Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.83%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.53%
Мэдээлэл
-2013 / 10 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтын зохион байгуулж буй CHRM буюу хүний нөөцийн менежер, мэргэжилтнүүдэд зориулсан ахисан шатны мэргэшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдаж байна. Сургалтанд салбарын тэргүүлэх түвшний зөвлөх спикерүүд урилгаар оролцож лекц уншдаг бөгөөд, энэ удаагын хөтөлбөрт Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн тэргүүн Ж.Үнэнбат захирал "Компанийн засаглал" сэдвээр лекц уншлаа.
-2013 / 10 / 06
Дэлхийн эдийн засгийн форум-аас энэ жил анх удаагаа “Хүний капиталын хөгжлийн индекс” (Human Capital Index 2013) чансааг Харвардын их сургууль, олон улсын зөвлөх компани “Mercer Human Resource Consulting”-тэй хамтран гаргалаа. Хүний капиталын хөгжлийн чансааг боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, нийгмийн тогтвортой байдал гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр хэмжин шалгаруулжээ.
-2013 / 10 / 02
Монголын Хүний Нөөцийн Институтээс зохион байгуулсан “HR Update 2013” Гишүүд дэмжигчдийн зөвлөгөөг Багшийн хөгжлийн ордонд 2013/09/27-ны өдөр амжилттай зохион байгуулж үр дүнтэй өгөөжтэй болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд МХНИ-ийн төгсөгч, гишүүд, дэмжин ажиллагч байгууллагууд болон хүний нөөцийн салбарын нийт мэргэжилтнүүдийг нэгэн дор цугларч хүний нөөцийн орчин үеийн чиг хандлага, өөрчлөлт, хөгжлийн талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх, мэргэжил нэгт хамт олноосоо туршлага судлах, харилцан мэдээлэл солилцлоо. HR Update 2013 Гишүүд дэмжигчдийн зөвлөгөөг Монгол улсын Хөдөлмөрийн яам дэмжиж хамтран ажилласан бөгөөд арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн яамны дэд сайд Ж.Батхуяг оролцож үг хэллээ. Мөн IT Zone ХХК-ийн Green Erp хүний нөөцийн системийг танилцуулах танилцуулга явагдаж, IT Zone ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Н.Баттулга Монголын хүний нөөцийн институтэд иж бүрэн тоногдогдсон компьютерын лабораторийг Green Erp хүний нөөцийн системтэй хамт бэлэглэснийг албан ёсоор мэдэгдлээ. Энэ үйл явдал нь Монголын хүний нөөцийн институтэд суралцаж буй суралцагч, гишүүд, дэмжигчдэд анх удаа компьютерын лабораторид хүний нөөцийн систем дээр дадлагажих боломжийг олгож байгаа төдийгүй хүний нөөцийн салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Арга хэмжээний үеэр хүрэлцэн ирж оролцсон бүх гишүүд, дэмжигчид, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд болон хүндэт зочиддоо талархсанаа илэрхийлье. Монголын Хүний Нөөцийн Институт
-2013 / 10 / 01
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 201 дýхь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2013 / 10 / 01
Монголын Хүний Нөөцийн Институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг HR UPDATE 2013 - Гишүүд дэмжигчдийн зөвлөгөөн "Хэмжиж үл чадвал, удирдаж үл чадна" гэсэн уриатайгаар 2013.09.27 -ны өдөрамжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, МХНИ-ийн ерөнхий захирал Д.Бартанбаатар, Скайтел группын гүйцэтгэх захирал Д.Болор, IT Zone ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баттулга, технологи хариуцсан захирал У.Наранбаатар, Австралийн JDA Applus velosi Mongolia ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Маршал, Аригу медиа ХХК-ийн захирал Л.Ариунбат, Мазаалай.виз төслийн менежер В.Уянга зэрэг зочид төлөөлөгчид урилгаар оролцож илтгэл тавьлаа.
-2013 / 10 / 01
Монголын Хүний Нөөцийн Институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг HR UPDATE 2013 - Гишүүд дэмжигчдийн зөвлөгөөн "Хэмжиж үл чадвал, удирдаж үл чадна" гэсэн уриатайгаар 2013.09.27 -ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Уг арга хэмжээнд Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, МХНИ-ийн ерөнхий захирал Д.Бартанбаатар, Скайтел группын гүйцэтгэх захирал Д.Болор, IT Zone ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баттулга, технологи хариуцсан захирал У.Наранбаатар, Австралийн JDA Applus velosi Mongolia ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Маршал, Аригу медиа ХХК-ийн захирал Л.Ариунбат, Мазаалай.виз төслийн менежер В.Уянга зэрэг зочид төлөөлөгчид урилгаар оролцож илтгэл тавьна.
-2013 / 09 / 18
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 200 дàхь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2013 / 09 / 07
Үүрэн телефоны тэргүүлэгч оператор МобиКом Корпорацийн удирдлагын түвшины ахлах албан тушаалын ажилтнуудад Conflict Resolution буюу "Зөрчидөөнийг шийдвэрлэх, маргааныг даван туулах нь" сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
-2013 / 09 / 02
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 199 дàхь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
HR Фото