Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.54%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.42%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.98%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
11.06%
Мэдээлэл
-2014 / 07 / 25
БНСУ-ын Ёнсой Их Сургуулийн доктор профессор Chang Won Sup "БАЙГУУЛЛАГЫН ДОТООД СУРГАЛТЫГ ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, СУРГАЛТЫН ЗАРДАЛ ХЭМНЭХ АРГА ЗҮЙ" сэдэвт сургалт Кемпински Хаан Палас зочид буудалд амжилттай зохион байгуулагдаж болж өндөрллөө
-2014 / 07 / 21
HR Institute -ийн урилгаар БНСУ-ын Ёнсой Их Сургуулийн доктор профессор Chang Won Sup "БАЙГУУЛЛАГЫН ДОТООД СУРГАЛТЫГ ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, СУРГАЛТЫН ЗАРДАЛ ХЭМНЭХ АРГА ЗҮЙ" сэдэвт сургалт 2014.07.25 нд Кемпински Хаан Палас зочид буудлын Sakura Private Meeting room-д 11:00 цагт болно. Утас: 7015-6474, 9901-4224
-2014 / 07 / 18
Монголын хүний нөөцийн инстиутийн дэргэдэх HR Club - ийн уулзалт "Шилжилт хөдөлгөөн ба тогтоон барих арга зүй" сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
-2014 / 07 / 07
“International Program” буюу “Гадаад сургалт/ Аялал”-г Хэбэй Технологийн Их Сургуультай хамтрсан сургалт аялал маань 06 сарын 27-наас 07.03 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
-2014 / 07 / 07
Хэбэй Технологийн Их Сургуультай хамтран зохион байгуулсан "Удирлага, манлайлал" -ын сургалт, аялалын хөтөлбөр 06.27 - 07.03 хооронд Чинхаундао хотын Бэйдэхэ далайн эргийн цогцолборт амжилттай зохион байгууллагдлаа.
-2014 / 06 / 27
Монголын хүний нөөцийн институт энэ сарын 22-нд Бизнесийн удирдлага, Дизайн, Урлаг, Гоо сайхны Сити дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудад хүний нөөцийн удирдлага, сонгон шалгаруулалт сэдэвт лекцийг амжилттай зохион байгууллаа. Тун удахгүй хөдөлмөрийн зах зээлд боловсон хүчин болж гарах гэж буй төгсөх курсын оюутнуудад ажлын байран дээр гараад тухайн байгууллагад хэрхэн үнэлэгдэж, үнэ цэнэтэй шилдэг ажилтан болоход зөвлөх, хүний нөөцийн удирдлагын талаар мэдээлэл өгөх зорилго бүхий энэхүү лекцэд тус сургуулийн багш оюутнууд идэвхтэй оролцсон юм.
-2014 / 06 / 27
35 жилийн түүхэн замнал бүхний үндэсний тэргүүлэгч нүүрсний уурхай Багануур ХХК-ийн удирдах ажилтнууд Монголын Хүний Нөөцийн Институтээс зохион байгуулдаг DHRM буюу удирдах ажилтнуудад зориулсан багц сургалтанд хамрагдлаа.
-2014 / 06 / 20
Монголын Хүний Нөөцийн Институтын ерөнхий захирал Д.Бартанбаатар Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн урилгаар ажилтнуудаа "Орон сууцжуулах" хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхол бүхий Аж Ахуйн Нэгжүүдэд зориулсан уулзалт, зөвлөгөөнд "Түлхүүр ажилтнаа хэрхэн тогтоон барих вэ?" сэдэвт мэдээлэл хэлэлцүүлгэ хийлээ.
-2014 / 06 / 12
Өчигдөр буюу 6 сарын 11- нд “Хөдөлмөрийн салбарын бодлого –Хамтын ажиллагаа 2014” нэртэй форум Чингис зочид буудалд амжилттай болж өнгөрлөө. Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн судалгааны институтээс зохион байгуулсан энэхүү форумд хүний нөөцийн салбартаа тэргүүлэгч Монголын Хүний Нөөцийн Институти болон бусад хүний нөөцийн сургалтын байгууллагын удирдлагууд, байгууллага, аж ахуйн нэгжийн 150 гаруй хүний нөөцийн удирдах ажилтнууд, ажил олгогчдоос бүрдсэн зочид төлөөлөгчид оролцлоо. Форумыг нээж Хөдөлмөрийн яамны дэд сайд Ж. Батхуяг үг хэлсэн бөгөөд , Хөдөлмөрийн судалгааны институтийн захирал М. Чимэддорж, дэд захирал Л. Алтансүх нар мөн оролцсон юм. Форум Хөдөлмөрийн эрх зүйн орчныг сайжруулах, Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг идэвхжүүлэхэд чиглэгдсэн бодлогын үндсэн арга хэрэгслүүд тэдгээрийн үр нөлөө, Хүний нөөцийн сургалтын байгууллагуудыг магадлан итгэмжлэл гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд явагдаж хэлэлцүүлэг өрнөсөн байна. Ийнхүү форумын үеэр гарсан санал, зөвлөмж, асуулт хариултыг нэгтгэн оролцогчдод танилцуулснаар уг форум өндөрлөсөн юм.
HR Фото