Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
- 2014 / 12 / 02
HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2014 ОН. (¹29)
Монголын хүний нөөцийн институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “HRDirectors Summit-2014” буюу хүний нөөц хариуцсан захирлуудын дээд хэмжээний II чуулга уулзалт 2014.11.21-нд амжилттай зохион байгуулагдлаа.


Бүтэн өдрийн турш үргэлжилдэг энэхүү үйл ажиллагаанд хүний нөөцийн салбарын Монголдоо тэргүүлэгч зөвлөхүүдээс гадна Герман, Япон, Авсрали, БНСУзэрэг олон улсын мэргэжилтнүүдийн илтгэлийн дагуу хэлэлцүүлэг, асуулт хариулт өрнөсөн юм.
Манай орны бизнесийн салбар дахь тэргүүлэгч 100 - аад байгууллагын захирал болон хүний нөөц хариуцсан дарга менежерүүд жилдээ нэг удаа цугларч салбартаа тулгарч буй асуудал, үйл ажиллагааны талаар хэлэлцдэгээрээ ихээхэн онцлогтой юм.
“HRDirectors Summit-2014” уулзалт зөвлөгөөнийг нээн Хүний Нөөцийн Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч, МХНИ-ийн ерөнхий захирал Д.Бартанбаатар үг хэлж “Мэргэжлийн ёс зүй ба үнэ цэнэ” сэдвээр илтгэл тавьсанаар уг үйл ажиллагаа үргэлжилсэн юм. Хүний нөөц хариуцсан захирлуудын дээд хэмжээний чуулга уулзалтанд “Таван богд Вашёкү” компанийн гүйцэтгэх захирал Шимизү Күнитоши /Япон/ “Хөдөлмөр эрхлэлтийн зөв хандлага, харьцуулалт”, Хүний нөөцийн зөвлөх Катрина Роуланд /Австрали/ “Түлхүүр ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах арга зүй”, Хүний нөөцийн зөвлөх Томас Гебхардт /Герман/ “Стратегийн хүний нөөцийн менежмент”, KOICA-бизнесийн зөвлөх Жанг Жеонг Тиег /БНСУ/ “Байгууллагын соёл, харьцуулалт”, хууль зүйн ухааны доктор, компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийн зөвлөх Л.Мөнхсайхан “Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн зохицуулалт, нийтлэг асуудал”, Саусгоби сэндс ХХК ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан “Хямралын үеийн хүний нөөцийн удирдлага” сэдвээр тус тус ач холбогдол бүхий сонирхолтой илтгэл тавьлаа.
Илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд салбарын удирдлага мэргэжилтнүүд хэлэлцүүлэгт оролцон өөрийн байгууллага бүрийн туршлага, тулгарч буй асуудлын талаар санал солилцон мэргэжилтнүүдээс хариулт авч байсан юм. Чуулга уулзалтын үеэр компани, аж ахуйн нэгж байгууллагуудын үзэсгэлэн танилцуулга бүхий HR EXPO зохион байгуулагдсан нь хүний нөөцийнхөнд хэрэгтэй мэдээллийг өгч байсан юм.
Хүний нөөц хариуцсан захирлуудын дээд хэмжээний II чуулга уулзалтанд илтгэл тавьж оролцсон хүний нөөцийн зөвлөхүүдтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч уншина уу.
   

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
HR Фото