Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
- 2014 / 05 / 19
HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2014 ОН. (¹24)
Улсын Их Хурлын Гишүүн М.Батчимэг: Хүнээ мартсан үндэсний аюулгүй байдал, төрийн аюулгүй байдал гэдэг ойлголт дарангуйлагч нийгэмд л байдаг

HUMAN CAPITAL (HC): Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бид сэтгүүлээрээ дамжуулан хүн бол хамгийн үнэтэй баялаг юм шүү гэдгийг олон нийтэд ойлгуулахыг зорьдог. Хүн баялаг хэмээх энэхүү ойлголтын талаар та ямар бодолтой явдаг вэ?

Мигэддоржийн Батчимэг (М.Б): Санал нэг байна. Хүний нийгэмд хүн өөрөө хамгийн үнэтэй баялаг. Хүний үнэ цэнийг эдийн засгийн агуулгаар нь олон талаар онцолж болно. Наад зах нь эдийн засагт хүний хөдөлмөргүйгээр бүтэх баялаг гэж үгүй шүү дээ. Байгалийн их баялагтай атлаа хүний үнэ цэнэ, хүний хөгжлийг дээдэлж, хүний нөөцөө зөв ашиглаж чадаагүй олон орон ядуу хэвээр үлдсэн байдаг. Гэтэл огт баялаггүй шахуу атлаа хүний оюун ухаан, бүтээлч хөдөлмөрөөр эдийн засаг нь өндөр хөгжсөн, амгалан тайван, элбэг хангалуун амьдралыг цогцлоож чадсан улс орон ч байна. Хүний нөөцийн бодлогогүй улс орон ч, компани ч тогтвортой хөгжих боломжгүй гэдгийг тэдгээр орнуудын жишээ харуулж байна. Гэхдээ би хүнийг зөвхөн эдийн засгийн агуулгаар, материаллаг баялаг бүтээгч гэдэг утгаар харах нь хэт өрөөсгөл, явуургүй зүйл гэж боддог. Хүнийг хүн гэж дээдлэх үзэл санаа бол ерөөсөө л аз жаргал, амжилт бүтээлийн суурь. Үүнд баян хоосны ялгаа хамаагүй. Ингэж онцолж байгаа нь би хүнлэг сэтгэлээс ангид “хүний нөөцийн менежмент”, хүний сайн сайхныг бодоогүй ашиг харсан бизнесийн аль аль нь урт насгүй гэж бодож явдгаа л хэлэх гээд байна.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
HR Фото