Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
Танилцуулга
-2010 / 01 / 27
Олон улсын практик туршлага дээр тулгуурласан хүний нөөцийн удирдлагын Монгол загварыг боловсруулна гэсэн зорилго бүхий МХНИ-ийн хамт олон хөдөлмөрийн зах зээл дээр зайлшгүй шаардлагатай байгаа хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулдаг мэргэшүүлэх сургалтынхаа 45 дахь элсэлтийг төгсөглөө. Бид нийт төгсөгчдөөсөө ирсэн хүний нөөцийн менежментийн салбарын "МЭРГЭШСЭН - МЭРГЭЖЛИЙН- АНХДАГЧ" гэсэн тодотгол гүнээ хүндэтгэлтэй хандаж хариу талархал илэрхийлэхийн ялдамд АЖИЛ ХӨДӨЛМӨР-ийн өндөр амжилт хүсэн ерөөж байна.
-2010 / 01 / 26
Дэлхийн зөн олон улсын байгууллага МХНИ-тэй хийсэн сургалтын гэрээнийхээ дагуу цуврал багц сургалтынхаа эхний хэсгийг авч эхэллээ. Цуврал сургалтын багцад хамт олны чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд "өөрчлөлтийн менежмент", "мэдлэгийн менежмент", "коучинг арга зүй" гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгууллагдана.
-2009 / 12 / 24
Монголын Хүний нөөцийн институтын сургагч багш нар байнгын хамтын ажиллагаатай ажилладаг Монголын Солонгосын Техникийн Коллежийн бүрэлдэхүүн сургууль болох Баянчандман дахь техник мэргэжлийн сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч нарт "Хамт олон ямар байх ёстой вэ?" сэдвийн хүрээнд сургалт семинар зохион байгууллаа. Баянчандманы бүрэлдэхүүн сургууль энэ онд 40 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж байгаа юм. Тус сургуулийн нийт хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
-2009 / 12 / 19

Барилгын салбарын тэргүүлэгчдийн нэг Эко Констракшн компани Монголын Хүний Нөөцийн Институтын гишүүнээр элслээ. Эко констракшны хамт олонд нийт гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс амжилт бүтээлийн дээдийг ерөөе.
-2009 / 12 / 09
Өчигдөр буюу 2009 оны 11 дүгээр сар 24 –ний өдөр Хүний нөөцийн институтын сургалтын танхимд “Хүний нөөц асуудлууд” сэдвийн хүрээнд хүний нөөцийн мэргэжилтнүүд болон институтуудын зөвлөхүүд оролцсон нээлтэй чөлөөт хэлэлцүүлгэ анх удаа зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгийн хүрээнд хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа гол асуудлыг хамтадаа хэлэлцэж мэргэшсэн зөвлөхүүдийн дэвшүүлж байгаа шийдлүүд дээр санал бодлоо илэрхийлж зөвлөлдлөө. Анхны чөлөөт хэлэлцүүлэгт Ийгл телевиз, ТВ9 телевиз,  Төгөл групп (Эрдэнэт), Гурван гал худалдааны төв, БСТ, Дун Эрдэнэ компанийн захиргаа хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов. Уг хэлэлцүүлгэ хоёр долоо хоног тутам зохион байгуулагдах бөгөөд гишүүд дэмжигчид урьдчилан бүртгүүлсэнээр сэдвийн хүрээнд өөрийн сонирхсон асуултандаа хариулт авч зөвлөлдөх боломжтой.
-2009 / 11 / 25


Монголын хүний нөөцийн институтын дэргэдэх HR CLUB -нхэн өнгөрсөн долоо хоногийн цугларалтаа Шинэ монгол ахлах сургуулийн спорт зааланд хийлээ. Клубын гишүүд амралтын өдрөө спортоор амьсгалж өнгөрүүлсэнд сэтгэл хангалуун байлаа. Клубын цугларалтанд ирж идэвхитэй оролцсон гишүүддээ талархал илэрхийлэхийн ялдамд дараагийн спорт арга хэмжээнд бусад гишүүдийг идэвхитэй оролцохыг уриалж байна.  
-2009 / 11 / 25

Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагч таны нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэл, нэрийн дансны үлдэгдлийн тооцоо болон нийгмийн даатгалын сангаас зарцуулсан тэтгэвэр, тэтгэмж, зардал авалтын мэдээллийг 2012 оны эхнээс цахим хэлбэрээр /имэйлээр/ ТАНД хүргэхээр ажиллаж байна.
-2009 / 11 / 23
МХНИ-ийн түнш Хаан хүнс компани группын зохион байгуулалтанд орж байгаатай холбоотойгоор 2009.11.16-ны өдөр байгууллагынхаа алсын хараа, эрхэм зорилгоо шинэчлэн батлах зорилгоор стратегийн хуралыг групп болон охин компанийхаа дээд түвшний удирдлагуудын хүрээнд хийлээ.

-2009 / 11 / 10
“А” хvрээний гахайн томууны вирусын тархалт улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд 14 хоног өндөржvvлсэн бэлэн байдал зарласан бөгөөд vvнтэй холбоотойгоор зарим нэгэн vйлчилгээний байгууллага, сургууль цэцэрлэгийн vйл ажиллагааг хаагаад байгаа билээ. Тэр дундаа сурагчдын амралтыг хойшлуулж, сургуулиудын vйл ажиллагааг хаасантай холбоотойгоор энэ хугацааны хичээлийг телевизээр явуулах шийдвэрийг Засгийн газар гаргаад байна. Энэ шийдвэрийн дагуу БСШУЯ-ны зvгээс Монголын Vндэсний Боловсрол суваг телевизтэй хамтран, улс орон даяар нэгдсэн теле хичээлийг явуулахаар болжээ. Онц байдал зарласан 14 хоногийн хугацаанд буюу ирэх даваа гарагаас эхлэн /2009/11/9-2009/11/18-нийг хvртэл/ улсын хэмжээний шилэгдмэл сайн багш нарын бvрэлдэхvvнтэйгээр, иж бvрэн теле хичээлийн хөтөлбөрийг Боловсрол суваг телевиз боловсруулж байна.


HR Фото