HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
HRM - Манлайлал
- 2022 / 07 / 02
Менежер, удирдагч хоёрын ялгаа

Ямар ч бизнесийн амжилт сайн менежер, удирдагчидаас ихээхэн шалтгаалдаг. Тодрон гарсан сайн удирдагч хүмүүс ихэнхдээ сайн менежерийн чадварыг эзэмшсэн байдаг бол харин менежер болгон сайн удирдагч байж чаддаггүй байна.Тэгэхээр үнэхээр сайн удирдагчидыг менежерүүдээс ялгаж чадвал таны бизнес хөгжиж чадна. Удирдагчид компаны ирээдүйн хөтөч болдог учир сайн удирдагчдыг олж компанидаа ажиллуулах нь амжилтын үндэс болох юм.




Тэгвэл та доор бичсэн зүйлээс сайн удирдагч, менежер хоёрын ялгааг харж, мөн сайн удирдагч хүнд байх ёстой чадваруудыг мэдэж авна.

 

1.    Байгууллагынхаа зорилго зорилтуудыг хэлэлц. Менежерүүд ихэнхдээ өдөр тутмын ажилд төвлөрч ажилладаг. Тэгвэл удирдагчид холыг харж ажилладаг. Байгууллагынхаа зорилго зорилтыг мэдэхгүй, түүнд холбогдож ажиллаж чадахгүй бол сайн удирдагч байж чадахгүй юм.

 

2.    Багаар ажиллах чадвартай байх ёстой. Удирдлага доор байгаа хүмүүс болон дээд албан тушаалын хүмүүс аль алинтай нь хамтран ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол сайн удирдагч хүний чухал шинж байдаг. Мөн бусад хүмүүсийн санаа бодлыг хүлээн авч, ажилтнууддаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж орчныг нь бүрдүүлж өгдөг ба үүний үрд дүнд олон санал санаачлагууд дундаас ашигтайг нь сонгодог.

 

3.    Менежерүүд дор байгаа хүмүүсээ үнэлж урамшуулах шаардлагатай байдаг. Гэвч төдийлөн ингэж чаддагүй байна. Гэтэл сайн удирдагчид ажилчидаа урамшуулж, тэднийг хамаг сайнаар нь ажиллуулж чаддаг. Сайн удирдагчид хүмүүсийг сайн сургаж, хөгжүүлж, идэвхжүүлж чаддаг.

 

4.    Зарим менежерүүд алдаанаасаа суралцах нь бага байдаг. Тиймээс өөрийн хийсэн ажил, чадвараа дээд албан тушаалтандаа тайлагнаж байх хэрэгтэй. Ингэж байж тухайн менежер алдаанаасаа суралцаж, мөн өөрийгөө хөгжүүлж байгаа эсэхийг нь мэдэж болдог. Тэгвэл сайн удирдагчид байнга алдаа, амжилтаасаа суралцаж, юуг дахин хийж болох, юуг дахин хийж болохгүйгээ мэдэж чаддаг байна.

 

5.    Удирдах чадвараа илүү нэмэгдүүлэхийн тулд ажилчидадаа алдаа гаргахыг нь зөвшөөрч байх хэрэгтэй. Сайн удирдагчид өөрийн гаргасан шийдвэрийх нь үр дүн ямар байхаас нь үл хамааран өөрөө хариуцлага хүлээдэг. Бусдыг буруушаадаг хүнд удирдах чадвар байхгүй гэсэн үг юм.

 

6.    Цалингийн асуудлыг сайн шийдвэрлэх. Сайн удирдагч байхын тулд сайн ажилтан, муу ажилтануудыг ялгаж салгадаг байх ёстой. Хэрвээ менежер муу ажилтанг ажилд авч цалин өгж байвал тэр өөрөө муу менежер гэж ойлгож болно.

 

Сайн удирдагчийн чадваргүй гээд менежерээ шууд битгий халаарай. Хийх юмаа сайн төлөвлөдөг, итгэлтэй, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг менежерүүд байгууллагынхаа зорилго зорилтыг бий болгоход ихээхэн үүрэгтэй.

Менежер, удирдагч хоёрын ялгаа
Нотолгоон суурилсан зөвлөх үйлчилгээ | EVIDENCE-BASED CONSULTING | 9000-1075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 25
Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Тэгвэл танд шилдэг ажилтан болох 5 нууцыг задлая
Үр бүтээлтэй СЕО нарын амжилтын нууц нь дараах 8 зуршлыг дагаж хэвшсэн явдал юм.
- 2023 / 09 / 24
Английн яруу найрагч, жүжгийн зохиолч Бэн Жонсон хэлэхдээ “Зүгээр нэг ярих болон сайн ярих нь хоорондоо өөр. Тэнэг хүн яриад л байж болно, харин мэргэн хүн бол хэлж байдаг“ гэжээ.
- 2023 / 09 / 11
-2022 / 08 / 22
Энэхүү мэдээллээрэй бид Diamond collar буюу манлайлагч нь хүний эзэмшвэл зохих таван чанарыг та бүхэндээ танилцуулах болно.
-2022 / 08 / 18
Зоримог бөгөөд шийдэмгий зан нь өөрөө өөрийгөө ба амьдралаа зориулсан ажил хэргээ мэргэшсэн мэдлэг, чадвараас эхтэй. Хүчирхэг, нөлөөлөгч шилдэг удирдагч болохын тулд дараах ур чадваруудыг төвлөрч анхаараад үзээрэй.
-2022 / 08 / 02
"Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш " гэж үгийг үндэс болгон удирдагч хүнд огт байж болохгүй, анхаарч засаж заларуулах ёстой 10 муу зуршилыг танилцуулж байна.
HR Фото