HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
HRM- Шагнал урамшуулал
- 2022 / 02 / 28
Ажилтнуудаа бага төсвөөр үр дүнтэй шагнах 25 санаа
Нью-Иорк таймс, Уолл стрит сэтгүүл, Юүэсэй Түдэй сонингийн бестселлер "Бид: Нягт харилцаагаар дамжуулан хэрхэн гүйцэтгэл болон орлого нэмэгдүүлэх вэ?" болон "Ажилтны нягт харилцаа 2,0" номын Зохиолч Кевин Крузын ажилтнуудыг бага эсвэл огт зардал гаргахгүй шагнах, сайшаан магтах 25 аргыг танилцуулж байна.

01. Чин сэтгэлээсээ талархах нь үр дүнтэй бөгөөд ямар ч зардалгүй
02. Ажилтанд тухайлан талархсан ил захидал явуулах
03. Талархалын үдэшлэг зохион байгуулах (пицца эсвэл бялууны үдэшлэг хийх)
04. Хэн нэгэн ажлаа хийх гэж маш их сэтгэл гаргасныг нь сайшаах карт бий болгох
05. Сайн ажилтнуудын талаар байгууллага даяар / бүх ажилтнууд руу цахим шуудан илгээх
06. Урт хугацааны цайны завсарлага, нэмэлт завсарлага / нэмэлт амралтын цаг олгох
07. Дараагийн хурал эхлэхийн өмнө тэднийг сайшаан магтах хурал бүрийн өмнө хэн нэгнийг сайшаан магтах
08. Тэдний нэртэй "баярлалаа" гэсэн талархалын бичиг самбар дээр наах
09. Тэдэнд цэцэг, ном эсвэл бусад жижиг бэлэг өгөх
10. Тэдэнтэй хамт өдрийн зоог барих / Ахлах албан тушаалтан нь
11. Лоттоны /Хонжворт сугалаа/ тасалбар бэлэглэх
12. Киноны тасалбар бэлэглэх
13. Бэлэг, урамшууллын карт бэлэглэх
14. Багийн гишүүдийн гарын үсэгтэй, талархлын үгтэй жаазтай зураг бэлэглэх
15. ТУЗ болон Захирлуудын зөвлөлийн гишүүнээр талархал илэрхийлүүлэх
16. Гэр бүлийн гишүүд рүү нь талархлын захидал бүхий цэцэг эсвэл жимстэй сагс илгээх
17. Машиныг нь угаалгах
18. Гэрийг нь цэвэрлүүлэх
19. Ажил дээрээ тэжээвэр амьтнаа авч ирэхийг зөвшөөрөх /онцгой тохиолдолд/
20. Олон тооны амттан худалдан авч, тухайн сайн ажилтны багийнхан / албаныханд өгөх
21. Тэдний талаар байгууллагын сонинд бичих
22. Өвөрмөц эсвэл хөгжилтэй эд зүйл сонгон авч, тэдний ширээн ямар нэг хугацаагаар байрлуулах
23. Тэднийг нэг өдөр чөлөөт хувцас өмсөхийг зөвшөөрөх
24. Дараагийн хурлын өмнө багийнхан нь босож зогсон алга ташин угтаж авах
25. Нэг хоног эсвэл бүр долоо хоногийн хугацаанд тэдэнтэй хийх ажлаа солилцох г.м

Танд санал болгох өөр ямар ГАЙХАЛТАЙ САНАА БАЙНА ВЭ?


Эх сурвалж: Монголын Хүний Нөөцийн Институт | #HumanCapital сэтгүүл

Ажилтнуудаа бага төсвөөр үр дүнтэй шагнах 25 санаа
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 08 / 27
Шилдэг менежерүүд шагнал урамшуулалыг "инженер", "стратегич" болон "борлуулагч"-ийн гэсэн гурван чухал үүргийг онцгойлон анхаарах ёстой.
Ажилтнуудын хувьд цалин хөлс нь байгууллагын зорилго, стратегийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн урамшуулагч хүчирхэг хэрэгсэл байдаг. Учир нь цалин хөлсний хэмжээ нь ажилчдын үзэл бодол, хөдөлмөрлөх зан төлөвт асар их нөлөөлдөг.
- 2021 / 07 / 28
Шагнагдаж байсан шагналууд /оны дараалал баримтлан бичих бөгөөд Яамны бусад шагналаар шагнагдсан бол түүний хуулбарыг заавал хавсаргана./
- 2018 / 08 / 11
-2018 / 08 / 11
Материалыг үнэн зөв, стандартын дагуу бөглөсөн тохиолдолд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдэд уламжлах болно. Материалыг нүхтэй хавтасанд хийж, цэвэр нямбай бүрдүүлж хүлээлгэн өгнө /нааж үдэж, цоолж болохгүй/.
-2018 / 08 / 11
МОНГОЛ УЛСЫН ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХҮНИЙ АНКЕТ, ТОДОРХОЙЛОЛТЫН МАЯГТ
-2018 / 08 / 09
Ажилд орох гэж байгаа зах зээлийнхээ үнэ цэнийг боломжтой мэдээллүүдийн тусламжтайгаар тодорхойлж ав. Ойролцоогоор хэдэн төгрөгний цалинг ямар түвшний хүнд өгдөг талаарх мэдээлэл нь их тустай байх болно. Хөдөлмөрийн биржийн вебсайт статистикаас олж харах боломжтой.
HR Фото