Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.83%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.53%
Эрдмийн зөвлөл
-2009 / 12 / 24
Монголын Хүний нөөцийн институтын сургагч багш нар байнгын хамтын ажиллагаатай ажилладаг Монголын Солонгосын Техникийн Коллежийн бүрэлдэхүүн сургууль болох Баянчандман дахь техник мэргэжлийн сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч нарт "Хамт олон ямар байх ёстой вэ?" сэдвийн хүрээнд сургалт семинар зохион байгууллаа. Баянчандманы бүрэлдэхүүн сургууль энэ онд 40 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж байгаа юм. Тус сургуулийн нийт хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
-2009 / 12 / 19

Барилгын салбарын тэргүүлэгчдийн нэг Эко Констракшн компани Монголын Хүний Нөөцийн Институтын гишүүнээр элслээ. Эко констракшны хамт олонд нийт гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс амжилт бүтээлийн дээдийг ерөөе.
-2009 / 12 / 09
Өчигдөр буюу 2009 оны 11 дүгээр сар 24 –ний өдөр Хүний нөөцийн институтын сургалтын танхимд “Хүний нөөц асуудлууд” сэдвийн хүрээнд хүний нөөцийн мэргэжилтнүүд болон институтуудын зөвлөхүүд оролцсон нээлтэй чөлөөт хэлэлцүүлгэ анх удаа зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгийн хүрээнд хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа гол асуудлыг хамтадаа хэлэлцэж мэргэшсэн зөвлөхүүдийн дэвшүүлж байгаа шийдлүүд дээр санал бодлоо илэрхийлж зөвлөлдлөө. Анхны чөлөөт хэлэлцүүлэгт Ийгл телевиз, ТВ9 телевиз,  Төгөл групп (Эрдэнэт), Гурван гал худалдааны төв, БСТ, Дун Эрдэнэ компанийн захиргаа хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов. Уг хэлэлцүүлгэ хоёр долоо хоног тутам зохион байгуулагдах бөгөөд гишүүд дэмжигчид урьдчилан бүртгүүлсэнээр сэдвийн хүрээнд өөрийн сонирхсон асуултандаа хариулт авч зөвлөлдөх боломжтой.
-2009 / 11 / 25


Монголын хүний нөөцийн институтын дэргэдэх HR CLUB -нхэн өнгөрсөн долоо хоногийн цугларалтаа Шинэ монгол ахлах сургуулийн спорт зааланд хийлээ. Клубын гишүүд амралтын өдрөө спортоор амьсгалж өнгөрүүлсэнд сэтгэл хангалуун байлаа. Клубын цугларалтанд ирж идэвхитэй оролцсон гишүүддээ талархал илэрхийлэхийн ялдамд дараагийн спорт арга хэмжээнд бусад гишүүдийг идэвхитэй оролцохыг уриалж байна.  
-2009 / 11 / 25

Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагч таны нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэл, нэрийн дансны үлдэгдлийн тооцоо болон нийгмийн даатгалын сангаас зарцуулсан тэтгэвэр, тэтгэмж, зардал авалтын мэдээллийг 2012 оны эхнээс цахим хэлбэрээр /имэйлээр/ ТАНД хүргэхээр ажиллаж байна.
-2009 / 11 / 23
МХНИ-ийн түнш Хаан хүнс компани группын зохион байгуулалтанд орж байгаатай холбоотойгоор 2009.11.16-ны өдөр байгууллагынхаа алсын хараа, эрхэм зорилгоо шинэчлэн батлах зорилгоор стратегийн хуралыг групп болон охин компанийхаа дээд түвшний удирдлагуудын хүрээнд хийлээ.

-2009 / 11 / 10
“А” хvрээний гахайн томууны вирусын тархалт улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд 14 хоног өндөржvvлсэн бэлэн байдал зарласан бөгөөд vvнтэй холбоотойгоор зарим нэгэн vйлчилгээний байгууллага, сургууль цэцэрлэгийн vйл ажиллагааг хаагаад байгаа билээ. Тэр дундаа сурагчдын амралтыг хойшлуулж, сургуулиудын vйл ажиллагааг хаасантай холбоотойгоор энэ хугацааны хичээлийг телевизээр явуулах шийдвэрийг Засгийн газар гаргаад байна. Энэ шийдвэрийн дагуу БСШУЯ-ны зvгээс Монголын Vндэсний Боловсрол суваг телевизтэй хамтран, улс орон даяар нэгдсэн теле хичээлийг явуулахаар болжээ. Онц байдал зарласан 14 хоногийн хугацаанд буюу ирэх даваа гарагаас эхлэн /2009/11/9-2009/11/18-нийг хvртэл/ улсын хэмжээний шилэгдмэл сайн багш нарын бvрэлдэхvvнтэйгээр, иж бvрэн теле хичээлийн хөтөлбөрийг Боловсрол суваг телевиз боловсруулж байна.


-2009 / 10 / 01
“Чи бол  сэргэлэн залуу”
Чамайг хэн нэгэн хэзээ ч юм Чи ухаалаг залуу юмаа гэж хэлж байсаныг санаж байна уу?
Хэрвээ дандаа сонсдог бол чи ч ярих юмгүй сэргэлэн нэгэн гэдэгтэй эвлэрч  санаа амар байж болно. Харин сонсолгүй удсан эсвэл огт сонсож үзээгүй бол чи гутрах хэрэггүй дараах хэдэн алхамийг л амьдралдаа туршаад үзээрэй. Нэг л мэдэхэд чамайг “бүтэлгүй”           ” дүүнгэ” гэдэг байсан хүмүүс амаа барин алмайрах болно.

-2009 / 09 / 30


Монголын Мянганы Сорилтын Сангийн дэргэдэх ТМБС Төсөл - бодлого, үйл ажиллагааны хүрээний шинэчлэл төсөл (БҮАХШ төсөл) - ийн Чадавхи бэхжүүлэх хөтөлбөрийг Хүний Нөөцийн Институт дэмжиж ажиллаж байна.
HR Фото