HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.83%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.53%
HR plus карт
-2010 / 07 / 14

Амжилтанд хүрэх зам. 1990-ээд оноос 21-р зуун хүртэл олны дунд алдаршсан Степен Кови нь /1999/ олон нийтийн дунд төдийлөн гарч ирж чаддаггүй байсан олон олон менежерүүдэд амжилтанд хүрэх замыг нь зааж өгсөн юм.Тэрбээр хэлэхдээ “Идэвх өндөртэй хүмүүст долоон зуршил байдаг бөгөөд тэдгээр нь тухайн хүнийг амьдрал болон ажил төрөлдөө өөдрөг амжилттай явахад нь тусладаг. Мөн тэд өөрсддөө яг зөв цаашид ач холбогдолтой гэж мэдэрсэн зүйлээ яг таг, цэвэр нямбай хийдэг” гэжээ.
-2010 / 07 / 10
“Залхуурал нь хүний амьдралын маш их цагийг дэмий үрж, хүн өөрийнхөө эзэн нь байхад маш бага цагийг үлдээж байгааг би мэдэрсэн” гэж Линкольн дуу алдсан удаатай. Үнэхээр дэмий зүйл хийж үргүй өнгөрөөх цагаасаа ганцхан цагийг нь өөртөө зарцуулбал хэдхэн сарын дотор маш их хөгжих боломжтой юм. Хүн нэг цагийн дотор 20 хуудас зүйлийг анхааралтайгаар уншиж чаддаг гээд тооцвол жилд хамгийн багадаа 7000 хуудас буюу хэдэн арван ном уншиж чадах хугацаа. Гэтэл бид амьдралынхаа өдөр бүрээс 4-5 цагийг ямар ч үр бүтээлгүй, юу хийж яаж өнгөрөөсөнөө ч мэдэхгүй болтлоо залхуурсан байдаг шүү дээ.
-2010 / 07 / 01

Дэлхийн хөл бөмбөгийн тэмцээн (World Cup) эхлэх үед ажилчид ажлаа таслах нь нэмэгдэж, ажлын  байран дээрээ ч анхаарал нь өөр зүгт төвлөрөн ажлын бүтээмж буурах хандлагатай байдаг гэдгийг эрхэм ажил олгогчид маань хэдийнээ анхааралдаа авсан бизээ. Гэвч харамсалтай нь ажил олгогчид World Cup-ийн үед хэрэгжүүлэх ямар ч менежмент, төлөвлөгөө байдаггүйгээс ажлын бүтээмж бууран та алдагдал хүлээж эхэлдэг.


-2010 / 05 / 27
Орчин цагийн хүний нөөцийн менежерүүд зөвхөн хүн ажилд авах, сургах, үнэлэх асуудалд мэргэших бус илүү өргөн хүрээтэй мэдлэг чадвартай байхыг шаардах болжээ.Тэр тусмаа хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлдөг оффис интерьерийн зохих мэдлэг чухалд тооцогдож байна.
Бид  ажлын байран дээрээ байнгын хөдөлгөөн,  чимээ шуугиан гэх мэт төвөгтэй асуудлуудаар бөмбөгдүүлж байдаг билээ. Энэ нь ажилчдын эрүүл мэнд болон байгууллагын үйл ажиллагаанд нөлөө үзүүлдэг.

-2010 / 02 / 12
Захирал хариу хэлэлгүй, хэтэвчнээсээ 6000 доллар гаргаж залууд өгөөд “Ажил хийснийхэн төлөө энд байгаа хүмүүсд цалин өгдөг болохоос дэмий зогсож, сайхан харагдсаныхан төлөө биш! Наад 3 сарын цалингаа аваад эндээс яв, иргэж битгий ирээрэй” гэж хэлэв. Залуу эргэж ч харалгүй хурдан яваад өгөв.
Энэхүү явдлыг ажиглаж байгаа хэдэн ажилчдаа хараад, захирал “Компанид байгаа бүх хүнд энэ асуудал хамаатай шүү” гэж нэлээн ууртай хэлэв.
-2010 / 02 / 09
1. Ажлаа мэддэггүй. Яг л үл үзэгдэгч шиг, өөрийгөө тусгаарлана. Ажилчдадаа энэ миний ажил биш, зүгээр л үүнийг хий гэж тушаана. Хэрвээ Та өөрөө л дотор нь орж хутгалдан учрыг нь олж хужрыг нь тунгаахгүй бол Та сайн дарга биш.

2. Сонсмооргүй байна. Бусдыг ярьж байх үед блэкбэрри утсаараа тоглож байснаа гэнэт өөрийнхөө санааг тулгах, нүдээ эргэлдүүлэн бусдыг үл ойшоох зэрэг нь ажилчдынхаа итгэлийг алдаад ч зогсохгүй, тэд тань руу дахин ирэхээ больдог байна. Та ч тэр, таны компани ч тэр бүгд л эцсийн эцэст алдана.


-2010 / 02 / 03
Юу ч хийхгүй байна гэдэг уйтгартай, утгагүй. Харин цалин сайтай, дээр нь дур сонирхолтой ажил ямар их таашаал авчирдаг билээ. Ажилд яваh нь аймшигтай, залхуутай санагддаг гэж үү? Тэгвэл америкийн Sаlary.com сайт судалгаа явуулж дэлхийн хамгийн таатай, модонд орж буй таван мэргэжлийг тодорхойлсон байна.
-2009 / 11 / 23
Хүнд нөхцлийг даван туулахын тулд ажилтан хүний мэдвэл зохих 37 зүйлс

   1. Өөрийнхөө зардлыг ч нөхөж чадахгүй ажилтан биш биз? Хийдэг ажил чинь хэр зэрэг ашиг авчирдгийг мэдэх хэрэгтэй.
   2. Цалин авахын тулд л ажилдаа ирдэг юм биш биз? Ажил бол хүний амьдрал. Ажлын чадвараа дээшлүүлэх нь өөрийгөө хөгжүүлнэ гэсэн үг. Ажил бол амьдралын тайз, талбар гэж боддог хүнд ирээдүй бий.
   3. Ажлын эзэн биш боол нь юм биш биз? Өөрөө ажлаа үүсгэн бий болгох. Ур чадвараа сайжруулах. Бага ч гэсэн үр ашигтай болгож чадахаар өөрчлөх. Энэ процессыг хийж чадвал хүн ч, компани ч хөгжинө.


-2009 / 11 / 10
Менежерүүд.

Ажилд үнэхээр түлхүүр нөөц нь юу юм бэ гэдэг дээр менежерүүд бага анхаарч, ажилчидаа хуурч, буруу үүрэг даалгавар өгж, өөр нөөцүүдийн араас хөөцөлддөг. Гэтэл хүний нөөц бол нөөцүүд дундаас байгууллагад хамгийн удаан ашиглагддаг, чухал нөөц байдаг.

Менежер та мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулж, хэдэн цагаар ч илүү ажилладаг. Та илүү цагаар ажиллаад таны цаг хэр үрэгддэгийг мэдэх үү?  Гэтэл таны ажилчид юу хийж байна вэ? Яагаад ажилчид тань таны ажлыг хийж болохгүй гэж? Энэ бол менежер танаас өөрөөс тань шалтгаална.


HR Фото