Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
- 2014 / 03 / 25
HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. Дугаар (¹23)
Мандал Женерал Даатгалын Ерөнхийлөгч Ө.Ганзориг

Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил хүн баялагтай шууд холбоотой

HC: Та “Санхүүгийн зах зээлийн холбоо”-г үүсгэн байгуулсан. Яг өнөөдрийн байдлаар санхүүгийн зах зээл гэдэг ойлголт манай улсад ямар түвшинд байна? Хүмүүс хэр ойлголттой байгаа вэ?
ГАН: Эдийн засгийн удирдлага мөнгөөр дамжиж хийгддэг. Тэгвэл мөнгийг эргэлтэнд оруулдаг зах зээлийг санхүүгийн зах зээл гэж нэрлэж байгаа юм. Санхүүгийн зах зээлийн хөгжил муу байвал эдийн засгийн хөгжилд хэрэгтэй мөнгө маань урсаж өгөхгүй. Иймээс санхүүгийн зах зээлийн хөгжил дараагийн шатанд гарч ирж байгаа юм. Монгол улсын хувьд санхүүгийн зах зээлийн хөгжил зохих түвшинд байна уу үгүй юу гэдгийг заавал мэргэжилтнээс асуух шаардлагагүй, энгийн иргэн ч шууд хэлэх боломжтой.
Яагаад гэхээр Монгол улсын эдийн засгийн хөгжил олон улстай харьцуулахад доогуур байгаа гэдэг нь санхүүгийн зах зээл хөгжөөгүйг харуулж байна.

Санхүүгийн зах зээлийг хүмүүс төсөөлөхдөө бөөн тоо математик гэж ойлгодог. Санхүүгийн зах зээл гэдэг бол ерөөсөө л мөнгө нэг гараас нөгөө гар руу дамжиж байгаа үйл явдал юм. Тэр хийсвэр зүйлийг л санхүүгийн зах зээл гэж нэрлэдэг.
Хөрөнгийн бирж, төлбөр тооцооны байгууллага, банк зэрэг байгууллагууд нь тэр хийсвэр зах зээлийн бодитой харагдаж буй хэсгүүд юм. Хөрөнгийн бирж дээр хөрөнгө оруулагчдад байсан мөнгө компанийн хувьцаа юм уу бонд болж нөгөө хүний гарт очиж байгаа юм.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
HR Фото