаалга, тоглолт, тусгай хичээл, дугуйлан, секц, зөвлөгөө зэргийг эрхлэвэл ихээхэн амжилт гаргана. Арслангийнхан барааны борлуулагч юм уу конторын ажил биш харин урлаг, уран бvтээлийн ажил сонгох хэрэгтэй.

Сайхан сэтгэлт ОХИНЫХОН. Дарга нарт хариуцлагатай, “дотроо бодолтой” ажилтнууд хэрэгтэй байдаг тул охиныхон энэ чанараа харуулж чадвал ажилгvй байна, болно гэж айлтгvй. Удирдлагад нь тэдний яг таг байдал, цаг баримталдаг чанар нь таалагддаг. Бусад хvн ач холбогдол багатай гэж vзэх, “хөгийн”, өчvvхэн жижиг, ажлыг сайн хийдэг. Охиныхон урлаг, бизнес, чөлөөтэй ажиллах ажил биш, удирдлагын шат дамжлага, vvрэг хариуцлага нь тодорхой албан газар ажиллавал амжилтанд хvрнэ.

Дуулгавартай ЖИНЛVVРИЙНХЭН. Тэд төрөлхийн “дипломатууд”. Ямар ч хэцvv уур амьсгалтай газар ажиллаж чадна. Тэд даргатай муудалцдаггvй. Тиймээс ажилд орохдоо чухам энэ чанараа харуулах хэрэгтэй. Тэдэнд хэвлэлийн юм уу урлагийн газрын удирдлагын аппаратад, эсвэл янз бvрийн шатны нарийн бичгийн ажил зохимжтой.Жинлvvрийнхэн оновчтой санал, идэвх санаачилга гаргах нь ховор тул чадалтай даргатай, тогтвортой газар ажиллах нь зvйтэй. Дөнгөж байгуулагдсан байгууллагад орох хэрэггvй. Учир нь шинэ албан газар сэтгэлгээ, санаачлага сайтай хvн ажилд авахыг хvсдэг.

ХИЛЭНЦИЙНХЭН тэмцэгчид. Энэ ордныхон ашигтай сонголтыг алдалгvй мэдэж, зоригтойгоор зvтгэдэг. Тэд ямар ч хvнд, төвөгтэй байдалд ч зөв шийдвэр гаргах ховор чадвартай хvмvvс. Тэдний хvмvvст нөлөөлөх чадвар, сэтгэл судлалын гvн гvнзгий мэдлэг нь ажилд нь их тустай. Дампуурлын ирмэгт байгаа юм уу, дөнгөж байгуулагдсан пvvс компаниуд тэднийг ажилд авбал алдахгvй. Учир нь хилэнцийнхэн “амь наана, там цаана” найдваргvй хvнд нөхцөлд, авъяас чадлаа бvрэн дайчилж, хамгийн хэцvv асуудлыг ч толгойгоороо хариуцан шийдэж амжилтанд хvрч чаддаг. Албан газар дампуурч, орон тооны цомхотгол хийхэд бусад нь халагдаж байхад хилэнцийнхэн л тушаал дэвшдэг.

НУМЫНХАН-азтанууд. Нумынхан ямагт өндөр албан тушаалд очдог. Аргагvй шалтгааны улмаас ажлаас гарах болсон ч тэд ажилгvй удаан гутарч сууна гэж vгvй. Тэд өөдрөг сэтгэл, ирээдvйдээ итгэх итгэлээр гэрэлтэж явдаг. Энэ ордныхон vргэлж азтай байдаг. Ямар ч хvнд нөхцөлд өөдрөг байж бусдыг уриалан дууддаг чанар нь удирдлагад таалагдана. Нумынхны нэг сайн тал бол мөнгөний төлөө биш, хvсэл, сонирхлынхоо vvднээс ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг явдал юм. Тэднийг ирснээр байгууллага нь цэцэглэн хөгжиж, нумынхан өөрсдөө маш хурдан тушаал дэвшинэ. Нумынхан бусад бvх ордоос илvv өндөр боловсролтой байдаг. Тэд боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, аялал жуулчлалын болон зар сурталчилгааны бизнест өндөр амжилт гаргаж чадна.

МАТРЫНХАН “vнэлж баршгvй” хvмvvс. Матрынхан ямар ч газар ажиллаж чаддагаараа гайхалтай. Ажил нь сайн яваа газар байр сууриа бэхжvvлж, асуудал, хvндрэлтэй байгаа газар нь зохицон ажиллана. Энгийн албан хаагч, дарга захирлын алиныг нь ч хийж чаддаг. Шинэ ажилд орохоор очихдоо өөрийн ажлын “тvvх” намтрыг сайн ярьж өгөх хэрэгтэй. Учир нь нэг ажлаас нөгөөд очихдоо тэд улам л дэвшсэн байна. Тийм ч учраас тэдэнд голдуу дунд тушаалын даргын суудлыг шууд санал болгодог. Матрынханд хөдөлмөр зохион байгуулалт, менежмент, санхvv, нягтлан бодохын талын ажлууд илvv тохирно.

Цовоолог ХУМХЫНХАН. Тэд ажлаас халагдсан ч сэтгэлээр унахгvй, элдэв зvйл сонирхож байдгаас цагийг зугаатай өнгөрөөдөг. Хумхынханд ажил нь аяндаа л олдож байдаг. Үvнд нь найз нөхөд, танилууд нь тусална. Харин сахилга бат, цагийн өндөр шаардлагатай газар тэд удаан тогтохгvй. Тиймээс бизнес эрхлэх, дарга, конторын албан хаагч болох хэрэггvй. тэд өглөөнөөс орой хvртэл сууж чадах ч vгvй. Хумхынханд хамгийн тохиромжтой нь нийгэм, социологийн салбар юм. Эрчvvд нь цахилгааны тун сайн инженер, засварчин болдог. Цагийн хуваарь чөлөөт байх нь л тэдэнд чухал.

ЗАГАСНЫХАН бvтээлч хvмvvс. Хатуу хуваарьтай конторын ажил тэдэнд таалагдах нь ховор. Тэдний сонирхлыг жижиг бизнес, зочид буудлын ажил, vйлчилгээ, амралт, эмнэлгийн /ялангуяа уламжлалт/ ажил илvv татна. Тэд ганцаараа биш хэн нэгэнтэй хvч хавсарч бизнес эрхлэх хэрэгтэй. Загасныханд урлаг, гоо зvйн мэдрэмжээ илэрхийлэх бололцоотой ажлууд тохиромжтой. Ажилд шалгуулахдаа эелдэг зан, анхаарал, болгоомжтой байдал, хvмvvсийн сэтгэл санааны байдлыг мэдэрч чаддагаа ашиглах хэрэгтэй..

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #423 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/04/01-04/22) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/10_240422
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #0401 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/09_240419 (24/04/10-04/19)
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #422 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/03/04-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/08_240329
- 2024 / 04 / 22
-2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #421 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/26-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/07_240329
-2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
-2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
HR Фото