Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
- 2015 / 02 / 09
HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2014 ОН. (¹30)
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Хаалттай нийгэмд асар их мэдээллээс хоцорсондоо харамсдаг”
HC: Сайн байна уу. Шинэ оны анхны дугаарын урилгыг хүлээж авсанд баярлалаа. Таны улс төрийн үзэл бодол, үйл хэргийн талаар надаар дутахааргүй маш олон сэтгүүлчид танаас ярилцлага авсан байх аа. Тиймээс би тантай нийгмийн хамгийн үнэтэй капитал “ХҮН”-ий талаар түлхүү ярилцахыг зорьсон юм?
Р.А: Эрт дээр үеэс л Монголчууд хүнийг эрхэмлэн дээдэлж хүнийг шүтэж бүгд хүлээн зөвшөөрч ирсэн. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэсэн үг хүртэл эдийн засаг хүн амаас хамаарна гэдгийг хэлж байгаа юм. Түүнээс биш хүнээ шүтэхгүй тоохгүй байна гэсэн үг биш юм. Хүнийг үнэлэх үнэлэмжүүд нь харин тодорхой хугацаанд өөр өөр байсан. 1990 оноос хойш энэ үнэлэмжүүд нэлээд өөрчлөгдсөн. Тэгэхдээ муу тал руугаа явсан гэж би хэлж чадахгүй. Бас тийм ч гайхамшигтай сайхан болчихлоо гэж хэлж бас чадахгүй. Харин зүгээр урьд өмнө нь байсан зүйлүүд илүү ил тод болчихсон юм болов уу даа гэсэн бодол надад байдаг. Өөрөөр хэлбэл далдлагдчихсан, нуугдчихсан, ужигарчихсан зүйлс нь одоо ил гарч ирээд байгаа юм. Тэр утгаараа ч хүний мөс гэдэг зүйл муудлаа гэж яриад байдаг. Гэтэл “хүний мөс муу” гэдэг ойлголт байсан л байгаа. Харин хүмүүс хоорондоо манжилж харьцдаг байсан харьцаа нь мөнгөөр дамжаад илүү илэрхий болчихсон. Харин гол хэлэх гээд байгаа санаа маань хүнийг үнэлэхгүй тоохгүй байгаа гэдэгтэй би огт санал нийлэхгүй байгаа юм. 
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
HR Фото