HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
HRM - Манлайлал
- 2022 / 05 / 09
CEO БА УДИРДАГЧ

Бүх салбарын удирдагчдын дунд 10 жилийн турш хийсэн судалгаагаар тэдний зөвхөн 10% нь зорилгодоо хүрэхийг чухалчилан ажилладаг гэж тогтоожээ. Үлдсэн 90% нь зорилгогүй ажил үүргээр өөрийгөө завгүй болгох, ажлаа хойш тавих эсвэл ажлаа хэрэгцээгүй зүйлсээр сольдог байна. 





Зохиолч Heike Bruch, Sumantra Ghoshal нар өөрсдийн судалгаандаа тулгуурлан “Хэрхэн үр өгөөжтэй удирдагч бэлтгэх вэ?” "Амжилтын үр дүн ", "Бүү цаг үр”, “Харвард Бизнес Сургууль гэх мэт номууддаа бүх төрлийн салбарын удирдагч нарын зан төлвийг илэрхийлсэн.


Бараг 90%-с дээш хувийн удирдагчид өдөр бүрийн үйл хэрэгтээ зорилго тавьдаггүй болохыг олж тогтоосон байна. Тэд удирдагчдын зан төлвийг анхаарал төвлөрөл (өндөр, бага) ба эрч хүч – ( их, бага) гэж дөрөв ангилсан байна.

 

Анхаарал төвлөрөл өндөр , эрч хүч ихтэй - Удирдагчдыг зорилготой удирдагчдаар тодорхойлсон бол Анхаарал төвлөрөл өндөр , эрч хүч багатай -  Удирдагчид аливаа зүйлд хамааралгүй харагддаг харин Анхаарал төвлөрөл бага, эрч хүч өндөр -  Удирдагч нар бодлогогүй мэт бол Анхаарал төвлөрөл бага , эрч хүч багатай - Удирдагч нар сунжирсан хүмүүс байдаг гэж дүгнэжээ.

 

БОДЛОГОГҮЙ: Энэ нь нийт удирдагч нарын 40% нь бөгөөд давагдашгүй зорилготой өдөр бүр нүүр тулж байдаг. Тэд эрч хүчтэй боловч анхаарал төвлөрөл байдаггүй. Тэднийг яаруулах нь болчимгүй байдалд хүргэдэг. Хэрэв тэд жинхэнэ зүйлд төвлөрөн чармайлт гаргаж чадвал илүү амжилтад хүрч чадна.

 

СУНЖИРСАН: Нийт удирдагчдын 30% - Тэд байгууллагынхаа чухал хэрэгцээт ажлыг сунжруулдаг. Тэд эрч хүч, анхаарал хоёроор дутагддаг. Байгууллагадаа хэрхэн өөрчлөлт хийж болох талаар бодохын оронд үл ялиг зүйлсээр хөөцөлддөг.

 

ҮЛ ХАМААРАГЧ: Удирдагчдын 20% - Ажлаа орхидоггүй. Тэд анхаарлаа төвлөрүүлж чаддаг ч эрч хүч дутагддаг. Тэд хөндий хүйтэн, түгшүүртэй, үл тоомсорлосон харагддаг.

 

ЗОРИЛГОТОЙ: Нийт удирдлагуудын ердлөө 10% - Тэд анхаарал төвлөрөл өндөр, эрч хүчтэй, эргэцүүлсэн, эмх цэгцтэй байдаг

 

Бодлогогүй удирдагчид ихэвчлэн богино бодолтой байдаг. Тэд баригдмал, цөөн эх сурвалжийг ашигладаг. Үр дагавар нь тэд хааяа л тунгаан боддог ба удаан хугацаанд шийдвэрлэх асуудлыг тоохгүй орхидог. Бодлогогүй удирдагчид сайн хүсэл эрмэлзлэлтэй боловч амархан цөхөрдөг.

 

Зорилготой удирдагч нараас бусад удирдагч нар юугаараа ялгаатай юм бол? Сэтгэлийн тэнхээ эрч хүч болон өндөр анхаарал төвлөрөл эмх цэгц, тодорхой зорилго үйл ажиллагааг удирдах сатаарах зүйлгүй байдал нь бусдаас ялгарах гол онцлог байдаг. Хэдийгээр тэд ажлаасаа урам авахгүй, бусад зүйлсэд хөтлөгдсөн ч гэсэн тэд сэтгэлийн тэнхээ, тодорхой зорилготой байдаг учраас эрч хүчтэй анхааралтай хэвээр байдаг.



Эх сурвалж: Монголын Хүний Нөөцийн Институт | #HumanCapital сэтгүүл 12/08-P40-41

CEO БА УДИРДАГЧ
Хүний нөөцийн удирдлагын ахисан түвшний сургалт | 9000-1075 8000-1075 7000-1075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 09 / 24
Үр бүтээлтэй СЕО нарын амжилтын нууц нь дараах 8 зуршлыг дагаж хэвшсэн явдал юм.
Английн яруу найрагч, жүжгийн зохиолч Бэн Жонсон хэлэхдээ “Зүгээр нэг ярих болон сайн ярих нь хоорондоо өөр. Тэнэг хүн яриад л байж болно, харин мэргэн хүн бол хэлж байдаг“ гэжээ.
- 2023 / 09 / 11
Энэхүү мэдээллээрэй бид Diamond collar буюу манлайлагч нь хүний эзэмшвэл зохих таван чанарыг та бүхэндээ танилцуулах болно.
- 2022 / 08 / 22
-2022 / 08 / 18
Зоримог бөгөөд шийдэмгий зан нь өөрөө өөрийгөө ба амьдралаа зориулсан ажил хэргээ мэргэшсэн мэдлэг, чадвараас эхтэй. Хүчирхэг, нөлөөлөгч шилдэг удирдагч болохын тулд дараах ур чадваруудыг төвлөрч анхаараад үзээрэй.
-2022 / 08 / 02
"Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш " гэж үгийг үндэс болгон удирдагч хүнд огт байж болохгүй, анхаарч засаж заларуулах ёстой 10 муу зуршилыг танилцуулж байна.
-2022 / 07 / 02
Сайн удирдагч хүмүүс ихэнхдээ сайн менежерийн чадварыг эзэмшсэн байдаг бол харин менежер болгон сайн удирдагч байж чаддаггүй байна.Тэгэхээр үнэхээр сайн удирдагчидыг менежерүүдээс ялгаж чадвал таны бизнес хөгжиж чадна.
HR Фото